Хэзээ нэгэн цагт таны амийг аврах 14 хэрэгтэй зөвлөгөө

Бид зурагтаар халдлага, дээрмийн тухай мэдээ үзсэн хэдий ч, надад лав ийм зүйл тохиолдохгүй хэмээн тоолгүй өнгөрдөг. Гэхдээ аюул занал хэлж биш, хийсч ирдэг гэдгийг санаж, үргэлж сонор сэрэмжтэй байхад буруудах зүйлгүй билээ. Бид өнөөдөр та бүхэндээ гэнэтийн халдлага, аюулд орсон үед өөрийгөө хэрхэн хамгаалах тухай хэрэгтэй болоод үнэтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг сураад авчихсан байхад ямар ч аюулаас айх хэрэггүй болох юм. 

Хэзээ нэгэн цагт таны амийг аврах 14 хэрэгтэй зөвлөгөө

1 Гараа зөв зангидах

Зодоонд хамгийн чухал нь гараа зөв зангидах байдаг. Та гараа зөв зангидвал цохилт тань илүү чанга байхаас гадна гарт өвдөлт мэдрэгдэх нь бага. 

Эрхий хуруугаа долоовор болон дунд хуруун дээгүүр давуулан байрлуулж, гараа зангидаарай. Энэ нь цохилтыг илүү чанга болгоно. 

Гараа зөв зангидах

2 Олсноос хэрхэн мултрах вэ?

Хэрвээ та гараа олсоор хүлүүлж байгаа бол хоёр гараа зангидаж, тохойгоо цээжнийхээ хоёр талд нааж байрлуулаарай. Ингэснээр таны гар хооронд зай үүсч, үүнийг ашиглан, олсноос сулрах боломжтой. Харин биеэ олсоор хүлүүлж байгаа тохиолдолд аль болох гүнзгий амьсгаа авч цээжээ төвийлгөх хэрэгтэй.

Та гараа хүлүүлсэн тохиолдолд хэрхэн мултрах тухай доорх бичлэгээс үзээрэй. 

Олсноос хэрхэн мултрах вэ?

3 Наалддаг туузнаас хэрхэн мултрах вэ?

Хэрэв та наалддаг туузаар хүлүүлсэн бол, үүнээс сулрах нь тун ч энгийн юм. Та хоёр гараа дээш өргөж, толгой дээрээ байрлуулаарай. Дараа нь хүчтэй, огцом доошлуулна. Энэхүү аргыг олон дахин давтсанаар та хялбархан туузнаас сулрах боломжтой. 

Наалддаг туузнаас хэрхэн мултрах вэ?

4 Биеийн тусгай цэгүүдийг цээжлэх

Хэрвээ та халдаж байгаа хүнээс хүч чадал муутай бол, хамгийн эмзэг цэгүүд рүү цохиж, өөрийгөө хамгаалаарай. Зурагт улаан цэгээр тэмдэглэсэн хэсгүүд нь хүний хамгийн эмзэг цэгүүд бөгөөд та эдгээр рүү халдаж гэмтээснээр, зугтах боломж үүснэ. 

Биеийн тусгай цэгүүдийг цээжлэх

5 Аюулгүй байдлын аппликейшн хэрэглэх

Сүүлийн үед хүмүүс "Family Locator", "bSafe" зэрэг аппликейшн ашиглаж, аюулгүй байдлаа хамгаалах болжээ. Үүний тусламжтайгаар та аюул тохиолдсон үед, найз нөхөд болон гэр бүлийнхэндээ дохио өгч, байршлаа илгээж болох юм.  

Аюулгүй байдлын аппликейшн хэрэглэх

6 Нууц үг ашиглах

Та гэр бүлийнхэн эсвэл найз нөхөдтэйгээ аюулд орсон үед ашиглах нууц үг зохиогоорой. Энэ нь таныг аврах чухал зүйл болж ч мэднэ гэдгийг санах хэрэгтэй. 

Нууц үг ашиглах

7 Гартаа хэрэг болох зүйлсийг барьж явах

Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн хэмээдэг. Тиймээс таныг хаана, хэн, яахыг мэдэхгүй тул үргэлж бэлтгэлтэй явах хэрэгтэй юм. Гартаа хэрэг болж мэдэх хурч үзүүртэй зүйлсийг байнга авч яваарай. Ялангуяа шөнө оройн цагаар гэр рүүгээ харьж яваа тохиолдолд үргэлж гартаа ямар нэгэн зүйл барьж байх хэрэгтэй. 

Гартаа хэрэг болох зүйлсийг барьж явах

8 Сүрчиг авч явах

Эмэгтэйчүүд сүрчгийг үргэлж цүнхэндээ хийж авч явдаг. Гэхдээ үүнийг та цүнхэндээ хийх биш, халаасандаа авч яваарай. Энэ нь аюултай үед таны амийг аварч мэдэх юм. Тань руу гэмт этгээд халдвал сүрчгийг нүд рүү нь цацаж, зугтах боломжтой. 

Сүрчиг авч явах

9 Гарнаас тань хэн нэгэн барьж авбал яах вэ?

Хэрвээ гэмт этгээд гараас тань барьвал, гараа бугуйгаараа эргүүлж, мултраарай. Дараа нь өвдөг нь рүү өшиглөж, өөртөө зугтах боломж үүсгэх хэрэгтэй. 

Гарнаас тань хэн нэгэн барьж авбал яах вэ?

10 Үснээс зулгааж, татвал яах вэ?

Үснээс татах нь хамгийн түгээмэл хүчирхийлэл юм. Хэрэв таныг хэн нэгэн үснээс тань татвал, хоёр гараараа гарыг нь барьж, хөлөөрөө арагш өшиглөх, дэвсэх гэх мэт үйлдэл хийж болно. Ингэснээр халдагчийн гар суларч, танд зугтах хугацаа гарах аж. 

Үснээс зулгааж, татвал яах вэ?

11 Хүзүүг боомилвол яах вэ?

Хүзүүг боож, боомилвол тухайн хүний нүд рүү гараараа хатгаж, эмзэг эрхтэн рүү нь өвдөглөөрэй. 

Хүзүүг боомилвол яах вэ?

12 Цахилгаан шатанд:

Та цахилгаан шатанд үдэш оройн цагаар үл таних хүнтэй хамт суух хэрэггүй. Үүний оронд хүлээж, ганцаараа суух нь аюул багатай юм. Хэрэв таныг суусны дараа үл таних этгээд цахилгаан шатанд орж ирвэл, та товчлуурыг хаан налж зогсоорой. Энэ нь тухайн гэмт этгээд цахилгаан шатыг гацаах аюулаас сэргийлэх бөгөөд та аль болох хурдан бууж, тухайн хүнээс холдох хэрэгтэй.  

Цахилгаан шатанд:

13 Машинд:

Үдэш оройн цагаар таксинд суух нь тун ч аюултай болсон билээ. Та аюулаас сэргийлэхийн тулд хамгийн эхлээд танихгүй эрэгтэйн машинд суухгүй байх хэрэгтэй. Боломжтой бол дуудлагын найдвартай таксинд суух эсвэл тухайн таксины дугаарыг тэмдэглэж, гэрийнхэн рүүгээ явуулж болно. Хэрэв таксины жолооч гэнэт чиглэлээ өөрчилбөл түүний нүд эсвэл хамарт гараа хийж, зогсоох хэрэгтэй бөгөөд үүний дараа танд зугтах боломж гарах аж.

Машинд:

14 Анхны тусламж үзүүлж сурах

Та анхны тусламж үзүүлж сурах зайлшгүй шаардлагатай. Таны сурч мэдсэн багахан зүйл хүний амийг аварч мэднэ гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

Анхны тусламж үзүүлж сурах

Хэрэг болох зөвлөмжүүд

  • Орой үдшийн цагаар явахдаа үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Та орой гэр рүүгээ харьж яваа бол чихэвч сонсож болохгүй бөгөөд хэн нэгэн араас дагаж байгаа эсэхийг үргэлж ажиглаж, аль болох хурдан яваарай.
  • Хэрэв хэн нэгэн араас тань дагаж байвал гараа зангидаж, зодолдох бэлтгэлээ хангаарай. Аль болох тайван байж, тухайн этгээдийг ойртоод ирмэгц нь цохиж, зугтах боломжтой.
  • Харин та зодолдож чаддаггүй нэгэн бол хамгийн зөв арга бол маш хурдан гүйж зугтах юм шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()