“Gobi Golf Cup-2014” нээлттэй тэмцээн боллоо

2014-08-27, 20:19
4,883
“Говь” ХК гольфийн тамирчдад зориулж гольфийн хувцасны бүхий л стандартыг хангасан ноолууран загваруудыг худалдаанд гаргажээ.

“Gobi Golf Cup-2014” нээлттэй тэмцээн боллоо


Энэхүү коллекцоо танилцуулж “Gobi Golf Cup-2014” нээлттэй тэмцээнийг өнгөрсөн ням гаригт “Скай ресорт”-ын Маунт Богд Гольф Клубын  гольфийн талбайд зохион байгуулсан байна. Тэмцээнд эрэгтэй 60, эмэгтэй 8 тамирчин оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд Б.Мөнхбаатар тэргүүлсэн бол Г.Мөнгөншагай, Б.Баяраа нар удаалжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Б.Батнаран, М.Саяан нар эхний байранд шалгарсан байна. Хамгийн хол зайд цохисон тамирчнаар “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа тодорсон бол бөмбөгөө нэг цохилтоор тугтай ойр цохисон тамирчнаар Д.Ганбаяр тодорчээ. “Handicap”-ын төрөлд Б.Баттөр, Д.Ганбаяр нар тэргүүллээ.

Тэмцээний дараа “Gobi Golf” брэндийн шинэ загваруудыг танилцуулах шоу зохион байгуулж нийт арван азтан шалгаруулж брэнд бүтээгдэхүүнийхээ дээжийг өргөн барьсан байна.

Монголын анхны гольфийн хувцсыг хөнгөн зөөлөн Монгол ноолуураар гайхалтай загвар гарган урласан “Говь” ХК-д тэмцээнд оролцсон тамирчид болон Монголын Гольфийн холбооны зүгээс халуун талархал илэрхийлж, цаашдаа илүү ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөсөн юм.

Ингээд та бүхэндээ тэмцээний зургуудаас танилцуулья.





























































































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.