1
Хүн хэд насладаг вэ?
Бид 90-ээс дээш настай хүнийг урт насласан хүн гэж нэрлэдэг бөгөөд эрдэмтэд эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс урт насалдаг болохыг хэдийнэ батлаад буй. Гиннесийн номонд бичигдсэнээр бол дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Францын иргэн Занна Калман (Zhanna Kalman) 1997 онд 122 насандаа нас барсан боловч 2017 онд Индонезийн иргэн Гото (Ghoto) 146-тай, дэлхий дээрх хамгийн өндөр настай хүнээр тодорчээ. Түүний төрсний гэрчилгээн дээр 1870 оны 12-р сард төрсөн гэж бичсэн байдаг юм. Эндээс харахад хүн дээд тал нь хэд наслах боломжтойг хэлэхэд төвөгтэй байгаа юм.
2
Цус яагаад олон бүлэгтэй байдаг вэ?
20-р зууны эхэн үеэс л хүмүүс бид цусны олон бүлэг байдаг талаар мэдэж авсан билээ. Цусны бүлгүүдийг анх Веннагийн судлаач Карл Ландстейнер (Karl Landsteiner) 1900 онд нээсэн бөгөөд цусыг 0 (I), A (II), B (III), AB (IV) бүлэг хэмээн 4 ангилсан юм. Бид яагаад өөр хоорондоо ялгаатай, өөр бүлгийн цустай төрдөг вэ гэсэн асуултанд хэн ч өнөөг хүртэл хариулт өгч чадаагүй л байна.
3
Бид яагаад нүдээ аниад алхах үед тойрч явдаг вэ?
Бид нүдээ боож, гараараа нүдээ дарсан ч тойрч алхаж чаддаг шүү дээ. Германы Биологи Кибернетикийн Хүрээлэнгийн судлаач Жан Соуман (Jan Souman)-ий явуулсан судалгаагаар хүн нүдээ аниад тойрч алхаж чаддаг нь орон зайн мэдрэмж алдагдсанаас үүсдэг болох нь тогтоогджээ. Нүдээ аньсан үедээ юуг ч олж харж чадахгүй учраас хүн чигээрээ явж чадахгүй, харин түүний оронд нь тойрч эргэлдэж явдаг гэсэн таамаглалаас өөр дорвитой хариулт олоогүй байгаа гэнэ.
4
Муур яагаад газар хөдлөхийг мэдэрдэг юм бол?
МЭӨ 373 онд Эртний Грекчүүд муурны гайхалтай зөн совингийн ачаар газар хөдлөлтийн гай гамшгаас аврагдаж чадсан байдаг. Тэгвэл ганц муур ч гэлтгүй, гэрийн тэжээмэл амьтан болон зэрлэг амьтдад байгалийн гай гамшгийг урьдчилан мэдрэх чадвар байдаг ажээ. Эрдэмтэд амьтдыг гадаргын усны өөрчлөлт, дэлхийн хазайлт болон цахилгаан соронзон орныг мэдрэх хосгүй чадвартай хэмээн таамагладаг юм.
5
Англи Цагаан толгой яагаад ийм дараалалтай юм бэ?
Византийн ах дүүс болох Крилл, Методиус нарын цагаан толгойг бид өдийг хүртэл ашиглаж байна. Тэд 9-р зуунд Библийн судрыг хөрш зэргэлдээх Славчуудад зориулан орчуулах гэсэн боловч өвөг дээдсээ яаж ярьдаг байсныг мэдэхгүй байсан учраас шинэ цагаан толгой зохиосон байна. Үнэндээ тэдний зохиосон үсэг Грек цагаан толгойн үсэгнүүдээс бичиглэл өөр байсан хэдий ч дараалал нь яг ижил байлаа. Эндээс харахад тэд өөр нэгэн дарааллыг шинээр зохиохыг хүсээгүй аль эсвэл Библийн судрын дарааллыг өөрчилж зүрхлэлгүй шууд авч хэрэглэсэн нь харагдаж байна. Дашрамд хэлэхэд, Грек үсэг нь цагаан толгойн анхдагч бус Фениксийн бичээсийн нөлөөгөөр одоо байгаа үсгийн ихэнхийг бий болгосон гэж үздэг байна.
6
Бид яагаад зүүдэндээ "унадаг" вэ?
Зарим эрдэмтэд биеийн булчин чангарсанаас болж унтаж байхдаа унаж байна гэж зүүдэлдэг гэдэг бол нөгөө хэсэг судлаачид ингэж зүүдлэх нь унтах үед хүний биеийг тархи захирч, улмаар өдрийн турш хуримтлагдсан эрчим хүч цахилгааны хурдаар хөдөлгөөн болж хувирч байгаа хэрэг гэж үздэг.
7
Дугуй ямар зарчмаар ажилладаг вэ?
Юуны улмаас дугуй эргэж, хоёр тийшээгээ уначихалгүй урагшаа явдаг юм бол? Ихэнх судлаачид уг асуултын хариултыг өгөхдөө хурдтай эргэж буй бие байрлалаа алдахгүй байх үзэгдэл болон төвөөс зугтах хүчийг ашиглан тайлбарладаг билээ. Гэхдээ энэхүү хариулт нь өнөөг хүртэл батлагдаагүй л байгаа юм.
8
Бид яагаад мөсөн дээр хальтирдаг вэ?
Даралт ихсэхийн хэрээр мөсний хайлах температур буурдаг хэмээн физикчид үздэг. Энэ үзлээр бол таныг зогсч байхад тухайн газрын өнгөн хэсгийн мөс хайлж, улмаар ус гүйснээр та хальтирдаг болж таарах нь ээ. Харин та тэр газраасаа холдоход ус нь эргээд мөс болон хувирдаг байна. Тэгвэл зарим судлаачид мөс нь даралтаас бус харин үрэлтээс болж хайлдаг гэж үзэх болжээ. Ямартаа ч эрдэмтэд уг асуултанд тогтсон нэг хариултыг өгч амжаагүй л байгаа юм.
9
Бид яагаад инээмсэглэдэг вэ?
Америкийн сэтгэл судлаач Пол Экманы (Paul Ekman)-ий үзэж байгаагаар аз жаргалтай, хуурамч, ёжолсон гэх мэт нийт 18 төрлийн инээмсэглэл байдаг ажээ. Хүн төрөхөөсөө өмнө инээмсэглэх рефлекстэй болдог ба ураг эхийн хэвлийд бүрэлдсэнээсээ хойш 45 дахь өдрөөсөө эхлэн инээмсэглэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
10
Махчин загас хэзээ унтдаг вэ?
Мексикийн загасчдыг загасчид аварга загасыг усан доорх агуйд тайван гэгч нь амарч байхыг харах хүртэл бид энэ амьтныг амарч чаддаггүй хэмээн боддог байсан юм. Тэгвэл одоо эдгээр загасчдын ачаар бид аварга загас унтаж амарч чаддаг байж магадгүй гэсэн таамаглалтай боллоо. Уг асуултын хариултанд ирээдүйн судлаачид зохих хариултыг нь өгөх буй за.