Аюурведийн үнэт зөвлөгөө
Энэтхэгчүүдийн эртнээс уламжлагдан ирсэн Аюурведийн уламжлалд хоол хүнс бүр өөрийн гэсэн энергитэй байдаг гэж үздэг байна. Түүнээс гадна, хоорондоо зохицох болон зохицохгүй хоол хүнс гэж байдаг бөгөөд тухайлбал, загас болон сүүг хамтад нь хэрэглэж болдоггүй аж. Учир нь сүү хүйтэн энергитэй байдаг бол, загас халуун энергитэй байдаг гэнэ. Ингээд хамтад нь идэхэд тохиромжгүй хоол хүнснүүдийг мэдэж авцгаая.
1
Өндөг, бяслаг болон мах
Уураг, шим тэжээл ихтэй хоол хүнс бүр дээр дурдсаны дагуу өөрийн гэсэн энерги, найрлага болон хүний биед үзүүлэх нөлөөтэй байдаг. Жишээ нь: өндөг, бяслаг болон махыг хамтад нь идэж болохгүй. Харин оронд нь хүнсний ногоог омлеттой идэх хэрэгтэй. Идэж буй хоолонд уураг, шим тэжээлтэй нэг хүнс байх нь ходоод гэдсэнд хурдан шингэх ач тустай байдаг аж.
2
Сүү болон бусад хоол хүнс
Сүүг мах, өндөг, үр, шош, самар, үндэс болон жимсний хамт хэрэглэж хэрхэвч болохгүй бөгөөд эс бөгөөс ходоод хямрахад хүргэдэг байна. Мөн дараах тохиолдолд сүү уусны хэрэггүй. Үүнд:
- Улаан лууван, сармистай хоол хүнс идсэний дараа
- Хүчил ихтэй жимс идэх үед
3
Цай, кофе, архи болон хийжүүлсэн ундаа, удаан шингэдэг хоолнууд
Эдгээр шингэн уух зүйлс нь ходоодны шүүрлийг ихээр ялгаруулж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог хэвийн явагдахад саад болдог. Иймд өглөөний цайндаа удаан шингэдэг, "хүнд" хэлбэрийн хоол идэхдээ цай юм уу, эсвэл кофе битгий уугаарай. Учир нь дээрх шингэн зүйлс ходоодонд очиж, уураг, нүүрс ус болон өөх тосыг шингээх үйлчилгээтэй "фермент"-д сөрөг нөлөө үзүүлдэг аж.
4
Хүйтэн ус болон халуун хоол
Халуун хоол хүний биед шингэхэд тийм их цаг ордоггүй. Харин халуун хоол идэх үедээ хүйтэн ус уувал, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг доголдуулж, тав тухгүй байдал үүсгэх нь бий. Хамгийн гол нь хоол шингэх явцыг удаашруулдаг байна.
5
Жимс болон дарс
Төмрийн агууламжтай бүх төрлийн жимс ходоод, гэдсэнд хурдан шингэдэг. Харин дарстай хамт хэрэглэвэл шингэж өгөхгүй, ходоодыг хямраадаг аж.
6
Лаазалсан болон халааж, хөргөсөн хоол хүнс
Лаазласан болон богино долгионы зууханд халаасан, эсвэл хөргөгчинд хөргөсөн хоол хүнсийг хамтад нь хэрэглэж болохгүй. Ингэснээр мөн хоол шингэх явц удаашрах юм.
7
Мах болон зөгийн бал, сахар
Махыг зөгийн бал, үндэс, бадамлянхуа болон сүүтэй хамт хэрхэвч бүү идээрэй. Эс бөгөөс эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болно.