“Домогт нүүдэлчдийн давтагдашгүй жор” номонд мөнхөрлөө

2013-05-29, 18:29
7,523
“Домогт нүүдэлчдийн Давтагдашгүй жор” уриан дор 10 жилийн турш Монгол үндэсний уламжлалт хоолыг орчин цагийн технологи, жороор баяжуулан нүүдэлчин ард түмний арвин баялаг уламжлал, хэв маягийг өнөө цагт түгээн, таниулан байгаа  Номадсын Сүлжээ ресторанууд өнөөдөр 23 сүлжээ ресторантай, 1500 залуу хамт олон ажилтантай өнөр өтгөн айл болсон байна.
“Домогт нүүдэлчдийн давтагдашгүй жор” номонд мөнхөрлөө

Монголчуудын олон зууны туршид гэртээ бэлтгээд идэж заншсан, цайны газраас  худалдаж аваад яаруу түргэн хүртчихдэг тэр л хоолуудыг хүндэтгэлийн зоог болгож хувиргасан нь Номадсынханы 10 жилийн нөр их хөдөлмөрийг үр шим билээ.

Номадсын хамт олон Монгол улсын хоол үйлдвэрлэлийн салбарт 10 жил ажилласан туршлага дээрээ үндэслэн, Монголын ард түмэндээ “Уламжлалт Монгол хоолны 99 жор” номыг бэлтгэн гаргаж өнөөдөрэнэхүү номын баяраа хийлээ.

 

Уншигчдад ойлгомжтой байх үүднээс хоолыг жор бүрээр хийх аргачлал, дараалал, орц зэргийг бэлтгэх үе шат бүрээр нь зурагжуулан оруулсан бөгөөд бидний мэддэггүй хүний биед хоол хүнснээс голлон авдаг нүүрс усны хэмжээг нарийвчлан гарган оруулж, нэмэлтээр хоолныхоо тухай сонирхолтой түүхийг оруулсан байна.





Мөн хоол үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч мэргэжлийн судлаач, багш нарын зөвлөгөөг авч, хамтран ажиллаж чанартай бүтээл гаргахад номын багийнхан анхаарч ажилласан бөгөөд энэ өдөр шинэ номныхоо дээжээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, дээд сургуулиуд, номын сангуудад хандив болгон гардуулж өглөө.







Уг номыг Номадсын Сүлжээ Ресторануудын салбар ресторануудаар болон номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна.







Мөн энэ хамт олон 10 жилийн хугацаанд хийж бүтээсэн ололт амжилтын талаар өгүүлсэн “Аз жаргал амталсан 10 жил” нэртэй сэтгүүлийг байнгын үйлчлүүлэгч, зочид, гийчэд хамтран ажиллагсаддаа зориулан гаргажээ. Та эндээс Номадсын сүлжээ ресторануудын 10 жилийн хугацааны түүхийн талаарх хангалттай мэдээлэл авах боломжтой ажээ. 









Номадсын хамт олон 10 жилийнхээ ойн хүрээнд үйлчлүүлэгч олондоо зориулсан “99 азтан” шалгаруулах сугалаат аяныг 2 сарын турш нийт 20 салбар ресторан, 2 зочид буудлаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийг хамруулан явуулсан бөгөөд тун удахгүй 6 сарын 2-ны Ням гаригт “Боловсролсуваг” телевизээр 19:00 цагаас шууд явагдаж азтангуудаа тодруулах гэж байна. Та азтан болсон эсэхээ шууд нэвтрүүлгээс гадна www.modernnomads.mn сайт, өдөр тутмын сонингоос мэдэх боломжтой бөгөөд 70151616 утсаар лавлан 6 сарын 10-ны дотор шагналаа авах боломжтой юм байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.