“Мартын 8”-ны онцгой бэлгийг санал болгоё!

2017-03-05, 12:20
9,194

Хүнд бэлэг сонгоно гэдэг хэн бүхний хувьд амаргүй ажил байдаг. Тэр тусмаа хайртай эмэгтэйдээ санаанд нь хүрэх бэлэг олно гэдэг эрчүүдийн толгойг нэг сайн гашилгадаг зүйлсийн нэг. Харин одоо залуучууд болон нийт эрчүүдийн маань хувьд ээж, охин, эхнэр, хайртай бүсгүйгээ баярлуулах тэр өдөр хаяанд иржээ.

“Мартын 8”-ны онцгой бэлгийг санал болгоё!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрвээ таны санаанд гоёмсог цэцгийн баглаа байгаа бол мэдээж тэр эмэгтэй хүн бүрт таалагдах нь гарцаагүй. Харин энэ жил түүндээ илүү онцгой, сонгодог бэлгийг өгөхийг хүсвэл Наран Молл худалдааны төв тусгайлан бэлдсэн бэлгийн багцуудыг танд санал болгож байгаа юм байна. Аминчлан хэлэхэд тэд эмэгтэй үйлчлүүлэгч нарынхаа сонирхол дээр суурьлан аль ч насны эмэгтэй хүний санаанд хүрэх бүтээгдхүүдээрээ коллекц хийн гаргаж “түүнд юу авах вэ” гэдэг асуултын хариултыг бэлдээд өгчээ. Түүнчлэн та тэрхүү коллекцууд дээр өөрийн сонголтыг хослуулан авах ч боломжтой гэсэн шүү.

Та найз охин эсвэл гэргийдээ бэлэг хайж байвал тэд “Би чамд хайртай” хэмээх багц гаргасан байна. Гоёмсог дотуур хувцас, гоо сайханы шилдэг брэндүүдээс бүрдсэн 1 багц, эсвэл дур булаам бэлтгэлийн хувцастай арьс арчилгааны бүтээгдхүүнээс бүрдсэн өөр нэг багц зэрэг өргөн сонголтоор та түүндээ өгөх бэлгээ бүрдүүлж болох нь ээ. 

 

 

1

Харин та эрхэм ээждээ юу бэлэглэх вэ хэмээн бодож байвал дулаан цамц, ороолт, гоо сайханы бүтээгдхүүн, гоёл чимэглэл зэргээс бүрдэх олон олон багцууд бас байгаа юм байна.

2

Түүний дээр аль ч насны эмэгтэй хүний санаанд нийцэх классик багцууд бас тэд гаргасныг дуулгахад таатай байна. Тэнд амтат дарс, тансаг үнэртэн, бэлэн хувцас зэргээс бүрдэх сонголтууд байгаа ба сүрчигний сонголтоо та мэрэгжлийн худалдааны зөвлөхөөс зөвлөгөө авч, бэлгийн эзэндээ яг тохирох үнэрийг сонгон авах боломжтой.

3

Хэрвээ та энэ жил түүндээ хамгийн онгой бэлэг бэлэглэхийг хүсвэл тэд дээд зэрэгэлийн брэндүүдээс бүрдэх коллекцийг мөн бэлдсэн гэсэн шүү. Түүн дотор Swarovski чамин зүүлт чимэглэл, Swatch Seiko зэрэг бугуйн цаг, хамгийн тансаг үнэртэн, амтат дарс зэрэг хайртай эмэгтэй тань хэзээ ч мартхааргүй бэлэгнүүд орсон юм байна.

4

Бэлгийг тань тэд танд бэлдээд өгсөн учраас одоо та л сонголтоо хийх үлдэж байна. Хүүхдийн 100 –д байрлах Наран Молл.   

Дэлгэрэнгүй мэдээлэл авах.

https://www.facebook.com/EVALINGERESTORE/

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.