1
Өлөн элгэн дээрээ эм ууж болохгүй
Парацетамол, аспирин зэрэг өвчин намдаах төрлийн эмнүүд мөн хүчтэй антибиотикуудыг өлөн элгэн дээрээ хэрэглэж яав ч болохгүй. Ингэвэл эмний үйлчилгээ суларч, цаашилбал ходоодны цус алдалтанд ч хүргэх магадлалтай. Зайлшгүй шаардлагаар эм хэрэглэх гэж байгаа бол эмнийхээ араас их хэмжээгээр ус уух, эсвэл сүүгээр даруулж залгивал хор нь багасдаг. Хэрвээ боломжтой бол өвчин намдаах лааг сонгох нь илүү дээр байдаг.
2
Кофегоо сүүгээр зөөлрүүл
Өглөө сэрэнгүүтээ кофе хэрэглэх нь цээж хорсох, зүрх дэлсэх зэрэг таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Хэрэв та өглөө кофе ух зуршлаа орхиж чадахгүй байгаа бол шингэн сүүгээр зөөлрүүлж хэрэглээрэй. Сүүний тослог нь кофений хорыг багасгахад тустай байдаг юм.
3
Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй
Өглөө сэрснийхээ дараа согтууруулах төрлийн ундаа хэрэглэбэл, бие хорыг нь шүүж чадахгүй 2 дахин их хорддог байна. Энэ нь зөвхөн хоол боловсруулах тогтолцоог ноцтой гэмтээгээд зогсохгүй элэг, бөөр, зүрхийг өвчлүүлэх шалтгаан болдог. Хэрэв үнэхээр уух шаардлагатай гэж үзэж байгаа бол өглөөний цайгаа уусны дараа хийжүүлээгүй согтууруулах ундааг хэрэглээрэй.
4
Бохь зажлах
Өлөн ходоодон дээрээ бохь зажилбал, "гидрохлорид" гэх бодис ихээр ялгардаг бөгөөд энэ нь ходоодны салст бүрхүүлийг сүйтгэж, ходоодны шарх, цус алдалтанд хүргэж болзошгүй. Мөн хүн бохь зажилсныхаа дараа шарсан, хуурсан зүйлс идэх хүсэл нь нэмэгдэж, жимс, хүнсний ногоо идэх тухай боддог ч үгүй гэнэ. Хоолоо шингээх гэж бохь зажилж байгаа бол 10 минутаас удаан зажлахгүй байх хэрэгтэй шүү.
5
Өглөө сайн идэхийн тулд оройны хоолноос татгалз
Орой унтахдаа хоол идэхгүй бол ходоод ажиллахгүй сайн амарна гэж боддог. Гэтэл хэтэрхий хоосон ходоодтой байх нь ч мөн адил өлссөн мэдрэмж төрүүлэн сайхан унтаж амрахад саад болдог байна. Тиймээс орой унтахынхаа өмнө 1 аяга сүү уугаад унтвал бат бөх сайхан амарч, маргааш нь өлсөх мэдрэмжгүй сэрэх болно. Харин дараа нь нүүрс усаар баялаг өглөөний цай уугаарай.
6
Өглөөний дасгал
Өглөө сэрснийхээ дараа хөнгөн алхалт, гүйлтээр хичээллэх нь өөх шатаж, хурдан турахад сайн нөлөөтэй. Үүнээс гадна өглөөний цэвэр агаарт гүйснээр биеийн дархлаа сайжирч, эрүүл чийрэг биетэй болдог байна.
7
Худалдан авах хүнсний жагсаалт гарга
Дэлгүүр орохдоо хүсснээсээ илүүг үрэхгүйн тулд карт биш зөвхөн бэлэн мөнгө авч явах хэрэгтэй. Үүнээс гадна хүнсээ 7 хоногоор нь цуглуулах нь зүйтэй юм. Ингэснээр бид хэрэггүй худалдан авалт, түргэн хоол зэргээс татгалзаж бага мөнгө үрэхээс гадна эрүүл, гэрийн хоол идэж байх юм.
8
Цитрусын төрлийн ундааг шингэлж хэрэглэ
Цитрусын төрлийн жимс болох жүрж, бэрсүүт жүрж, лимон зэргийн шүүсэнд витамин С маш ихээр агуулагддаг. Энэ нь биенд сайн боловч өглөө сэрсэн даруйдаа уувал, цээж гашуун оргих, ходоодны хүчил ихсэж таагүй мэдрэмж төрүүлэх болно. Тиймээс өглөө уухаар бол шүүстэйгээ тэнцүү хэмжээний усаар шингэлж хэрэглэх хэрэгтэй.
9
Халуун цай
Хоосон ходоод нь хүний сэтгэл санааг илүү тайван, хязгаарлагдмал болгож бусадтай ярилцах хүсэлгүй болгодог гэж эрдэмтэд нотолжээ. Учир нь бид юм идээгүй байх үед тархи олон зүйлд энергиэ зарцуулахгүй гэж ийм зохицуулалт хийдэг байна. Тиймээс та хэн нэгэнтэй ярилцахдаа бага зэрэг чихэртэй халуун цай уувал, таны сэтгэл илүү сайхан байх болно.