Гарынхаа алгаар эрүүл мэндээ шинжээрэй!

2018-07-21, 09:33
9,910

Гар бол хамгийн түрүүнд хөгширдөг эрхтэн. Гар ямар харагдаж байгаагаас таны эрүүл мэндийн талаарх хэд хэдэн шинжийг хэлэх боломжтой. Эмч нар өвчтөнүүдийн гарыг хараад биеийн бусад хэсэгт явагдаж байгаа өөрчлөлтийг хэлж мэддэг. Харин эдгээрээс бид доорх долоон шинж тэмдгийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. 

Гарынхаа алгаар эрүүл мэндээ шинжээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алга хөлрөх

Гарын алга хөлрөх нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд: 

  • Хэт их хөлрөх
  • Стресс
  • Бамбай булчирхайн хэт идэвхтэй байдал нөлөөлдөг.

Хэт их хөлрөлтийн үед та хөлс дарагч хэрэглэж болно. Мөн хөлрөлт зогсоодог мэс ажилбарыг сонирхоод үзээрэй. 

Харин стрессийн үед тайвшрах ямар нэг бясалгал, амьсгалын техникуудыг туршаарай. 

Алга хөлрөх

2 Гарын алга ирвэгнэж, мэдээгээ алдах

Заримдаа унтаад сэрэхэд биеийн зарим хэсэг мэдээгээ алдсан байж байгаад хэсэг хугацааны дараа ирвэгнэсэн мэдрэмж төрдөг. Энэ нь ихэвчлэн мэдрэхүйн цэг урт хугацаанд дарагдсанаас болдог.

Гэхдээ зарим тохиолдолд энэ нь бүр ноцтой өвчний илрэл байж болно. Хэрвээ ямар нэг тодорхой шалтгаангүйгээр уг шинж тэмдэг илэрвэл эмчтэйгээ зөвлөлдөөрэй. 

Гарын алга ирвэгнэж, мэдээгээ алдах

3 Алга улайх

Гарын алга улайх нь элэгний эрүүл мэндтэй холбоотой бөгөөд энэ нь ялангуяа 50 гарсан хүмүүст түгээмэл тохиолддог гэж эмч нар тайлбарлаж байна. Ихэнхдээ алганы зах хэсгээр улайсан байдаг. Үүнийг тайлбарлах хамгийн боломжит шалтгаан бол гормоны тэнцвэргүй байдлаас болж цусны судал нарийссан явдал юм. Ревматоид артрит өвчний үед мөн гарын алга улайх шинж тэмдгээр илэрдэг. 

Хэрвээ танд уг шинж тэмдэг илэрсэн бол согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж, эрүүл зөв хооллон, эмчид хандаарай. 

Алга улайх

4 Гар хуурайших

Гар хуурайших хамгийн түгээмэл шалтгаан бол шингэний дутагдал эсвэл эстрогений дутагдал юм. Шингэний дутагдлын үед хангалттай ус ууж, чийгшүүлэх гарын тос түрхэнэ. Мөн тослог ихтэй загас, үр, самар хэрэглээрэй. Эстрогений дутагдлаас гарахын тулд эмчтэй зөвлөлдөж, гормоны эмчилгээ хийлгэх хэрэгтэй.  

Гар хуурайших

5 Гар салганах

Гар салганах нь Паркинсоны өвчний шинж тэмдэг байх тохиолдол байдаг тул эмчид яаралтай хандана уу. Паркинсоны өвчин нь булчингийн хөдөлгөөн, тэнцвэржилт, хяналтанд нөлөөлдөг төв мэдрэлийн тогтолцооны доройтлын эмгэг юм.

Мөн кофе, согтууруулах ундааны хэрэглээгээ хянахыг зөвлөж байна. Магадгүй уур бухимдал, их хэмжээний стресс нь гар салганах шалтгаан байж болно. 

Гар салганах

6 Хумсны асуудалтай байх

Хумс зөөлөрч, хугарах нь цайрын дутагдлаас болж мэднэ. Цайр нь бидний эрүүл мэндэд маш чухал бөгөөд ямар нэг шархыг эдгээх, эсийн хуваагдал, дархлааны тогтолцоог сайжруулахад чухал үүрэгтэй. Хоол хүнсэндээ цайр ихээр агуулсан буюу овъёос, самар, мах хэрэглээрэй. Мөн эмч нар цайрын агууламж бүхий нэмэлт тэжээл, витамин хэрэглэхийг зөвлөдөг. 

Хумсны асуудалтай байх

7 Хуруу хавагнах

Хуруу хавагнах нь бие дэх хүчил төрөгчийн хэмжээ бага байгаатай холбоотой. Энэ нь мөн бүр ноцтой уушгины хавдар, зүрх судасны өвчний илрэл байх тохиолдол мөн бий. Хэрвээ танд уг шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандаарай. 

Хуруу хавагнах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()