Эмэгтэй хүний хамгийн чухал хэрэглээ юу гээч?...

2015-03-27, 18:58
10,278
(Бүр гутал, цүнхнээс ч илүү...) Бид хувцасны трендийн талаар арвин мэдлэгтэй. Аль нь моодонд орж, аль нь гарч байгааг андахгүй сайн мэднэ. Өөртөө тохирсон нүүрний шинэ крем авахын тулд нарийн судалгаа хийж, хотын бүх гоо сайхны дэлгүүрүүдийг самнаж чадна. Тэгсэн хэрнээ хамгийн чухал хэрэглээгээ сонгохдоо гарт тааралдсанаа, аль гоё савлагаатайг нь эсвэл ердөө л түрийвчин дэх мөнгөндөө тааруулаад шүүрээд гарах нь бий. Сайн уншиж судалж, цаг болоод мөнгийг харамгүй зарцуулан сонгох ёстой бидний хамгийн чухал хэрэглээ бол яах аргагүй ариун цэврийн хэрэглэл мөн юм.
Эмэгтэй хүний хамгийн чухал хэрэглээ юу гээч?...


Эмзэг мэдрэмтгий хэсэг бүсэлхийнээс маань доош бий. Тэгвэл тэр хэсгийнхээ арчилгаанд чи хэр өндөр шаардлага тавьдаг вэ?

1.    Даавуун дотоож
Дотоож чиний өгзгийг тачаангуй харагдуулдаг, торон, гоёмсог байхаасаа илүүтэй бидний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байх хэрэгтэй. Дотоож бидний арьсанд харшил өгдөггүй, бактер үржүүлж өвчин үүсгэдэггүй байх нь хамгийн чухал.

Өдөр тутмын хэрэглээнд цэвэр даавуун материалтай дотоож хэзээд аюулгүй сонголт болдог. Зарим дотоож барихад даавуун юм шиг мөртлөө синтетик материалын хольцтой байдаг тул загварыг нь таалж авахаасаа өмнө шошгыг нь уншаарай. Даавуун материал нь чийг, халууныг арьснаас гадагшлуулдаг. Мөн хажуу талаараа оёдолгүй буюу бариу хувцас өмсөхөд ирмэг нь мэдэгдээд байхааргүйг сонгоорой.

Дүгнэлт: Байгалийн гаралтай, чийг болон халууныг хадгалалгүй шууд гадагшлуулж тараадаг, хөнгөн нимгэн буюу арьснаас ялгарсан хөлсийг хурдан хатаадаг, хэт бариу биш буюу хөдөлгөөний явцад урагш хойш гулгадаггүй материалаар хийгдсэн дотуур хувцас шилдэг сонголт!

2.    Эрүүл мэндэд ээлтэй ариун цэврийн хэрэглэл
Дотоож сонгохдоо баримталсан зарчим маань сарын тэмдгийн үеийн дотны найзад маань ч шууд хамааралтай. Гоё үнэртэй, шингэнийг маш сайн шингээдэг гэхээсээ илүү чийгийг жигд тараадаг, хөвөн зөөлөн материалтай байхыг чухалчлах хэрэгтэй.

Ариун цэврийн хэрэглэлийн зарим брэндүүд бүсгүйчүүд бидний эрүүл мэндэд гэхээсээ борлуулалтандаа илүү анхаарч, бүтээгдэхүүндээ маш сайн шингээлттэй боловч хүний гараар бүтээгдсэн пластик материалтай давхарга нэмэх болсон. Анхилам сайхан үнэр, чамин баглаа боодлоор ч бас биднийг татах гэж оролдсоор байна. Гэхдээ эдгээр химийн бодис, синтетик материалууд нь бидний ямар ч хамгаалалтгүй эмзэг хэсгийн байгалийн орчныг эвдэж, алсдаа өвчин үүсэх нөхцөл болдог гэдгийг анхаарахгүй байхын аргагүй.

Тэгвэл ариун цэврийн хэрэглэлээ хөвөн материалаар хийгддэг эсэхийг нь яаж мэдэх вэ? Хайрцаг, уутан дээрх найрлагын бичгийг хараарай. Cotton-хөвөн гэж бичээгүй байвал дахиад сайн судлах хэрэгтэй.
Найрлага дээрээ хөвөн зөөлөн материалаар хийгдсэн гэсэн бичигтэй, итгэл даадаг цөөн хэдэн ариун цэврийн хэрэглэл бий. Тэдний нэг нь Sofy. Өмнө нь биед эвтэйхэн, харшил өгдөггүй, амьсгалдаг материалтай гэдгийг нь мэддэг байсан ч үл ялиг зузаан санагддаг байлаа. Харин Sofy шинэчлэгдэж, маш нимгэн хэрнээ биед эвтэйхэн болсныг би саяхан мэдсэн. Мөн сонордуулж хэлэхэд Sofy Body Fit, Sofy Ultra Slim –ийн савлагаа нь тун адилхан бөгөөд шинэчлэгдэж, илүү нимгэрсэн нь Sofy Ultra Slim нь юм шүү.

Дүгнэлт:  Хөвөн зөөлөн гэсэн бичигтэй, хэрэглэж үзэхэд үүнийх нь үнэн эсэх нь батлагддаг, хулдаасан биш хэрнээ нимгэн, шингээлт сайтай, давхар хамгаалалттай ариун цэврийн хэрэгсэл сонгох нь чухал. (Бас Япончууд үнэхээр л хүний эрүүл мэндийн төлөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь үнэн юм байна).

3.    Угаах шингэн
Бүсгүйчүүд бид арьсандаа төрөл бүрийн найрлагатай (зөгийн бал, сүүний орцтой эсвэл жимсний үнэртэй г.м) биеийн шингэн саван, өөр өөр төрлийн гуужуулагч биеийн тос хэрэглэдэг. Тэгвэл нууц хэсгээ элдэв химийн найрлагатай савангаар угаахаас илүүтэй цэвэр усаар л угаахыг эрмэлзээрэй. Бактерийг илүү сайн арилгахын тулд саван эсвэл зориулалтын шингэнээр угаахаас илүүтэй цэвэр усаар угаах нь эрүүл мэндэд сайн нөлөөтэйг эмч нар сануулдаг. Мөн 7 хоногт нэг удаа маргенцтай бүлээн усанд суувал элдэв өвчлөлөөс сэргийлдэг гэдгийг мартуузай. Хамгийн энгийн аргуудыг хэрэглэж заншаарай.

Дүгнэлт:  Цэвэр усаар нууц хэсгээ угааж занших нь элдэв саван, шингэнээр угаахаас илүү найдвартай, эрүүл мэндээ бодсон зөв сонголт юм. Савангаар угаасан нь илүүтэй бактерыг арилгана шүү дээ гэж зөрүүдлэж байвал клиникийн туршилтаар савангаар угаах, цэвэр усаар угаах хоёр нь ялгаагүй гэдгийг баталсан байдаг.


 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.