Гэрийнхээ энергийг сэргээж, стрессээс ангижрах 7 арга

Ажил, бухимдал, санаа зовох зүйл ихтэй амьдрал дунд сэтгэлийн зовлонгоосоо түр ч гэсэн ангижирч, тайвшрах газар бол "гэр орон" билээ. Гэхдээ заримдаа гэр орон эмх замбараагүй байдгаас болж стрессийг улам нэмж байдаг. Бид энэхүү нийтлэлээрээ гэрийнхээ энергийг сэргээж, амар амгалан болгох 7 аргыг танилцуулах болно.

Гэрийнхээ энергийг сэргээж, стрессээс ангижрах 7 арга

1 Үүдний өрөөгөө сайхан болгох

Та гэрийнхээ босгыг даваад, орж ирснийхээ дараа хамгийн түрүүнд юу хардаг вэ? Овоолсон бичиг цаас, энд тэнд тарааж хаясан хувцас хунар юм биш биз? Гэр орондоо амар тайван байх хамгийн эхний алхам бол үүдний өрөөгөө цэвэрлэж, гаднаас орж ирэхэд харагдах бүх зүйлсийг эмх цэгцэнд оруулах юм.

Үүдний өрөөгөө сайхан болгох

2 Өрөөнүүдээ цэлгэр болгох

Өрөөнийхөө ханын цаасыг бүдэг өнгөөр сольж, илүү тавилгануудаасаа татгалзан, өрөөгөө илүү уужим, цэлгэр болгоорой, Хүн цэлгэр газар байхдаа өөрийн эрхгүй сэтгэл нь тайвширдаг.

Өрөөнүүдээ цэлгэр болгох

3 Хэв маягаа багахан өөрчил

Өрөөндөө хэрэгцээтэй байгаа газар нь багахан өнгө, элемент нэмэхэд л тэс өөр болох боломжтой. Харин та аль болох хүнд, хурц тод өнгөтэй ханын цааснаас зайлсхийгээрэй. Өрөөгөө аль болох өнгөлөг байлгахыг хичээж, бүдэг цэнхэр, ногоон, ягаан, цагаан өнгүүдийг ашиглаарай. Өрөө өнгөлөг байвал, сэтгэл санаа тань аяндаа л дээрдэх болно.

Хэв маягаа багахан өөрчил

4 Ургамлаар чимэглээрэй

Өрөөгөө илүү тав тухтай, тайван болгохыг хүсч байвал, байгалийн ногоон өнгөөр чимэглээрэй. Ургамал, ногоо нь хүний сэтгэлийг тайвшруулах гайхалтай үйлчилгээтэй.

Ургамлаар чимэглээрэй

5 Унтлагын өрөөнөөсөө цахилгаан хэрэгслүүдээ гаргаарай

Ухаалаг утас, зурагт, компьютер болон унтаж амрахад саад болох, сөрөг нөлөөтэй цахилгаан хэрэгслүүдийг гаргаарай. Түүнчлэн унтахаасаа өмнө утсаа оролдох, зурагт үзэх зуршлаа хаяарай. Унтахаасаа өмнө тайван байх нь хамгийн чухал.

Унтлагын өрөөнөөсөө цахилгаан хэрэгслүүдээ гаргаарай

6 Гэрээсээ хэрэггүй эд зүйлсээ гаргаж хая

Танай гэрийн агуулах, зоорь, харанхуй өрөө, тагт, шкаф зэрэгт хэрэггүй зүйлс байгаа бол нэн даруй гаргаж хаях хэрэгтэй. Хэрэглэж ч болохгүй, хаяж ч болохгүй хог новшнуудаас болж хүн хамгийн их бухимддаг. Тиймээс гэр орондоо тайван байхыг хүсч байвал эхлээд хог, новшноосоо ангижрах хэрэгтэй.

Гэрээсээ хэрэггүй эд зүйлсээ гаргаж хая

7 Гэртээ аз жаргалтай бүсийг бий болго

Тайван сууж юм бодон, тайвширч болох гэрийнхээ аль нэгэн газрыг сонгож, тэр хэсэгтээ зөөлөн буйдан, зургийн цомог, ном гэх мэт өөрийгөө аз жаргалтай болгох бүх зүйлсийг байрлуулаарай.

 

Гэртээ аз жаргалтай  бүсийг бий болго

Гэр орноо цэвэр цэмцгэр, амар амгалан байлгах нь аз жаргалтай амьдралын нэгээхэн үндэс юм шүү!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()