Танд аз тохиох гэж буйг урьдчилан мэдэгдэж байдаг

Хэрвээ та өөрийн амьдралаа дээшлүүлж, мөнгөтэй болохын тулд цаг наргүй хөдөлмөрлөж байгаа бол хэзээ үр шим нь ирэх бол гэсэн асуултыг өөртөө тавьж байсан болов уу. Тэгвэл дэлхий ертөнц таныг тун удахгүй мөнгөтэй болохыг илтгэх дохиог урьдчилан илгээдэг байна. Та энэ дохиог хайхралгүй өнгөрөөлгүй анхааралдаа авч мөнгөтэй болох эсэхээ шалгаарай.

Танд аз тохиох гэж буйг урьдчилан мэдэгдэж байдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 8-ын тоо үргэлж таныг дагаж байна уу?

Түүхээс харахад 8-ын тоо ихээхэн утга учиртай тоо юм байна. Жишээлбэл, Хятад улсад 8-ын тоог азын тоо хэмээн бэлгэддэг аж.  8.08.08 гэсэн тоонд хосууд хуримын ёслол зохион байгуулж, 8-ын тоо агуулсан байр маш их эрэлттэй байдаг гэнэ.

Харин тоо судлалд 8-ын тоог мөнгө, эрх мэдэлтэй холбон тайлбарладаг.  Хэрвээ та үргэлж 8-ын тоотой таарч, 8-ын тоог хаа нэгтээ анзаарч харж байвал та тун удахгүй мөнгөтэй болох нь ээ.

8-ын тоо үргэлж таныг дагаж байна уу?

2 Та тодорхой нэг өдөр мөнгөтэй болдог

"Фэн-шүй"-гийн үүднээс харахад хэрвээ та тодорхой нэг өдөр бэлгэнд мөнгө, цайны мөнгө авч байвал ирэх сарын энэ өдөр та илүү их орлоготой болох болно.

Хэрвээ та бүтэн сартай үед хэн нэгнээс мөнгө авбал тун удахгүй их хэмжээний мөнгөтэй болох бололтой.

Та тодорхой нэг өдөр мөнгөтэй болдог

3 Хэрвээ та хөл хүнд бол...

Эртний Хятадын сүсэг бишрэл, уламжлалд жирэмсэн эмэгтэй өөрийн дотроо материаллаг баялгийг мөн тээдэг гэнэ. Тиймээс жирэмсэн эмэгтэйтэй бооцоотой тоглохгүй байхыг зөвлөдөг байна.

Жирэмсэн эмэгтэй таны хажууд байх нь таныг мөнгөтэй болоход нөлөөлнө. Хэрвээ таны эхнэр, найз, эгч, дүү жирэмсэн байвал та тун удахгүй мөнгөтэй болно гэсэн үг юм.

Хэрвээ  та хөл хүнд бол...

4 Гэрт шавьж бий болсон тохиолдолд

Мэдээж гэртээ шавьжтай байх нь тийм ч таатай зүйл биш хэдий ч бор өнгийн шавьж, аалз танд эд хөрөнгө ирэх гэж буйг илтгэнэ. Жишээ нь, хятадууд эд хөрөнгө дуудахын тулд хүрэлзгэнийг торон дотор үржүүлдэг байна.

Үүнээс гадна бор өнгийн эрвээхэй албан тушаал ахихыг бэлгэддэг. Тушаал ахивал таны орлого нэмэгдэх нь тодорхой.

Гэрт шавьж бий болсон тохиолдолд

5 Кофены дээр хөвөх бөмбөлөг

Ойрын хугацааны санхүүгийн байдлаа ямар байхыг мэдэхийг хүсвэл кофетой аяга руугаа хараад үзээрэй. Кофены дээр хөвж буй бөмбөлөг нь санхүүгийн байдлыг эерэг тал руугаа өөрчлөгдөхөд нөлөөлнө гэж үздэг байна.

Хэрвээ та бөмбөлгийг хагалахгүйгээр халбагандаа авч чадвал тун удахгүй мөнгөтэй болно.

Кофены дээр хөвөх бөмбөлөг

6 Хэрвээ танд их хэмжээний задгай мөнгө байгаа бол

Гэрт тань их хэмжээний зоосон задгай мөнгө байвал энэ нь баялгийг дууддаг. "Фэнг-шүй"-гээр задгай мөнгийг гал тогооныхоо өрөөнд хадгалах нь илүү их аз дагуулна гэж үздэг байна. Харин оросууд үүнийг гэрийнхээ бүх шүүгээ, цүнхэнд тараах хэрэгтэй гэжээ.

Хэрвээ танд их хэмжээний задгай мөнгө байгаа бол

7 Шувуу таны дээрээс баачихсан уу

Тань дээр шувуу баачихсан бол санаа зовох хэрэггүй. Харин ч таныг тун удахгүй мөнгөтэй болохыг илтгэнэ. Хэрвээ шувуу таны толгойн дээр баасан бол мөнгөтэй болохыг илтгэж байгаа бөгөөд хэдий чинээ их баана төдий чинээ их орлоготой болохыг  бэлгэддэг.

Шувуу таны дээрээс баачихсан уу

8 Аалзны торон дээр өөрийн нэрийг харсан бол

Энэ нь маш азтай тохиолдолд багтдаг бөгөөд энэ явдалтай элбэг таарах нь юу л бол. Аалзны торон дээр өөрийн овог эсвэл нэрнийхээ эхний үсгийг харсан үеэс эхлэн таныг зөвхөн аз дагах болно гэж үздэг. Та ямар ч асуудалгүйгээр хүссэн зүйлээ өөрийн болгож чадна.

Аалзны торон дээр өөрийн нэрийг харсан бол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()