2016 оны “Оскар”-ын шагнал авах магадлалтай шилдэг кинонууд

2016 оны 2-р сарын 28-нд Америкийн кино академийн нэрэмжит “Оскар”-ын шагнал гардуулах 88 дахь удаагийн наадам болно. Номинацуудыг 1-р сарын 14-нд буюу өнөөдөр зарлах гэж байгаа бөгөөд Холливудын шилдэг гэх жагсаалтад багтах кинонууд, жүжигчид, найруулагчдыг нэрлэж байна.
2016 оны “Оскар”-ын шагнал авах магадлалтай шилдэг кинонууд


1. "The Revenant" 
Өмнөдөд 135 сая доллар үрэн байж Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярриту бүтээлээрээ ашиг олох боломжоо бараг алдсан. Өндөр өртгөөр бүтсэн ийм төрлийн кинонууд зардлаа нөхөх нь ховор ч Леонардо ДиКаприо нарын алдартай жүжигчдийг тоглуулсан байгаа нь асар их боломжийг авчирсан байна. Гэхдээ “The Revenant”-ийн хувьд жүжигчин Леонардо ДиКаприод хүсэн хүлээсэн “Оскар”-ыг нь авч ирэх боломжийг олгож байгаа юм.


Нэгэн цагт “Титаник”-тай живсэн жүжигчин эр XIX зууны эхээр Америкт амьдарч байсан, баавгайтай тааралдаж хүнд шархадсны улмаас хамт явж байсан хүмүүсдээ хаягдан  эзгүй балар өвлийн ойд хоцорсон анчин, судлаач  Хью Гласс хэмээх бодит хүний дүрийг дэлгэцнээ амьдруулсан юм. Киноны нэрнээс л харахад Гласс амьд гарсан /тэр буу зэвсэг, хоол хүнсгүй, хүнд шархтайгаар зургаан долоо хоног явж байж хүн амьдардаг суурин хүрсэн/ гэдэг нь мэдэгдэж байгаа бөгөөд урвагчдаас өшөөгөө авдаг байна. Уг бүтээл “Шилдэг кино”, “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин”, “Шилдэг туслах жүжигчин”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг операторын ажил”, “Шилдэг хөгжим” гэсэн номинациудад нэр дэвших магадлалтай.

Видео




2. "Spotlight"
Улиг болсон, тэр бүү хэл өнөөх л улстөрийн сэдвийг хөндсөн бүтээл бол Америкийн кино наадмын шагналд өрсөлдөх уламжлалт сэдэв юм. Найруулагч Том МакКартигийн “The Boston Globe” сонины ажилтнуудын тухай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бүтээл нь 2000-аад оны үеийн бага насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татагч католик шашны хуврагууд болон тэрхүү хүний үнэргүй новшнуудыг хаацайлж байгаа сүмийн удирдлагуудын тухай өгүүлэх аж.


Уг бүтээл 1976 оны дөрвөн “Оскар”-ын эзэн “All the President's Men” киног санагдуулам гэнэ. МакКартигийн бүтээл “Шилдэг бүтээл”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг тавилт”, “Шилдэг гол дүрийн жүжигчин” зэрэг номинациудад нэр дэвших магадлалтай.

Видео




3. "Carol"
Америкийн зохиолч Патриц Хайсмит триллер төрлийн бүтээл туурвидгаараа алдартай. Тэр дундаа түүний зохиолоор найруулагч Альфред Хичкокын бүтээсэн “Галт тэргэнд таарсан үл таних хүмүүс” кино алдартай билээ. Түүнчлэн 1952 онд хэвлэгдсэн ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хайр дурлал, аз жаргалтай төгсгөлийн талаар өгүүлэх “Давсны үнэ” зохиолынхоо ачаар түүхэнд үлдсэн юм. Учир нь тухайн үед ийм сэдвийн дор бүтээлүүд гарч байсан ч бэлгийн цөөнхийн талаар үргэлж сөрөг хандлагыг илэрхийлдэг байсан аж.


60 жилийн дараа найруулагч Тодд Хейнс дээрх зохиолыг 1950-иад оны үеийн ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хүнд хэцүү амьдралын тухай өгүүлэх нийгэмд чиглэсэн романтик драм болгон гаргаж иржээ. Тиймдээ ч Барууны шүүмжлэгчид “Carol” киног шилдэг бүтээл хэмээн нэрлэсэн биз. Уг бүтээл “Шилдэг бүтээл”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин”, “Шилдэг операторын ажил”. “Шилдэг дизайн” зэрэг номинациудад нэр дэвшмих магадлалтай байна.

Видео




4. "The Hateful Eight"
Квентин Трантино өмнөдийнхөнд хайртай. Тиймдээ ч “Django Unchained” кино нь хит болсны дараа тэр дараагийнхаа өмнөдийн зураг авалтанд орсон. “The Hateful Eight” бүтээлд хөлсний алуурчнаас авахуулаад Холбооны армийн генерал байсан хүн зэрэг өөр өөрийнхөөрөө онцгой найман хүнийг нэг дор харуулах аж.


Тэдний хэн нь эцэст нь амьд үлдэх бол? Маш сонирхолтой асуулт байгаа биз... Уг бүтээл “Шилдэг зураглаач” номинацид нэр дэвшиж магадгүй байгаа юм. Түүнчлэн хөгжмийн зохиолч  Эннио Морриконе, гол дүрийн эмэгтэй жүжигчин Женнифер Жейсон Ли гэх мэт баг хамт олон ч гэсэн нэр дэвших магадлалтай байгаа ажээ.

Видео




5. "Mad Max: Fury Road"
Найруулагч хүн бүрт залуу цагтаа бүтээж байсан цуврал кинондоо эргэн орно гэдэг бол маш хэцүү. Тиймдээ ч дөрөв дэх “Галзуу Макс”-аас гайхамшгийг хүлээгээгүй биз. Мэдээж цахим сүлжээнд түүний гайхалтай трейлер тавигдах хүртэл шүү дээ. Жорж Миллерийн бүтээл дэлгэцэнд гарсан цагаасаа л энэ оны гол хитүүдийн нэгд тооцогдох болсон юм.


Зөвхөн харагдах байдал, дүр дүрслэлээрээ биш доторхи утга агуулгаараа хүртэл гайхалтай зүйлсийг илэрхийлэх аж. “Галзуу Макс” “техник”-ийн номинациудад нэр дэвших нь тодорхой түүнчлэн найруулагч болон гол дүрийн эмэгтэй жүжигчний шилгүүдийн төлөө өрсөлдөж мэдэх юм.

Видео




6. "Room"
Ирланд эр Ленни Абрамсоны өнгөрсөн жилийн “Фрэнк” кино академийнхний анхаарлыг татах гэсэн хэтэрхий нэг талыг барьсан бүтээл байсан. Гэсэн ч бага зардлаар бүтсэн “Өрөө” киноны хувьд боломж дүүрэн байна. Эмма Донохьюийн романаар бүтсэн уг кинонд харгис гаж донтоны гэр дэх бөгс эргэх зайгүй шорон-өрөөнд олон жилийг үдэж буй залуухан эмэгтэй, түүний хүү хоёрын тухай өгүүлэх аж.


Уг бүтээл триллерийн жанр багагүй ханхлах ч аймшигт гэмт хэргийн үр дагавар болох сэтгэл зүйн гүн гүнзгий судалгаа гэж хэлж болох юм. Ялангуяа тэрхүү жижиг шоронд төрж, өссөн, өөр амьдрал, өөр ертөнцийн талаар ямар ч ойлголтгүй бяцхан хүүгийн талаарх өгүүлэмж. Барууны кино шүүмжлэгчдийн оны шилдэг кино хэмээн үнэлсэн уг бүтээл “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг найруулагч” номинациудад эр дэвшиж магадгүй байна.

Видео




7. "The Danish Girl"
2011 оны “Оскар”-ын дуулиант шагналтан Британийн найруулагч Том Хупер энэ удаад эзэн хааны тухай биш харин анхны хүйсээ солиулсан трансжендер хүний хувь тавилан дээр үндэслэсэн түүхэн уянгын бүтээлтэйгээр кино академид орж ирлээ.


Данийн зураач Эйнар Вегенер 1930-аад оны эхээр эмэгтэй хүн болон хувирахыг оролдож бусдын гайхшыг барж, элэг доог болж байв. Ингээд “Оскар”-ын төлөө Хупер болон зураглаач Люсинда Коксон болон гол дүрийн жүжигчин Эдди Редмейн, Алисиа Викандер нар өрсөлдөж магадгүй байна.

Видео




8. "Brooklyn"
Найруулагч Мартин Скорсезегийн “Gangs of New York” кинонд Америкт ирж байгаа ирланд цагаачдын тухай дүрслэгдсэн байдгийг санаж байна уу? Ирландын найруулагч Жон Кроулийн “Brooklyn” кино чухам тэр л сэдвийг дахин хөндсөн боловч огт өөр түүх, огт өөр стиль, огт өөр зүйлийн талаар өгүүлэх болно.


1950-иад оны дунд үед Нью-Йоркт ирж байгаа ч дараа нь том эгчээ орхиод гарсан эх нутгаа санан уйтгарлах залуухан ирланд бүсгүйн талаарх сэтгэл хөдөлгөм энэ түүх юм. Эцэст нь гол дүрийн бүсгүй төрөлх болон шинэ нутгийнхаа болон өөрт нь таалагддаг хоёр залуу эрийн аль нэгийг сонгох хэцүүхэн сонголттой тулгарах болно. Түүхэн кинонуудын нэгэн адил уг бүтээл “Шилдэг хувцас”, “Шилдэг зургийн дарга” гэсэн номинациудад өрсөлдөх нь гарцаагүй бөгөөд  мөн “Шилдэг кино зохиол”, “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин”-нд өрсөлдөх магадлалтай.

Видео




9. "The Martian"
Найруулагч Ридли Скоттын энэхүү зөгнөлт бүтээл кино академийнхны анхаарлыг тэгтлээ татаагүй. Гэвч “The Martian”-ийг “Оны шилдэг бүтээл” номинацид нэр дэвшихийг үгүйсгэхгүй байна. Ноён Скотт болон гол дүрийн жүжигчин Мэт Дэймон нар гэртээ “Оскар”-тай харьж ч мэдэх юм. Тэдний аль нэг нь дээрх номинациудын ядаж нэгд нь нэр дэвшихгүй байвал харин сонин санагдах биз. Мөн “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эффекттэй кино” номинациудад ч нэр дэвшиж болох юм.


Видео




10. "Star Wars: Episode VII - The Force Awakens"
Америкийн кино академийнхан гол “Оскар”-уудаа тусгай эффекттэй кинонд өгөх их дургүй. Гэхдээ хааяадаа ийм тохиолдол гарах бөгөөд “Шилдэг дуу оруулалт”, “Шилдэг эффект” гэсэн “техник”-ийн номинациудыг тооцохгүй бол шүү дээ. 


Гэхдээ “Оддын дайн”-ыг дээрх ойлголтыг эвдэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Магадгүй тусгай эффектийн номинациудыг түүнэ гэдэгт бараг итгэлтэй байна. Хэрэв кино академийнхны сэтгэлийн утсыг хөндөж чадвал “Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин”, “Шилдэг зураглаач” гэсэн номинациуд ч ойрхон байна.

Видео




11. "Joy"
Холливуд цөөнгүй авъяаслаг эмэгтэй жүжигчидтэй. Гэхдээ найруулагч Дэвид О. Расселлын хувьд ганцхан жүжигчин Женнифер Лоуренс л шилдэг нь бололтой. Учир нь “Joy” кино тэдний хамтарсан гурав дахь уран бүтээл юм. 


Кинонд ганц бие өрх толгойлсон эх Жо Манганогийн тухай эмгэнэлт байдлаар өгүүлэх аж. “Оскар”-ын шагналт жүжигчин Женнифер Лоуренс энэ удаад ч “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн төлөө өрсөлдөх нь лавтай. Гэхдээ ялах болов уу яах бол. Энэ нь түүнд таван жилийн өмнөх “Оскар”-ыг нь дахин авч ирэхүйц тийм ч далайцтай дүр биш юм.

Видео




12. "Beasts of No Nation"
Дайны үед фронтод явж байгаа хүүхдүүд бол дайны тухай киноны сэтгэл хөндөх уламжлалт сэдэв билээ. Найруулагч Кэри Жожи Фукунагийн кинонд энэ сэдэв африк цэрэг-хүүхдүүдийн тухай аймшигт материалыг дэлгэн тавьсан явдал юм. Киног өнгөт арьст зохиолч Узодинма Ивеалийн романаас сэдэвлэжээ.


Гол дүрийг Гана улсын залуу жүжигчин Абрахам Атта бүтээсэн боловч номинацид өрсөлдөх гол өрсөлдөгчийг нь туршлагатай хамтрагч Идрис Эльба хэмээн үзэж байна. Тэрээр кинонд эсрэг талын дүрийг бүтээсэн байна. Түүнчлэн уг бүтээл “Шилдэг кино зохиол”, “Шилдэг найруулагч” номинацид өрсөлдөх магадлалтай.

Видео




13. "Inside Out"
Өнгөрөгч зун Америкийг төдийгүй дэлхий нийтийн хүртээл болж, үнэлэгдсэн нь “Pixar” студийн уг бүтээлийг “Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино” номинациар “Оскар” –ын шагналыг авахыг бараг л баталгаажуулсан гэхэд болох байх. Гэвч нөгөө талаар “Inside Out”-ыг “Шилдэг бүтээл” номинацид нэр дэвших бүтээл мөн эсэхэд эргэлзэж байгаа яриа ч байна.


Видео




14. "Steve Jobs"
Найруулагч Дэнни Бойлын алдарт компьютерийн магнатын талаарх бүтээл ашиг олоогүй гэхэд гайхсан хүн олон. Барууныхныг сүүлийн жилүүдэд Стив Жобсын тухай кино, ном, нийтлэлээр цатгасан бололтой. Тиймээс шинэ Стив Жобст амжилт олох боломж гараагүй байх. Уран сайхны талаасаа энэ бүтээл нь Жобсын амьдралын гурван өдрийн талаар намтарчлан өгүүлсэн энгийн өгүүлэл биш ер бусын байдлаар харуулсан байсан.


Тодруулбал, "Machintosh", "NeXT" болон "iMac" бүтээлүүдийнх нь танилцуулгын талаар дэлгэрэнгүй гардаг юм. Тиймээс уг кино “Шилдэг кино зохиол” номинацид нэр дэвших нь гарцаагүй. Түүнчлэн кино академийнхан Жобсын дүрийг бүтээсэн Майкл Фассбендерийг онцгойлж харж мэдэх юм. Тэр хэдийгээр гадаад байдлын хувьд Жобстой тийм ч адил биш ч үзэл бодлыг нь гайхалтайгаар харуулж чадсан билээ.

Видео




15. "Bridge of Spies"
Стивен Спилбергийн бүтээлүүд үргэлж л "Оскар"-ын даллагатай байдаг. Түүхэн драм болох “Тагнуулчдын гүүр” кино ч энэ уламжлалаас гажихгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа “Шилдэг кино зохиол”, “Шилдэг зураглаач”, эсвэл “Шилдэг найруулагч” номинацид нэр дэвших нь тодорхой. Тэр ч байтугай “Шилдэг туслах эрэгтэй дүр” номинаци ч ойрхон байгаа.


Учир нь Барууныханд Рудольф Абель нэрээрээ илүү танигдсан чин зоригт тагнуулч Вилл Фишерийн дүрийг бүтээсэн жүжигчин Марк Райленс үзэгчид болон кино шүүмжлэгчдийн зүгээс гол дүрийг бүтээсэн жүжигчин Том Хэнксээс илүү өндөр үнэлгээ авсан юм.

Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • Зочин 103.57.93.175 2016-01-28, 01:35 ×
    best actor shagnaliig eddie redmayne esvel leonardo dicaprio 2 iin negen l avna baih
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 103.57.93.175 2016-01-28, 01:14 ×
    Danish girl goe kino
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 182.160.34.94 2016-01-20, 03:41 ×
    the revenant nadad uneheer setgegdel toruulsen. kino ingej boldog yum baih daa gej gaihaj bailaa, uneheer bishremeer
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 59.153.87.43 2016-01-19, 06:37 ×
    The revenant кино бол гайхалтай хүн ямар бдг тэр бүгдийг харуулсан үнэхээр сайхан кино
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 59.153.87.43 2016-01-19, 06:36 ×
    Леонардо дикаприо оскар аваасай
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.9.41.140 2016-01-15, 23:32 ×
    leonardo dicaprio oscar abah albatai yu
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 182.160.3.39 2016-01-15, 20:37 ×
    Leo Danish girld toglotson bol baaaraagui l blaa leo dandaa l jivj baih yumdaa gaitai Titanik kkkk
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 80.171.119.80 2016-01-15, 18:32 ×
    odoo bol oscar goridohgui biz.
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.21.106.116 2016-01-15, 18:00 ×
    Danish Girl кино Leo-г дахиад азгүйтүүлж магадгүй дээ
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.21.106.143 2016-01-15, 09:23 ×
    Leo
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Vote for Leo 59.153.114.23 2016-01-15, 08:27 ×
    Busad kinonii jujigchid 1000 sain bh n hamaagui zuvhun Leo l Best actor Oscar avaasai ter ugaasaa sain jujigchin hugd huleen zuvshuurnu *** Oscar l tuund alga
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • The Revenant 59.153.114.138 2016-01-15, 07:59 ×
    revenant bol uneheer goy kino bn le. hun yamar shan setgeltei bas yamar hertsgii novsh yumb gedgiig medersen. sonin medremj ugsun......
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)