12
Миранда Керр (Miranda Kerr)
Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг болох загвар өмсөгч Миранда Керр нь хайр дурлалын тал дээр бага зэрэг асуудалтай нэгэн бөгөөд алдар нэрэнд хүрсэн цагаасаа эхлэн олон залуустай нэр холбогдож байсан юм. Гэвч түүнийг хүмүүс хайр сэтгэлээс илүүтэй мөнгийг чухалчилдаг гэж үзэх нь бий. Тэрээр хамгийн анх жүжигчин Орландо Блүүм (Orlando Bloom)-тэй гэр бүл болж байсан хэдий ч, хосууд удалгүй салсан юм. Түүнээс хойш Керр хоёр ч бэл бэнчинтэй залуустай хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд мөн л төд удалгүй зам замаа хөөцгөөсөн байна. Харин үзэсгэлэнт бүсгүй хамгийн сүүлд "Snapchat"-ийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэрбумтнуудын нэг болох Эван Спигел (Evan Spiegel)-тэй сүй тавиад байгаа билээ.
11
Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)
Өнөө цагийн кино урлагийн томоохон оддын нэг болох жүжигчин Леонардо ДиКаприог бүсгүйчүүдийн хүсэмжит, хамгийн сайхан залуу, шилдэг жүжигчин, найрсаг нэгэн гэх мэтээр хүмүүс өөр өөрсдийнхөөрөө тодорхойлох хэдий ч, түүнийг эхнэр авч, үр хүүхэдтэй болохыг таашаадаггүйг төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Жүжигчин залуу өмнө энэ талаараа "Галзуурмаар ертөнцөд хүүхдийн хэрэг гэж байхгүй. Ийм орчинд хүүхэд яаж амьдрах билээ" хэмээн хэлж байжээ.
10
Кэйт Уинслет (Kate Winslet)
Алдарт Титаник киноны гол дүрийн эмэгтэйн дүрийг гайхалтай бүтээж, дэлхий дахинаа нэр алдраа түгээсэн түүнийг мэдэхгүй кино сонирхогч гэж бараг байхгүй биз ээ. Гэвч тэрээр өөрөө л болж, бүтэж байвал бусад хүмүүсийн хэрхэх түүнд огтхон ч хамаагүй гэж бодож явдаг нэгэн аж. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгаж, өөрөөсөө зиндаа доогуур хүнийг үргэлж үл ойшоож байдаг түүний энэ үйлдэлд олон хүн бухимдангүй ханддаг байна.
9
Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)
Түүний хувьд дээр дурдагдсан жүжигчин Кэйт Уинслетийн нэгэн адилаар бусдыг дорд үзэж, өөрийгөө хэт их дөвийлгөдөг зан чанартай нэгэн бөгөөд сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би заяаныхаа ханийг өөр шиг сэтгэл татам, баян чинээлэг хүн байгаасай гэж хүсдэг" хэмээн хэлж байжээ. Баян чинээлэг байх тусмаа даруу төлөв байж болох атал олонд танигдсан даруйдаа оддын өвчин туслаа хэмээн түүний олон зуун фэнүүд сэтгэл гонсгор байгаа ажээ.
8
Ники Хилтон (Nicky Hilton)
Түүнийг эгчийгээ бодоход хамаагүй ухаалаг, даруухан нэгэн гэж үнэлэх хүмүүс олон байсан хэдий ч, тэрээр хуримынхаа үеэр гаргасан авираараа энэ хүндэтгэлийг үгүй хийсэн байна. Сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулах бүртээ "Би чамин тансаг байдлыг эрхэмлэдэггүй. Надад энгийн даруу байх таалагддаг. Би бол бусдын л адил" хэмээн бахдалтайгаар хэлдэг байсан бүсгүй хурим хийх үеэрээ сэтгүүлчид болон телевизийн ажилчид, ирсэн зочид гийчдэд жинхэнэ утгаар нь баярхаж, сайрхсан гэнэ.
7
Жизеле Бундхен (Gisele Bundchen)
Жизель Бундхений хувьд Америк хөл бөмбөгийн од Том Брэди (Tom Brady)-тэй гэр бүл болсноос хойш олон мянган шүтэн бишрэгчдийнхээ үнэлэмжийг алдсан бөгөөд түүнийг тамирчин залуугийн гэр бүлийг үймүүлсэн, эхнэрээс нь хүчээр шахуу салгасан хэмээн цахим ертөнцөөр нэг хэсэг шуугиж байсан юм. Гаднаа дур булаам, эелдэг зантай бүсгүй сэтгэгдэл төрүүлэх хэдий ч, дотроо харалган бодолтой гэж хэлэгдэх болсон Жизель энэ бүхнийг батласан гэлтэй Томын нүдэн дээр хүүхдийг нь алгадаж байжээ. Өөрийн хүүхэд биш учраас яаж ч хандаж болно гэж байгаа гэлтэй түүний хийсэн энэ үйлдэл гоё ганган, үзэсгэлэнтэй харагдахаас өөр зүйл түүнд алга гэж дүгнэхэд хүрсэн байна.
6
Жессика Симпсон
Залхуу хойрог зангаасаа болж үргэлж бусад олны танил эрхмүүдтэй харьцуулагдаж, сэтгүүлчдийн гол бай болж байдаг тэрээр ажлынхаа цагаас гадуур гэртээ бургер идэж, дарс ууж суудаг нэгэн бөгөөд өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх тал дээр өчүүхэн ч төдий ач холбогдол өгдөггүй гэнэ.
5
Бен Аффлек (Ben Affleck)
Түүнийг олон нийтийн өмнө биеэ зөв авч явдаг, жинхэнэ эр хүн шиг аашилж чаддаг хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байдаг хэдий ч, түүний дотор хүүхэмсэг, бор дарсанд толгойгоо мэдүүлдэг арчаагүй зан чанар нуугдаж байдаг бололтой. Архи, хүүхэн гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцдаггүй түүнийг өдий зэрэгтэй амжилттай яваа нь бүтээсэн дүрүүдтэй нь холбоотой салшгүй гэж үздэг байна.
4
Энни Хэтуэй (Anne Hathaway)
Сэтгүүлчид болон телевизийн ажилчидтай цаг ямагт бүдүүлэг харьцаж, үргэлж гомдоллож явдаг түүний дотоод сэтгэл нь харагдаж байгаа шиг ээ гоо үзэсгэлэнтэй биш ажээ. Түүнээс гадна өөрийн мэргэжил нэгт нөхдөө байнга шүүмжилж, элдвээр хэлж байдаг түүнийг өөрөөс нь илүү явж байгаа хүмүүст дургүйцдэг гэж хүмүүс боддог байна.
3
Том Харди (Tom Hardy)
Бага байхдаа хэрэг төвөгт байнга шахуу орооцолдож, гэр бүлийнхнийхээ чихнээс хонх уядаг байсан тэрээр нас биенд хүрч, олны танил болох үедээ өмнө ямар байснаасаа маш их ичдэг байсан гэнэ. Гэвч тэрээр өөрийнх нь талаар хэвлэл мэдээллээр шуугиж эхлэхээс өмнө өнгөрсөн хугацаанд хэн байснаа умартаж, бусдад их зан гаргадаг байсан бөгөөд хүн бүр шахуу түүний хүүхэд насны талаар мэдмэгц, ханд нь дарагдсан гэлтэй даруухан болж төлөвшсөн байна.
2
Эмми Россум (Emmy Rossum)
Хэвлэл мэдээллийн салбарын ажилчид түүнийг олон сул талтай бөгөөд түүнийгээ нуух гэж зогсоо зайгүй ярьж байдаг хэмээн үздэг байна. Хүн бүр сул талтай байдаг хэдий ч, түүн шиг хүнд муугаа үзүүлэхгүй гэж цаг ямагт хичээж, чармайж байдаг хүмүүс яаж ч бодсон бусдад сайхан төрүүлдэггүй аж. Тэр ч үүднээсээ хүмүүс түүнийг өрөвдөлтэй нэгэн гэж цахим ертөнцөөр сэтгэгдлээ илэрхийлж байсан удаатай юмсанж.
1
Тэйлор Свифт (Taylor Swift)
Өөрийнх нь талаар элдэв янзын зүйл хэлж, ярьсан хүнийг өршөөдөггүй тэрээр хариуг нь тэр дор нь барьдаг гэнэ. Тэрч бүү хэл уран бүтээлээрээ дамжуулан дургүйцлээ илэрхийлэх тохиолдол ч байдаг аж. Түүний дургүйг хүргэсэн Тина Фэй (Tina Fey), Эми Полер (Amy Poelher) болон Майкл Ж.Фокс (Michael J. Fox) нар зохих шангаа хүртэж байсан нь хүмүүст түүнийг хэн нэгэнд өс санасан бол заавал хариугаа авч байж, салдаг гэсэн бодлыг төрүүлжээ.