Амтат шаржигнуур махтай стейк хийх жор

2019-08-16, 17:31
3,425

Зөвхөн үхрийн цул махаар амттай стейк хийж болно гэвэл үгүй. Ингээд та бүхэн гэртээ давтсан махтай стейк хийх жортой танилцана уу.

Амтат шаржигнуур махтай стейк хийх жор

ОРЦ: 

•    4 (1/2 давтсан) үхрийн махтай шоо дөрвөлжин стейк
•    2 аяга гурил
•    2 халбага хөөлгөгч
•    1 халбага сода
•    1 халбага хар перц
•    ¾ халбага давс
•    1 1/2 аяга цөцгийн тос
•    1 өндөг
•    1 халбага халуун чинжүүний сүмс
•    2 хумс сармис
•    Битүү шарах 3 аяга хэрчсэн төмс
•    1/4 аяга гурил
•    4 аяга сүү
•    Давс, хар перц зэргээр амтална

 

1

Стейкийг ойролцоогоор хагас сантиметр зузаантай болгож давтана. Жижиг саванд 2 аяга гурил хийнэ. Тусдаа саванд хөөлгөгч, сода, перц, давсаа хийж хутгаад дээрээс нь өндөг, цөцгийн тос, сүмс, сармис зэргээ хийж хутган, зуурмаг бэлдэнэ. 

2

Ингээд бэлдсэн стейк бүрээ эхлээд гуриланд, дараа нь зуурмагт, дараа нь дахин гуриланд дүрнэ. Энэ үед бүх стейк гурилаар бүрхэгдсэн байх ёстой.

3

Стейкээ төмөр хайруулын тавганд 165 градуст шарна. Ингэхдээ 3-5 минут тутамд эргүүлж, алтлаг бор өнгөтэй болтол нь шарах ёстой гэдгийг санаарай. Шарсан стейкийг цаасан амны алчуураар авч, тавган дээр тавина. Ингээд хайруулын тавагны тосыг цэвэрлэж, шингэн тосноос ¼ аягыг авч, харин хайлаагүй хатуу үлдэгдлийг нь ч аль болох их хэмжээгээр аваарай. 

4

Хайруулын тавгаа цэвэрлэсний дараа, хураасан тосоо дахин хийж, бага зэрэг халаана. Ингээд үлдсэн гурилаа тосонд хийж, сайтар хутган хуурна. Дараа нь сүмсний галыг зөөллөж, 6-7 минут зузаан болтол нь чанана.

Дараа нь давс болон перецээр амтлаарай. Ингээд сүмсээ халбагадаж, стейк дээгүүрээ цацсанаар амтат стейк бэлэн болно.

Илчлэг: 791 калори; 34.3 гр өөх тос; 71.1 гр нүүрс ус; 47 гр уураг; 124 мг холестерол; 1393 мг натри.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()