“Z24” компани ойн баярын бэлэг болгож Монголоос Солонгос руу 100 долларын нислэгийг хийх гэж байна

Монголын хамгийн анхны “Low Cost Carrier” буюу хямд өртөгт авиа компаниудын нислэгийн тийзийг Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчдэддээ хүргэж байсан Z24 компанийн 3 жилийн ойн баяр 2017 оны 11-р сарын 5-нд тохиож байна. Бид бүхэн 3 жилийнхээ ойг тохиолдуулан бас нэгэн бэлгийг хэрэглэгчдэддээ барьж байгаагаа та бүхнээр дамжуулан зарлах гэж байгаадаа баяртай байна. 

“Z24” компани ойн баярын бэлэг болгож Монголоос Солонгос руу 100 долларын нислэгийг хийх гэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Байгуулагдсан цагаасаа хойш салбартаа хамгийн шинэлэг, анхдагч үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд хамгийн хямдаар, дэлхийн хүссэн чиглэлдээ нисэх боломжийг олгосоор ирсэн манай компани өнгөрсөн 3 жилийн хугацаанд тийз хайлтын системээ улам өргөжүүлэн одоогийн байдлаар 500 гаран авиа компанийн нислэгийн тийзийг бичдэг болсон байна. Юуны өмнө өнгөрсөн хугацаан дахь өөрсдийнхөө ололт амжилтуудаасаа хуваалцвал:
⦁    Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж хэрэглэгчдэддээ улам ойртож ажиллахын тулд Хүүхдийн 100 дахь Хэрлэн Плаза болон Зайсан дахь Будда Вистад шинээр салбаруудаа нээснээс гадна олон улсын зах зээлрүү нэвтэрч Хонг Конг, Сөүлд салбараа нээн ажиллаж байна. Цаашдаа АНУ, Сингапур, Тайланд зэрэг улсуудад салбаруудаа нээхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 
⦁    Анх 6 ажилтантай ажлын гараагаа эхэлж байсан бол одоо 60-аад ажилтантай, Улаанбаатарт 3, олон улсад 2 салбартай болсон байна. 
⦁    Мөн Олон Улсын төлбөрийн системийн аюулгүй байдлын баталгаа болох PCI DSS-н шалгуурыг ханган сертификат авсан ба манай z24.mn вебсайт болон апликейшнээр төлбөр төлөлт хийхэд төлбөрийн аюулгүй байдал 100% баталгаажсан болно.

⦁    Z24 гар утасны апликейшний iOS болон Android хувилбар шинэчлэгдсэн байгаа. Зөвхөн онгоцны тийз гэлтгүй бүх л үйлчилгээнүүд онлайн хувилбарт шилжих хандлага улам бүр нэмэгдэж байгаа учраас бид ч мөн хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх, орон зай, цаг хугацааны хязгааргүйгээр үйлчилгээгээ хүргэх зорилгоор өөрсдийн веб сайт болон апликейшнийг байнга шинэчлэн, сайжруулсаар байна. 
⦁    Бид энэ сараас эхлэн “Low Cost Carrier” буюу хямд өртөгт нислэгийг санал болгож байгаа 80 орчим нислэгийн компаниудын тийзийг бичиж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатараас эхлэлтэй нислэг гэлтгүй, Ази, Европ, Америкийн хотуудаас эхлэлтэй нислэгийн тийзийг хамгийн хямдаар захиалах боломжтой боллоо. Хүмүүсийн сайн мэддэг Low Cost Carrier-аас дурдвал АНУ-ын Spirit Airlines, Frontier Airlines, Virgin America, Хятадын Spring China, Ирландын RyanAir, Германы Eurowings, Английн EasyJet, Зүүн өмнөд Азийн орнуудын Air Asia гэх мэт 80 орчим Low Cost  Carriers-н тийзийг манайхаас авах боломжтой болсон байгаа. 
⦁    Та бидний сайн мэддэг Skyscanner, Expedia, Kayak зэрэг вебсайтуудтай өрсөлдөхүйц хямд үнийг гаргаж эхэлсэн гэдгийг бахархалтайгаар та бүхэнд хэлмээр байна. 

Үйлчлүүлэгчиддээ үргэлж шинэ соргог зүйлээр бэлэг барьдаг Z24 компани маань 3н жилийн ойн бэлэг болгож Монголоос Солонгос улсруу 100$ буюу ердөө 250,000 төгрөгөөр ганц удаа хамгийн хямд үнээр нисэх боломжийг та бүхэндээ олгож байгааг дуулгахад таатай байна. 
Энэхүү нислэгийг компанийхаа гурван жилийн ойг тохиолдуулан Солонгосын Eastar Jet нислэгийн компанитай хамтран хийхээр болсон ба хаана ч байхгүй энэхүү бэлгийг хамгийн түрүүнд та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна. Бид хүн бүрт өгмөөр байгаа ч суудлын тоо цөөн тул та бүхэн яараарай. Уг нислэг маань 11р сарын 10нд Монголоос Солонгос руу нисэж, 11-р сарын 12-нд Солонгосоос Монгол руу нислэг хийх юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.