Пакистаны TikTok-чин бүсгүй видеонд зориулж ойд гал тавьжээ

2022-05-24, 17:30
3,827

TikTok дээр 11.5 сая дагагчидтай "Долли" нэрээр алдаршсан Хумайра Асгар өнгөрсөн долоо хоногт Пакистанд байрлах Маргалла хэмээх толгод дээр дүрэлзэн асаж буй галын урд дуулж, бүжиглэж буй видеогоо цацсан байсан. Энэхүү үйлдэл нь олны дургүйцлийг төрүүлээд зогсохгүй хууль сахиулагчид түүнийг ойн түймэр тавьсан хэргээр шалгаж эхэлжээ. Маргалла нь Гималайн нурууны нэг хэсэг бөгөөд нэлээд том ой мод дэргэд нь байдаг аж. 

Пакистаны TikTok-чин бүсгүй видеонд зориулж ойд гал тавьжээ

Хумайра Асгар тус бичлэгээ "Би хаана ч явсан үргэлж гал дагуулдаг" гэсэн нэртэйгээр байршуулсан бөгөөд өдгөө үүнийгээ TikTok дээрээсээ устгажээ. 

Пакистаны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл "The News"-ийн мэдээлснээр Исламабадын цагдаа нар уг бичлэгтэй холбоотойгоо мөрдлөг явуулж байгаа бөгөөд Асгарыг тус улсын ан амьтан, байгаль орчныг хамгаалах хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. 

"Энэхүү газар нь Маргалла үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг бөгөөд саяхан томоохон ой хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан юм. Энэ бүхэнтэй Хумайра Асгар холбоотой байж болзошгүй" гэж Исламабадын цагдаагийн газрын тайланд дурджээ.

Асгар өөрөө тавьсан галаа тэр даруй унтраасан бөгөөд "Видео бичлэг хийх явцад би хэнд ч хор хүргээгүй" хэмээн албан ёсоор мэдэгджээ.

Ямартай ч энэхүү видео олон нийтийн сүлжээгээр багагүй шуугиан тарьж, олон хэрэглэгчид түүнийг байгаль орчны асуудалд увайгүй хандаж байгааг шүүмжилсэн байна. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Пакистан болон Энэтхэгийн төв хэсгээр түүхэнд байгаагүй хэмжээнд буюу цельсийн 50 хэм хүрч халсан билээ. Дээр нь хур тунадас огт ороогүйн нөлөөгөөр Пакистанд өндөр хэмжээний хуурайшилт үүсээд байгаа. Үүнээс болоод хэдэн зуун хүн эмнэлэгт хүргэгдсэний зэрэгцээ 24 хүн нас барсан юм. 

Тэгтэл энэ мэт хүмүүсийн үйлдэл дарин дээр давс нэмсэн хэрэг боллоо хэмээн олон нийт туйлын их бухимджээ. 

Исламабадын Зэрлэг амьтдыг хамгаалах зөвлөлийн дарга, байгаль орчны идэвхтэн Рина Саид Хан Сатти "Галыг баясгах биш ус зөөж унтрааж буйгаар өөрийгөө харуулах ёстой байсан юм" гэж мэдэгдсэн байна.

Асгар хэвлэлийнхэнд өөр албан ёсны тайлбар өгөөгүй бөгөөд цахим орчноос хэсэгтээ хол байхаар шийдсэнийг төлөөлөгч нь дамжуулжээ. Тэрээр сүүлийн үед Пакистанд ой хээрийн түймэр тавьсан хэрэгт буруутгагдаж байгаа хоёр дахь хүн аж. 

Одоогоос ес хоногийн өмнө өөр нэг залуу зугаалгаар явж байгаад гал тавьсан хэрэгт буруутгагдан өдгөө баривчлагдаад байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • Зочин 66.181.160.47 2022-05-26, 08:36 ×
    enetheg pakistanchuud ugiin dord garaltai. uhaan muutai llruud bdin
    1 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 64.119.17.160 2022-05-25, 09:02 ×
    Medrel muut. Iim novshiig angaj tsangasan horigdoluudad ogchih heregtei
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 85.153.200.4 2022-05-25, 07:15 ×
    эргүү хар хүүр вэ.пакистанчууд энэ тэнэгийгээ сайн хашраавал таарна
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 62.205.96.169 2022-05-25, 00:17 ×
    Өөрийнхөө нэр төрийн төлөө яаж ч мэдэх галзуу өлөгчиин бололтой!
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)