Нэгэн үе охидын шүтээн байсан ч өдгөө "амьдралд нухлагдан" өөрчлөгдсөн эрчүүд

"Эрийг нас уулыг цас" гэхчээр ямар ч царайлаг, тэнхээтэй сайхан залуу он цагийн эрхээр хөгширч гундах нь энгийн үзэгдэл билээ. Цаг хугацааг сөрж дийлэх хэн ч байхгүй гэдгийг хэн бүхэн маш сайн мэддэг боловч нэгэн цагт дэлхий даяарх сая сая эмэгтэйчүүдийн мөрөөдлийн ханхүү болж, зүрх сэтгэлийг нь булааж явсан Холливудын алдартан эрчүүд танигдахын аргагүй болтлоо "царай алдсан" байхыг харах үнэхээр харамсалтай аж. Ингээд та бүхэнд амьдрал нухлуулж миарсан энтертайнмент ертөнцийн алдартнуудыг хүргэж байна.

Нэгэн үе охидын шүтээн байсан ч өдгөө "амьдралд нухлагдан" өөрчлөгдсөн эрчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вал Килмер (Val Kilmer)

Вал Килмерт цагтаа Бэтмэний дүрийг бүтээж, дэлхийн хамгийн дур булаам залуугаар тодрон амжилт бүтээл, нэр алдар гээд мандаж явсан үе бий. Мөн түүний бусад дүрүүд ч үүнээс дутахааргүй алдартай байв.

Вал Килмер (Val Kilmer)

Нийтдээ 80 гаруй кинонд тоглосон тэрээр өдгөө хүндхэн үеийг туулж байна. Огт танигдахын аргагүй хөгширсөн түүнд тоглох кино ч олдохоо больжээ. Үүний дээр Вал 2015 онд улаан хоолойн хорт хавдартай хэмээн оношлогдсон байна. 

2 Мики Рурк (Mickey Rourke)

Мики Рурк манай гаригийн хамгийн тачаангуй эрчүүдийн жагсаалтад жил бүр багтдаг байжээ. Түүнийг сая сая үзэгчид шүтэн бишрэхийн зэрэгцээ эрчүүд хүртэл түүний байгаа байдал, сэтгэл татам чанарыг аялдан дуурайж, харин бүсгүйчүүд Микитэй ганц удаа ч болов уулзаж үзэхийг мөрөөддөг байв.

Мики Рурк (Mickey Rourke)

Гэвч мөн л цаг хугацаа өнгөрсний дараа Рурк "Гоо сайхны мэс заслын хохирогч" зэрэг телевизийн шоуны оролцогчидтой илүү адилхан болжээ. Жүжигчин эр кино уран бүтээлүүдэд дүр бүтээсээр байгаа боловч урьд өмнөхөөс хамаагүй бага ажлын санал хүлээн авах болсон гэнэ. 

3 Эдвард Фурлонг (Edward Furlong)

Олон хүний сэтгэлд энэ жүжигчин "Терминатор-2" киноны хүү хэвээр үлдсэн байгаа байх. Эдвардын 13 настайдаа бүтээж байсан уг дүр түүний цаашдын амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Үүнээс долоон жилийн дараа "American History X" (1998) киногоор тэрээр дахин олны анхаарлын төвд орсон байдаг. Ийм амжилттай эхлэлийг тавьсан тэрээр кино ертөнцөд үргэлжлүүлэн амжилт үзүүлж чадаагүй юм. 

Эдвард Фурлонг (Edward Furlong)

Өдгөө 43 настай Эдвард кино бизнесээс бүрмөсөн гарчээ. Архидан согтуурах, мансуурах гээд олон асуудалд орооцолдсон тэрээр энгийн амьдралыг илүүд үзсэн бололтой. 

4 Чеви Чэйс (Chevy Chase)

70-80 аад оны хамгийн шилдэг хошин шогийн жүжигчдийн нэгт тооцогддог Чеви Чэйс цагтаа хамгийн царайлаг эрчүүдийн тоонд ордог байсан билээ. 

Чеви Чэйс (Chevy Chase)

Гэтэл өдгөө түүнд урьдын сайхан залуугийн төрх үгүй болжээ. Магадгүй нөгөө талаараа зарим нэг идэр залуудаа "муудсан" алдартнуудыг бодвол 77 насыг зооглосон Чеви харин ч учиртай харагдаж байж ч болох л юм. 

5 Марк Дакаскос (Mark Dacascos)

Марк Дакаскос нь тулаант киноны олон дүрд тоглож гаршсан нэгэн билээ. Мөн тэрээр үнэхээр дур булаам төрхтэй учраас бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон нэгэн байв. Марк 70-80-аад онд каратэ, кунг-фугийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 90-ээд онд "Crying Freeman", "American Samurai" зэрэг тулаант кинонд тоглож, Холливудын жинхэнэ од болжээ. Харин одоо тэрээр цэнхэр дэлгэц дээр арай бага гардаг болсон байна. 

Марк Дакаскос (Mark Dacascos)

Маш бага зардалтай, гадаад дотоодын олон кинонд тоглож байгааг нь харвал карьер нь нэг хэсэг уналтад орсон нь илт. Гэхдээ саяхан "John Wick 3" кинонд гол дайсны дүрийг бүтээснээс нь харвал эргээд томоохон бүтээлд тоглох боломжтой болсон бололтой. 

6 Майкл Дудикофф (Michael Dudikoff)

Бидний приставк гэж нэрлэдэг VCR тоглуулагчийн эрин үед "Америкийн Нинжа" хэмээх цуврал жинхэнэ хит болж байсан билээ. Тус цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Майкл Дудикофф энэ бүтээлийн ачаар чамлахааргүй нэр хүндтэй болсон байдаг. Гэвч тэрээр 2002 оноос хойш цэнхэр дэлгэцээр бараг огт гараагүй бөгөөд 2013 онд "Olympus has Fallen" кинонд жижиг дүр бүтээсэн байна. 

Майкл Дудикофф (Michael Dudikoff)

Одоо Дудикофф бие даасан кино төслүүд хариуцахын хажуугаар архитектураар ажиллаж, байшингийн зураг төсөл гаргах болжээ. Гэхдээ тэр 66 настай гэхэд муугүй харагдаж байгаа биз?

7 Том Беренжер (Tom Berenger)

Том Беренжерийн нэр хүндийн оргил үе 80-аад онд өрнөж байв. Сая сая эмэгтэйчүүд энэхүү бяр хүч нь тэгширсэн, баатарлаг эрийг мөрөөддөг байсан гэдэг. 

Том Беренжер (Tom Berenger)

Өдгөө 72 настай түүний хамгийн сүүлд бүтээсэн томоохон дүр нь "Inception" (2010) киноны Броунинг байсан юм. 

8 Брендан Фрейзер (Brendan Fraser)

Брендан Фрейзерийг "Мумми" киноны дүрээр ихэнх үзэгчид сайн мэднэ. Тухайн үед 30 настай байсан тэрээр олон эмэгтэйн мөрөөдлийн залуу болж байсан аж. Мэдээж хэрэг Брендан үүнээс гадна маш олон алдартай кинонд тоглосон бөгөөд үзэгчид ч энэ царайлаг залуугийн дараагийн бүтээлүүдийг тэс ядан хүлээдэг байв. 

Брендан Фрейзер (Brendan Fraser)

"Мумми" гарснаас хойш 20 жилийн хугацаанд Брендан Фрейзер маш их өөрчлөгджээ. Фенүүд нь Бренданг тарган, хөгшин царайтай болсон учраас танихаа больжээ. Түүний эхнэр хүүхдүүдээ аваад салсан, өвдөг нь хүнд гэмтсэн зэрэг таагүй үйл явдлуудаас хойш тэрээр өөртөө анхаарал тавихаа больсон нь илт байна. 

9 Крис Нот (Chris Noth)

Нэгэн цагт дэлхийн сая сая бүсгүйчүүд царайлаг жүжигчин Крис Нотын тоглосон "Sex and the City" киноны дүрд дурлаж байсан юм. 

Крис Нот (Chris Noth)

Одоо Крис 66 настай болсон учраас мэдээжийн хэрэг өмнөх шигээ харагдахаа больжээ. Тэр хэдийгээр "овор багатай" биш ч ядаж л насандаа тохирсон төрхтэй харагдаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()