Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хиймэл нуураас загас барих загасчин
Загас дэлхий дээр маш ихээр ховордож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан загасыг хиймлээр өсгөн үржүүлэх болов уу. Үүний ачаар хүн төрөлхтөн амтат загасыг зооглох боломжтой болж байна.
2. Хогны дизайнер
Хэрвээ хог хаягдлыг боловсруулан ямар нэгэн чанартай бүтээгдэхүүн хийх үйл ажиллагаа эрчимтэй хөгжвөл хогны дизайнерын ажил нэлээд хэрэгцээтэй болно. Тэд хогийг ашиглан хийх шинэ бүтээлийн санааг гаргана.
3. Анагаахын навигатор
CST-ийн үзэж байгаагаар анагаахын навигатор нь хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнд болон түүний гэр бүлийнхэн эмчилгээний арга барил, сэтгэл санаагаа өөдрөг байхад туслана. Энэ ажлыг ихэнхидээ сувилагчид хийх болов уу.
4. Хөрш айлын тагнуулч
Энэ ажлыг эрхлэх хүмүүс амьдарч буй орчныхоо эрүүл аюулгүй байдлыг хамгаалах бөгөөд бүхий л эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй аж.
5. Өнгөрснөө дурсагч
Тэд энгийн дизайнераас төдийлөн ялгарахгүй. Харин тэд тодорхой нэг зуун, байр сууцны загварыг гаргах юм байна. Үүний ачаар өндөр настангуудын асрамжийн газар амьдрагч эмээ өвөө нар 1970-аад оны үеийн зочны өрөө, эсвэл 1980-аад оны үеийн дотуур байр мэт загвартай байранд дахин амьдрах боломжтой болох нь ээ.
6. Ревайлдер
Үүнийг фермер гэж нэрлэж болох боловч фермерээс илүү их үүрэгтэй юм байна. Хэрвээ орчин тойронд нөхөж боломгүй хохирол учирсан бол ревайрдер ирж үүнийг засах ёстой. Түүний үүрэг даалгаварт ойг нөхөн сэргээх, усны нөөцийг алдагдуулахгүй байх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг орно.
7. Роботын зөвлөгч
Хэрвээ ирээдүйд зарим нэг ажил мэргэжлийг робот хийдэг болвол роботын зөвлөгч заавал хэрэг болно. Тэд тухайн хүнд хэрэгцээтэй, шаардлагатай роботыг олоход туслах аж.
8. Энгийн хялбар байхад туслах
Эдгээр хүмүүс нь аливаа нэгэн албан байгууллагын дотоод ажлыг хөнгөвчлөхөд тусална. Үүнд: утсаар ярих, ажил хэргийн уулзалт зохион байгуулах гэх мэт.
9. Нарны эрчим хүчээр ажилладаг технологийн зөвлөгч
Сүүлийн үед нарны эрчим хүч ашигладаг зүйлс маш ихээр гарч байгаа учир ирээдүйд энэ төрлийн мэргэжилтэнгүүд нэлээд хэрэгтэй байх болно.
10. Зайны мэс засалч
CST-ийн үзэж байгаагаар эмч нар тун удахгүй Интернетийн тусламжтайгаар хагалгаа хийх магадлалтай гэнэ. Энэ үйл ажиллагаанд тусгай робот, видео-камер, хянагчид тусална. Тухайн өвчтөнг эмнэлэгт хүргэх боломжгүй үед энэ арга барилыг ашиглах гэнэ.