Дэлхий дээрх хамгийн тансаг 10 казино

Орчин үеийн казино ертөнц гэдэг тансаг зэрэглэлийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын нэг болж байгаа юм. Шинэ тоглоомын төв нээгдэх бүрт өмнөхөөсөө том, эсвэл илүү дээр болсон байдаг. Казиногийн эзэд өөрийн өрсөлдөгчөөсөө казиногийн дотоод болон гадаад засал чимэглэл, тав тухын байдлаараа давж гарах гэж хичээдэг учир дэлхийн шилдэг казиногийн жагсаалт  тогтмол өөрчлөгддөг аж.

Дэлхий дээрх хамгийн тансаг 10 казино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Bellagio" казино - АНУ

"Bellagio" нь 1998 онд Лас-Вегаст нээгдсэн томоохон казино цогцолбор юм. Энэхүү казино нь "нүглийн хот"-ын хамгийн үнэтэй буюу 1.6 тэрбум доллараар үнэлэгддэг газар аж. Танхимд 200 ширхэг казино ширээ болон 2000 орчим автомат тоглоом бий. Үүнээс гадна уг казино нь өөрийн ресторан болон "Cirque Du Soleil" шоугаараа алдартай.

"Bellagio" казино - АНУ

2 "Baden-Baden" казино - Герман

"Baden-Baden" казино нь орчин үеийн тоглоомын төвийн сонгодог хэлбэр юм. Энэхүү казино нь анх 1809 онд байгуулагдаж байсан тул дэлхийн хамгийн эртний казиногийн тоонд зүй ёсоор багтана. Зөвхөн алтан болон мөнгөн зоос ашигладан тоглодог язгууртнуудын үе одоо ч энэхүү казиногийн ширээнд шингэсэн байдаг. Тансаг казинод 24 ногоон ширээ, 113 автомат тоглоом бий. Тухтай байдал, мэргэжлийн хамт олны үйлчилгээ зэрэг нь уг казинод орж тоглох хүслийг төрүүлдэг байна.

"Baden-Baden" казино - Герман

3 "Casino de Monte Carlo" - Монако

Монакод байрлах "Casino de Monte Carlo" нь дэлхийд алдартай казиногийн нэг бөгөөд тансаг дотоод засал чимэглэл, тусгай эрх мэдэлтэн бүхий хүмүүст зориулсан VIP өрөө, 316 ширхэг орчин үеийн слот тоглоом, 35 ширээ болон амрах таатай орчинтой юм.

"Casino de Monte Carlo" - Монако

4 "Marina Bay Sands" - Сингапур

"Marina Bay Sands" нь үзэсгэлэнтэй Марина тохойн эрэгт байрлах тансаг зэрэглэлийн томоохон казино юм. Уг казино нь 55 давхар 3 барилга бүхий цогцолборт байрлана. Уг гурван барилгыг дээвэр дээр нь байрлах усан сан холбож өгдөг байна. Казино дотор 600 тоглоомын ширээ, 2300 автомат бий. Өдөр 25 мянга орчин үйлчлүүлэгч уг казиногоор үйлчлүүлдэг аж.

"Marina Bay Sands" - Сингапур

5 "Venetian Macao" казино - Макао

"Venetian Macao" казино нь Макао дахь Венецийн жижиг хувилбарт 2007 онд байгуулагджээ. Казиногийн дотор чимэглэлийг тансаг венецийн архитектурыг ашиглан хийсэн бөгөөд дотор нь 800 тоглоомын ширээ болон 3500 автомат тоглоом бий. 

"Venetian Macao" казино - Макао

6 "Atlantis Resort" казино - Багамын арал

Энэ бол Карибын арлууд дээр байрлах тансаг зэрэглэлийн казинонууд дундаас хамгийн том нь юм. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэг болох Парадайс дээр байрлах бөгөөд үйлчлүүлэгчид тав тухтай амарч, стрессээ тайлах гайхалтай нөхцөл бүрдсэн байдаг.  

"Atlantis Resort" казино - Багамын арал

7 "Sun City" казино - Өмнөд Африк

ӨАБНУ-д байх "Sun City" нэртэй дэлхийн хэмжээний том цогцолборыг өөрөөр “Африкийн Лас-Вегас” хэмээн нэрлэдэг.  Эрсдэлтэй алхам хийх дуртай мянга мянган тоглогчид жил бүр энэхүү тансаг казинод цугладаг.  Танхим дотор 800 слот автомашин болон олон арван ширээ бий. Уг казино нь тоглоомын ертөнцөд дурлагсдад зориулсан гайхалтай газар юм.

"Sun City" казино - Өмнөд Африк

8 "Caesar's Palace" - АНУ

Энэхүү тансаг цогцолбор нь Лас-Вегасын зүрхэнд оршино.  Эртний Ромын хэв маягаар баригдсан учир “Цезарийн ордон” гэх нэрийг авсан байна.  Усан оргилуур, Клеопатрагийн хөлөг, тансаг орчин зэрэг нь "Caesar's Palace"-т дэлхийн томоохон тоглогчид цуглах нэг шалтгаан болдог аж.

"Caesar's Palace" - АНУ

9 "Crown" казино - Австрали

"Crown" казино нь Австралийн төдийгүй дэлхийн хамгийн том казиногийн тоонд багтдаг байна. Уг казино нь Мельбурн хотын бараг 2 гудамжийг эзлэн байрладаг. Зочдод зориулж 350 ширээ болон 2500 гаруй слот машиныг байрлуулсан. "Crown" казиногийн танхим бүр урлагийн бүтээл л гэсэн үг. Үүнээс гадна энэхүү казинод дэлхийн хамгийн анхны цахилгаан рулетыг байрлуулсан аж.

"Crown" казино - Австрали

10 "Wynn Las Vegas" - АНУ

Лас-Вегасын төв гудамж болох "Boulevard Las Vegas"-т байрлах энэхүү казино нь 87 га газрыг эзлэн оршдрг.  "Wynn"  казино нь эрсдэлд дуртай тоглогчдод тохирох бас нэгэн тансаг зэрэглэлийн газар бөгөөд нэг ширээний ард дэлхийн алдартантай таарах нь хэвийн үзэгдэл.

"Wynn Las Vegas" - АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()