Бодит түүхийг гуйвуулсан шилдэг 15 кино

Сэтгэлийн урам зориг хайрладаг, сайхан киног үзэх дургүй хүн гэж байхгүй биз ээ. Ялангуяа тэдгээр киног түүхэн баримтад түшиглэн хийсэн байвал бүр ч илүү сэтгэл хөдөлдөг. Кино, тэр дундаа бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино бидэнд амьдралын үнэн мөнийг ойлгоход бага ч болов туслах зорилготой байдаг. Гэхдээ кино гэдэг эцсийн эцэст хэн нэгний ажил хөдөлмөр, ухаан бодлын нэг хэсэг учраас бодит түүхийг тэр чигээр нь, үнэнээр нь буулгаж чаддаггүй. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэгддэг 15 алдартай кино, яг үнэндээ түүхийг хэрхэн гуйвуулсан тухай өгүүлэх болно.

Бодит түүхийг гуйвуулсан шилдэг 15 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Pocahontas”- Покахонтас яг үнэндээ жаахан охин байсан бөгөөд 21 насандаа өөд болсон

Диснейн алдартай бүтээлүүдийн нэг болох “Покахонтас” хэмээх хүүхэлдэйн кино гарсан цагаасаа эхлээд бяцхан хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн ч сэтгэлийг хөдөлгөж чадсан билээ. Түүнчлэн “Покахонтас” бол бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн Диснейн цөөхөн бүтээлүүдийн нэг юм. Уг кинонд уугуул Америкийн индиан бүсгүй Англиас ирсэн Жонн Смит хэмээх залууг аварснаар бие биедээ дурлан, тэдний дунд хайрын гал дүрэлздэг тухай өгүүлдэг.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Бодит амьдрал дээрх бүсгүйн нэр нь Покахонтас биш Матаока байсан бөгөөд тэрээр 10 настай байхдаа Жонн Смиттэй учирдаг байна. Түүнчлэн Жонн Смитийг кинон дээр маш сайхан сэтгэлтэй болгож харагдуулдаг бол бодит амьдрал дээр тэрээр үнэхээр өөдгүй залуу байсан гэдэг. Мөн Жонн Смитийг Англи руугаа буцсанаас 3 жилийн дараа Покахонтас Христийн шашинтнуудад олзлогдож, Жонн Рольф гэдэг залуутай хүчээр гэрлэсэн. Тиймээс Покахонтас Жонн Смитээс хагацсанаас хойш айдас хүйдэс, зовлон зүдгүүр дүүрэн амьдралыг туулж, 21хэн насандаа нас барсан байдаг аж.

“Pocahontas”- Покахонтас яг үнэндээ жаахан охин байсан бөгөөд 21 насандаа өөд болсон

2 “The King and I”- Бодит амьдрал дээрх эмэгтэй нь луйварчин байсан

“Хаан бид хоёр” хэмээх кино нь анх 1956 онд нээлтээ хийсэн бөгөөд гайхалтай хөгжим, үлгэрийн кино мэт хийгдсэнээрээ өдгөө ч үзэгчдийн талархлыг хүлээсээр байгаа. Киноны гол үйл явдал нь, Уэльсээс ирсэн багш эмэгтэй хааны хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө ажилладаг бөгөөд энэ явцад эзэн хаан нь түүнд дурладаг.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Бодит амьдрал дээр Анна Леоновенс бүсгүй Сиам хааны хүмүүсийг залилж, өөртөө их хэмжээний мөнгө завшсан бөгөөд тэрээр Сиам буюу бодит амьдрал дээрх Монкут хаантай хэзээ ч хайр сэтгэлийн холбоотой байгаагүй аж.

“The King and I”- Бодит амьдрал дээрх эмэгтэй нь луйварчин байсан

3 “Dallas Buyers Club”- Хүүхдийнх нь тухай гаргаагүй

Энэ кинонд ДОХ-оор өвчилсөн эр өвчнийхөө тухай мартахын тулд галзуу амьдрахаар шийдэж, хууль бус хар тамхийг хил давуулан зардаг бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчид болох “Matthew McConaughey” болон  “Jared Leto” нар нь хоёулаа уг киногоороо “Academy Awards”-ийн шагнал хүртсэн билээ.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Бодит амьдрал дээрх Вудров нь 1992 онд нас барсан бөгөөд 1 охинтой байсан аж.

“Dallas Buyers Club”- Хүүхдийнх нь тухай гаргаагүй

4 “The Revenant”- Баавгайг алаагүй

Алдарт жүжигчин Леонардо деКаприо (Leonardo DeCaprio) болон Том Хэрди (Том Харди) нар гол дүрийг нь бүтээсэн уг кино нь бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд киног бүтээх явц нь тун амаргүй байжээ. Учир нь, уг кинон дээр түүхий гөрөөсний элэг идэх, цасан дээгүүр нүцгэн явах гэх мэт хүндрэлтэй зураг авалтууд их байсан байна.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Леонардо деКаприогийн бүтээсэн дүр болох Хью Гласс нь бодит амьдрал дээр ямар ч хүүхэдгүй байжээ. Түүнчлэн Гласс руу байвгай дайрсан ч, тэрээр баавгайг алаагүй явуулсан байдаг аж.

“The Revenant”- Баавгайг алаагүй

5 “Danish Girl”- Хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн анхны хүн биш

Уг кино нь Даний зураач Лили Элбэгийн (Lili Elbe) болон түүний эхнэр Жерда Вежнер (Gerda Wegener) нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн байна.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Бодит амьдрал дээрх Элбэ бол хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн анхны хүн биш юм.

“Danish Girl”- Хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн анхны хүн биш

6 “Straight Outta Compton”- N.W.A хамтлагийнхан

Америкийн түүхэн дэх алдарт хөгжмийн хамтлагийнхны бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн уг кино нь үнэхээр чанартай бүтээл болсон нь үнэн.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Хамтлагийн гишүүн Dr.Dre нь залуудаа эмэгтэйчүүдийг хүчирхийлэх бэлгийн сонирхолтой байсан. Мөн хамтлагийн үүсгэн байгуулагч болох Арабын ханхүү нь хамтлагийн анхны цомгийг хамт хийлцсэн бөгөөд цомгийн нүүр зурган дээр хүртэл гарсан байна. Гэвч ямар нэгэн шалтгааны улмаас түүний тухай кинонд огт дурдаагүй.

“Straight Outta Compton”- N.W.A хамтлагийнхан

7 “Argo”- Нэг хүний тухай л гаргадаг

Бен Аффлек (Ben Affleck)-ийн найруулан тоглосон уг кино нь АНУ-ын ТТГ-ын ажилтан Тони Мендезийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд тэрээр Иранд болсон үймээний үеэр Тегеранаас 6 Америк иргэнийг зугтахад нь тусладаг тухай кинонд гардаг байна.
Хэрвээ та уг киног үзсэн бол гол дүрийн залууг маш их тодотгож, түүнийг хэр мундаг болохыг л харуулдаг. Гэхдээ бодит амьдрал дээр 6 Америк иргэнийг Иранаас авч гарахад Канадын тагнуулын ажилчид болон Канадын ЭСЯ Кен Тэйлор гүн туслалцаа үзүүлж, тэднийг гэртээ 1 сарын турш амьдруулсан байна.

“Argo”- Нэг хүний тухай л гаргадаг

8 “Dennis the Menace”- Хүүхэд насны амьдрал нь өөр байсан

Уг киног Деннис Кетчам (Dennis Ketcham) гэдэг хүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн боловч түүний бодит амьдрал нь кинон дээрхээс бага зэрэг ялгаатай байна.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Бодит амьдрал дээр Деннисийн ээж нь түүнийг 12 настай байхад хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан учраас тэрээр бага насныхаа ихэнх цаг хугацааг хөрш ноён Вилсоны гэрт, кинон дээр гардаг шиг хөгжилтэй байдлаар өнгөрүүлсэн аж. Кинон дээр Денис хүүг амьдралынхаа цаг мөч бүрт хайртай, аз жаргалтай нэгэн болгож харагдуулдаг бол бодит амьдрал дээр тэр өнчин, ганцаардмал нэгэн байсан төдийгүй сургуулийнхаа дотуур байрандаа амьдарч, өсч том болоод, Вьетнамын дайнд оролцож, өдгөө сэтгэц, стрессийн эмгэгээр шаналан амьдарч байгаа аж.

“Dennis the Menace”- Хүүхэд насны амьдрал нь өөр байсан

9 Munich- Гол хэсгүүдийг нь хаясан

“Munich” бол алдарт найруулагч Стивен Спильбергийн (Steven Spielberg) гайхалтай бүтээлүүдийн нэг билээ. Уг киног Израилийн тагнуулын ажилтан Юваль Авив (Yuval Aviv)-ийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд тэрээр 1972 оны Мюнхений олимпын үеэр Израйлийн тамирчдыг барьцаалсан Палестиний террористуудтай тэмцэх “Хар 9-р сар” ажиллагааны багийн гишүүн байжээ.  
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Кинон дээр Авивыг тагнуулын албаны цөөн хэдэн ажилтантай хамтран ажиллаж байгааг харуулдаг бол бодит амьдрал дээр террористуудыг устгах багт маш олон хүн ажиллаж байсан байна. Уг кинон дээр террористуудтай тэмцэх үйл явцыг маш гүн гаргадаг боловч бодит амьдрал дээр Мороккийн гэмгүй нэгэн зөөгч амиа алдсанаар Израилийн засгийн газар ажиллагааг зогсоожээ.

Munich- Гол хэсгүүдийг нь хаясан

10 "Rudy"- Багийнхны хэн нь ч хөөгдөөгүй

Жүжигчин Шон Эстин (Sean Astin)-ий тоглосон “Rudy” киног Даниель Руттигер (Danial Ruettiger) хэмээх хүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Уг кинон дээр, хөл бөмбөгийн багт тоглохыг их хүсдэг боловч түүний сурлагын дүн болон гэр бүлийнх нь санхүүгийн байдал сайнгүй байснаас мөрөөдөл нь бүтэшгүй зүйл мэт санагддаг ч мөрөөдлийнхөө төлөө цөхрөлтгүй тэмцсэнээр хүссэндээ хүрдэг Руди гэх хөвгүүний тухай гардаг. Гэвч тэрээр эцсийн эцэст хөлбөмбөгийн багт орж чаддаг боловч дасгалжуулагч болон багийн гишүүдээсээ болоод багагүй бэрхшээлтэй тулгардаг аж.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Бодит амьдрал дээр хөл бөмбөгийн багийн гишүүд нь хөөгддөггүй бөгөөд дасгалжуулагч нь зөвшөөрсний дараа бүгд эргэн ирдэг аж.

"Rudy"- Багийнхны хэн нь ч хөөгдөөгүй

11 “Foxcatcher”- Төгсгөл нь тийм ч амар байгаагүй

Уг кинон дээр гол дүр болох Америкийн саятан, бөх сонирхогч, алуурчин “John Eleuthère du Pont” хувийн бөхийн багаа дасгалжуулахын тулд Дэв (Dave) болон Марк Шульц (Mark Schultz) нарыг ажилд авдаг тухай гардаг. Гэвч бүх зүйл дуПонтын бодсоны дагуу явагдаагүй тул тэрээр эцэст нь Марк Шульцыг буудан хөнөөдөг аж.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Кинон дээр дуПонт Маркыг буудсаныхаа дараа цагдаагийн газарт очиж, өөрөө хэргээ хүлээдэг боловч бодит амьдрал дээрх ду Понт хүн алсныхаа дараа 2 өдрийн турш цагдаа нарыг сүрдүүлж, биеэ хамгаалахыг оролдсоны эцэст баригддаг байна.

“Foxcatcher”- Төгсгөл нь тийм ч амар байгаагүй

12 “American Sniper” – Үнэнд хүрэх оролдлого

Уг кино нь Америкийн түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч болох Крис Кайл (Chris Kyle)-ийн тухай өгүүлдэг аж.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Уг кинон дээр Кайл, Иракийн мэргэн бууч Мустафаг 2 км-ийн зайнаас буудан хөнөөдөг боловч бодит амьдрал дээр тэд бие биенээ огт харж байгаагүй гэнэ. Мөн Кайлийн найз Риан нь Мустафад буудуулж нас бардаг бол бодит амьдрал дээр тэрээр буудуулчихаад үхээгүй байна.

“American Sniper” – Үнэнд хүрэх оролдлого

13 “Good morning, Vietnam“- Бодит амьдрал дээрх залуу Роби Виллиамс (Robby Williams) шиг хачин жигтэй байгаагүй

Уг кино нь Вьетнам дахь Америкийн батлан хамгаалахын радиогийн хөтлөгч Адриан Кронауэр (Adrian Cronauer)-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгджээ. Адриан дайны уур амьсгалыг дуу хөгжим, наргиа хошигнолынхоо ачаар өөрчлөхийн тулд маш олон дүрэм журмыг үл ойшоон, зөрчдөг аж.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Адриан нь өөрөөсөө болж Вьетнамаас хөөгдөөгүй бөгөөд албаа амжилттай хаасныхаа дараа эх орон руугаа буцсан байдаг аж. Түүнчлэн түүний зан чанар нь жүжигчин Роби Виллиамс (Roby Williams)-ынхаас тэс өөр байжээ.

“Good morning, Vietnam“- Бодит амьдрал дээрх залуу Роби Виллиамс (Robby Williams) шиг хачин жигтэй байгаагүй

14 “300”- Цэргүүдийн тоо нь өөр байсан

Зак Шнайдер (Zack Snyder)-ийн “300” кино нь Франк Миллер (Frank Miller)-ийн романаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд киног бүтээхийн тулд хэтрүүлэгтэй, уянгын халилтай зүйлсийг ихээр шингээжээ. Уг кино нь 300 Спартагийн дайчин 800,000 Персийн армийн эсрэг тулалдсан Термопилийн тулааны тухай өгүүлэх ажээ.  
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Бодит түүхэндээ бол Персүүдийн эсрэг хийсэн тулаанд 300 Спарта дайчдаас гадна 700 Теспан, 400 Тебан болон 7000 Грек гаралтай дайчид байсан аж. Түүнчлэн тухай үед Персийн армийн бүрэлдэхүүн нь 800,000 биш 150,000 орчим л байсан гэдэг.

“300”- Цэргүүдийн тоо нь өөр байсан

15 “The Conjuring-2”- Тэдэнд туслаж чадаагүй

“The Conjuring” цуврал кинонд ер бусын үйл явдал судлаач Эд (Ed) ба Лоррейн Уоррен (Lorraine Warren) нар нэгэн сүмийн хүсэлтээр Лондон хотын хойд хэсэгт байрлах Энфилдэд очно. Тэд Пегги Ходжсон болон түүний дөрвөн хүүхдэд туслахыг хичээдэг. Учир нь тэдний амьдардаг байшинд ер бусын аймшигтай зүйл тохиолдсон бөгөөд дунд охин Жанетын биед муу ёрын сүнс шүглэсэн байжээ.
Уг бүтээлд түүхийг хэрхэн гуйвуулсан бэ? Уг киноны 2-р анги дээр Уоррений гэр бүлийнхэн Жанет охинд туслаж чаддаг боловч яг үнэндээ тэд байшинд ирээд 24 цагийн дараа л айснаасаа болоод явчихсан байна.

“The Conjuring-2”- Тэдэнд туслаж чадаагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()