1
Ласкогийн агуй
Тус агуй нь одоогоос 17 мянган жилийн түүхтэй бөгөөд Франц улсын нутаг дэвсгэрт байдаг юм. Анх 1940 онд эрдэмтэд, агуйн хананд байгаа эртний сүг зургуудыг илрvvлсэн бөгөөд энд зэрлэг vхэр, морь, буга, хонь, баавгай зэрэг маш олон амьтныг дүрсэлсэн байдаг. Хамгийн сүүлд 1963 оныг хүртэл энэхүү агуй олон нийтэд чөлөөтэй байсан бол түүхийн маш чухал олдвор гэдэг утгаараа хориглогдсон байна. Эрдэмтэд энэхүү эртний агуйн сvг зургийг хуучин чулуун зэвсгийн vед бvтээжээ хэмээн дvгнэсэн аж.
2
Могойн арал
Бразилийн могойн арал дээр төрөл бүрийн маш ховор төрлийн 4000 орчим могой байдаг. Тэр дунд хортой, хоргүй гээд олон могой байдгаас хортой могойнд хатгуулсан хүн тэр дороо амьсгал хураах аюултай. Тиймдээ ч тухайн газарт зориглон очих хүмүүс тун цөөн юм. Хэдийгээр могойг номхруулан гаршуулж, хүмүүст үзүүлбэр маягаар үзүүлдэг ч, маш олон хүн могойноос айж, жихүүцдэг шүү дээ. Судлаачдын тогтоосноор тус арлын нэг м.кв тутамд 5-7 могой бий. Тухайн газар ажиллаж байсан хэдэн хүн хортой могойнд хатгуулан нас барснаас хойш, “могойн” аралд хүн очихыг хориглосон гэнэ.
3
“Маунт Уэтер”
Энэхүү газар нь хүйтэн дайны үед баригдсан бөгөөд дэлхийн хамгийн сайн хамгаалалттай газруудын нэг ажээ. Газар дээр болон, доор гэсэн бүтэцтэй. Маш нарийн хамгаалалттай учир хэр баргийн хүн нэвтэрч чадахгүй, боломж ч байхгүй юм. Энэхүү газар нь тухайн оронд үүссэн үүссэн онцгой байдлын үед, тэрхүү асуудлыг шийдвэрлэх гол үүргийг гүйцэтгэдэг байна. Мөн шаардлагатай тохиолдолд улс төрийн нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийг ч хамгаалдаг аж.
4
Ватиканы нууц архив
Энэхүү нууц архивд 82 км урт үргэлжлэх тавиур бүхий нууц бичиг баримтууд байрлах бөгөөд эрдэмтэд өнөөг хэр нь түүнийг судалсаар байгаа гэдэг. Тэдний зарим нь дахин сэргээгдэхийн аргагүйгээр муудаж, бүдгэрсэн тул аль болох сэргээн засварлахаар ажиллаж байгаа ажээ. Тухайн газарт Ромын пап Левийн 13-р үе хүртэл маш нууц, хаалттай байсан ч, 1881 онд сонгуульд зориулан анх нээжээ. Гэсэн ч түүнээс хойш жирийн иргэдэд хориотой хэвээр байгаа юм.
5
Хойд Сентинелийн арал
Хойд Сентинелийн арал нь Энэтхэгийн далайн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг боловч хэн ч тийшээ хүрэх боломжгүй нь харамсалтай. Учир нь тухайн газрын уугуул иргэд болох Сентинелличүүд өнөөг хэр нь өөрсдийн бүдүүлэг соёл иргэншлээс гараагүй бөгөөд гадны хүмүүст маш дургүй гэнэ. Цаашлаад амь насыг нь хүртэл хөнөөх аюултай. Тиймээс Энэтхэгийн засгийн газраас хүмүүсийн аюулгүй байдал, тухайн иргэдийн амар амгалан байдлыг бодолцож, хориглосон ажээ.
6
51-р бүс
Олон жилийн турш АНУ-ын Засгийн газар энэхүү цэргийн баазыг байдаг гэдгийг үгүйсгэсээр ирсэн боловч өдгөө зарим нэг зүйл нь мэр сэр ил болсоор байна. Тус баазад сансар огторгуй, харь гарагийнхны талаар нууц судалгааг хийдэг юм. Бааз хүрэх замд урагш явахыг хориглосон маш олон тэмдэглэгээг харах бөгөөд тухайн газар маш нарийн хамгаалалтанд байдаг учраас нэвтрэх ямар ч боломжгүй ажээ.
7
Ковенант дахь шүтээний байр
Этиоп-д байдаг энэхүү жижиг байранд гэгээнтэн лам нарын чандар, булшийг хадгалдаг юм. Тиймээс ер бусын хүч оршиж байдаг хэмээдэг. 2011 оноос хойш тухайн газрыг иргэдэд хориотой болгосон байна.
8
Москва, Метро-2
Энэ нь Москва дахь батлах хамгаалах яамныхан л ашигладаг маш нууц сүлжээ гэнэ. Тус сүлжээ нь газар доорх нууц хотод хүрэх цор ганц зам ч гэгддэг. 50-200 метрийн гүнд байрлах дөрвөн салаа гарамтай бөгөөд анх "Улсыг Аюулаас хамгаалах байгууллага D-6" хэмээх нэрээр байгуулагдсан байна. Энэ метроны урт нь өнөөгийн Москвагийн метроны сүлжээнээс ч урт ажээ.
9
Мормон сүм
Мормон бол Христийн нэг урсгал бөгөөд шашны буруу номлолтой сүмүүдийн нэгт тооцогддог. Мормонизм буюу Мормон хэмээх урсгалыг үүсгэн байгуулагч бол Иосеф Смит (Joseph Smith) юм. Тэрээр 1805 оны 12 сарын 23-нд Шарон (Вермонт) хэмээх газар мэндэлжээ. 14 настай байхдаа буюу 1820 онд гэрээсээ холгүйхэн "Аль сүмд хамрагдахыг нь хэлж өгөөч" хэмээн Бурханд хандан залбирсан гэдэг. Улмаар хэн нэгэн түүнд шашны шинэ урсгал нээхийг хүсэж, хэлснээр нь хэрэгжүүлсэн нь Мормон ажээ. Өдгөө тус сүм нь дэлхийд хүчээ аваад байгаа бөгөөд үзэл суртал нь маш буруу, харгис гэнэ. Тэд өөрсдийн сүмд нууц тахилга, номлолыг хийдэг учраас сүмийн бэхлэлт, гадна талыг сайтар хамгаалсан байдаг. Мөн л хүмүүсийн очихыг хориглодог газрын тоонд багтжээ.
10
Сюртсей
Сюртсей бол 1963 оны хоёрдугаар сарын 14-нд Исландын эргээс холгүйхэн далайд үүссэн галт уулын дэлбэрэлтийн үр дүнд бий болсон арал юм. Далайн гүн дэх галт уул халуун хайлмагаа цацсаар 3.5 жилийн дотор 1.4 км2 талбайтай арлыг бий болгосон аж. Гэвч, өдгөө уг арлын талбайг далайн түрлэг, давалгаа ихээхэн элэгдэлд оруулсаар байгаа гэнэ. Хэдийгээр эрдэм шинжилгээний байгууллагад арлын амьтан, ургамлыг судлах гайхалтай боломж ч гэлээ, тус газар хэр баргийн хүн очих боломжгүй, аминд халтай байна.