Фени уржигдар буюу 4-р сарын 23-ний өдөр 2 найз, бас нэгэн дам танилынхаа хамтаар зочид буудалд хоножээ. Маргааш өглөө нь тэрээр харгис этгээдийн хохирогч болсноо мэдээд, цагдаад мэдүүлэг өгөхдөө "Өмнөх шөнө би тэр залуутай (дам танил) хоолны тухай ярилцаж байсан. Би пиццанд дуртай гэтэл тэр, ховор махаар хийсэн стейкэнд дуртай гэж хариулсан санагдаж байна"
"Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ортол тэр намайг нүүр нүдгүй цохиж гарсан. Би эсэргүүцэх гэсэн боловч тэр надаас том биетэй байсан тул дийлээгүй. Тэгээд л миний чих рүү дайрсан. Яг л... миний чихэн дээр хэн нэгэн салатны байцаа шажигнуулан идэж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ аймшигтай их өвдөж байснаа л мэдэж байна" гэжээ.
"Би арай ч ухаан алдчихаагүй. Хагас ухаантай түүн рүү хартал ам нь нил цус болчихсон,... ер нь л хаа сайгүй цус болсон байсан. Тэр бах нь ханасан байдалтай инээгээд л байсан" хэмээн цагдаад мэдүүлжээ. Фени чихэндээ нийт 8 оёо тавиулсан аж.
"Махчин" эрийг явсны дараа тэр чихнийхээ талыг хайсан ч олоогүй, тэр залууг идчихсэн байх хэмээн айж байгаа ажээ.
Аймшигт махчин залуу ор сураггүй алга болсон бөгөөд ахин ирж, найз охиныг нь ч гэмтээхвий гэхээс айж байгаагаа ч мөн хэлсэн байна. Хэрэгтнийг цагдаагийн газрынхан эрэн сурвалжилж эхэлжээ.