Кинонд хамт тоглоод хайр сэтгэлтэй болсон алдартай хосууд

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, зарим Холливуудын одууд кинонд тоглож байх үедээ бие биедээ чин сэтгэлээсээ хайртай болж, улмаар гэр бүл болцгоодог байна. Энэ талаар нэг хэсэгтээ цахим ертөнц, сонин хэвлэлээр шуугидаг бөгөөд фэнүүдийнх нь гайхшралыг төрүүлэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ Холливуудийн алдартай жүжигчдийн 11 хайрын түүхийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Кинонд хамт тоглоод хайр сэтгэлтэй болсон алдартай хосууд

1 Жастин Тероу (Justin Theroux) болон Женнифер Энистон (Jennifer Aniston)

Тэд анх "Thirst Wanderings" гэх кинонд тоглох үеэрээ танилцаж байсан бөгөөд үүнээс өмнө хэдийнээ кино урлагт өөрсдийн гэсэн орон зайг бий болгоод амжсан авъяаслаг жүжигчид байсан юм. Зураг авалтын үеэр бие биедээ сэтгэлийн жолоогоо алдсан жүжигчид 7 жилийн турш хамтдаа амьдарч байгаа бөгөөд Холливуудийн халуухан бүсгүйчүүдийн нэг Женнифер энэ хугацаанд нөхрөө чамгүй олон удаа уучилсан гэдэг. Түүнчлэн тэдний хувьд хувийн амьдралаа олон нийтэд тэгтлээ дэлгээд байдаггүй хосууд билээ. 

Жастин Тероу (Justin Theroux) болон Женнифер Энистон (Jennifer Aniston)

2 Том Харди (Tom Hardy) болон Шарлотт Райли (Charlotte Riley)

"Wuthering Heights" кино алдарт жүжигчдийн амьдралыг тэр чигт нь өөрчилсөн гэхэд болно. Танилцсан мөчөөсөө хойш нэг жилийн дараа албан ёсоор олон нийтэд сүй тавьж буйгаа тэд тэсэлгүй зарлаж байв. Харин хуримаа хийлгүйгээр нэлээд удсан бөгөөд 4 жилийн дараа хуримаа хийж байжээ. Өнөөдөр тэднийг Холливуудийн хамгийн төгс, үлгэр жишээ хосууд гэж үзэх хүмүүс олон байдаг байна.

Том Харди (Tom Hardy) болон Шарлотт Райли (Charlotte Riley)

3 Бенедикт Камбербэч (Benedict Cumberbatch) болон Софи Хантер (Sofi Hanter)

Ирээдүйн Шерлок Холмес гэгдээд байгаа жүжигчин залуу "Burlesque" киноны зураг авалтын үеэр заяаны ханьтайгаа учирсан нь жүжигчин Софи Хантер байв. Тэд Гэгээн хайрын Валетинын баярын өдрөөр буюу 02/14-нд албан ёсоор гэр бүлээ батлуулж байжээ. Тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд аз жаргалаар бялхан амьдарч байгаа бөгөөд саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ.

Бенедикт Камбербэч (Benedict Cumberbatch) болон Софи Хантер (Sofi Hanter)

4 Майкль Фаззбандер (Michael Fussbander) болон Элишиа Викандер (Alicia Vikander)

"The Light in the Оcean" киноны гол дүрүүдийг бүтээх үедээ бие биедээ сайн болцгоож, дэр нэгтгэж байсан хэдий ч, харамсалтай нь тэдний гэрлэлт салалтаар дуусгавар болсон тухай мэдээлэл хэвлэлээр тарж эхэлсэн юм. Гэвч тэд асуудлаа шийдвэрлэцгээж, хэдэн сарын дараа буцаад хамтдаа амьдрах болсон билээ. 

Майкль Фаззбандер (Michael Fussbander) болон Элишиа Викандер (Alicia Vikander)

5 Пол Беттани (Pol Bettani) болон Женнифер Коннели (Jennifer Connoly)

Хосууд анх чамгүй амжилт авчирсан "A Beautiful Mind" кинонд тоглох үедээ танилцаж, гэр бүл болцгоосон байна. Жүжигчин Пол Беттани анх эхнэрээ хараад хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй өмнө минь зогсож байсан учраас шууд л дурласан хэмээн хожим дурсамжаасаа хуваалцаж байжээ. Харин өнөөдөр тэдний хувьд Холливуудын хамгийн алдартай хосуудын нэг болсон бөгөөд сонирхуулж хэлэхэд, удахгүй дэлгэцнээ амилах "Origins" гэх кинонд хосууд хамтдаа тоглохоор болсон аж.

Пол Беттани (Pol Bettani) болон Женнифер Коннели (Jennifer Connoly)

6 Эштон Катчер (Ashton Kutcher) болон Мила Кунис (Mila Kunis)

"That '70s Show"-ний үеэр анх тэд танилцаж байсан бөгөөд 14 жилийн турш гайхалтай нөхөрлөжээ. Энэ хугацаанд Эштон Катчер жүжигчин Деми Муртай гэр бүл болсон бол, Мила Кунис жүжигчин Макаулэй Калкинтай үерхэж байсан юм. Гэвч 2015 онд учрах ёстой хүмүүс учирдаг гэх үгийн дагуу тэд хуримаа хийж, бал сараа тэмдэглэсэн байна. Мила Кунис эр нөхөртөө хоёр хөөрхөн хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд тэд хамтдаа 12 хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэнэ шүү. 

Эштон Катчер (Ashton Kutcher) болон Мила Кунис (Mila Kunis)

7 Эндрью Гарфилд (Andrew Garfield) болон Эмма Стоун (Emma Stone)

Тэд анх 2010 оны сүүлээр нээлтээ хийсэн "Spider-Man" киноны шинэ ангид нь тоглож байх үедээ танилцаж, бие биедээ сайн болцгоосон байна. Гэвч хосууд 2015 онд хоёр тийш болж байгаагаа зарлажээ. Гэвч жүжигчин залуу одоог хүртэл Эмма Стоуныг сэтгэл татам эмэгтэй гэж бодож явдаг болохоо хэвлэлээр олон удаа уламжилсан юм. 

Эндрью Гарфилд (Andrew Garfield) болон Эмма Стоун (Emma Stone)

8 Крис Пратт (Chris Pratt) болон Энна Фарис (Anna Faris)

Хэрэв та санаж байгаа бол, "Take Me Home Tonight" кинонд жүжигчин Крис болон Энна нар гол дүрүүдийг бүтээж байсан билээ. Кино хэдийгээр амжилтыг дагуулаагүй ч гэлээ, гол дүрийн жүжигчид бие биенийгээ заяаны хосууд болохыг олж мэдсэн юм. Удалгүй хосууд 2009 онд гэр бүл болсон бөгөөд өнөөдөр Жэк гэх 4 настай хөөрхөн хүүгийхээ хамтаар аз жаргалтай амьдарцгааж байна.

Крис Пратт (Chris Pratt) болон Энна Фарис (Anna Faris)

9 Гийом Канэ (Guillaume Canet) болон Марион Котиллиар (Marion Cotillard)

"Love Me If You Dare" кинонд тоглох үедээ тэд хоёр биедээ сэтгэлтэй болно гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ. Учир нь авъяаслаг жүжигчид сайн найзууд байсан юм. Харин уран бүтээл тэднийг дэр нэгтгэхэд хүргэсэн байна. Сонирхуулж хэлэхэд, саяхан тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Гийом Канэ (Guillaume Canet) болон Марион Котиллиар (Marion Cotillard)

10 Фредди Принз (Freddy Prinze) болон Сара Мичел Геллар (Sarah Michelle Gellar)

Тэд бол хувийн амьдралаа бусдад төдийлөн дэлгээд байхыг хүсдэггүй хүмүүс бөгөөд аль болох нууцлахыг хичээдэг байна. Олон жилийн өмнө тэд хамтдаа "I Know What You Did Last Summer" болон "Scooby-Doo" зэрэг кинонуудад дүр бүтээж, хайр сэтгэлийн холбоотой болцгоож байв. Хосууд цугтаа 15 жил амьдарч байгаа бөгөөд үлгэр жишээ гэр бүл юм.

Фредди Принз (Freddy Prinze) болон Сара Мичел Геллар (Sarah Michelle Gellar)

11 Бенжамин Милпье (Benjamin Milpier) болон Натали Портмэн (Natalie Portman)

Жүжигчин Натали Портмэндэд  "Black Swan" гэх кино хоёр гайхалтай зүйлийг бэлэглэсэн юм. Нэг нь түүний хүсэн хүлээж байсан Оскарын эрхэм нэр хүндтэй шагнал бол, нөгөөдөх нь заяаных нь хань билээ. Хосууд анх дээрх кинонд тоглож байхдаа танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж байжээ.

Бенжамин Милпье (Benjamin Milpier) болон Натали Портмэн (Natalie Portman)

"Заяаны хань зам дээр" гэж үг байдаг билээ. Тэд амьдралын төөрөг жамаар учирч, бие биенээ олсон гэдэгт итгэлтэй байна. Та ч гэсэн жинхэнэ хайртайгаа учирч аз жаргалтай, сайхан амьдраарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()