СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрт үед ашиглаж байсан эмчилгээний "ширүүн" аргууд

Өнгөрсөн үед түгээмэл хэрэглэгдэж байсан зарим эмчилгээний аргууд өнөөгийн бидний нүдээр хэтэрхий аймшигтай, зэрлэг харагдана. Тухайлбал, эртний египетчүүд тархи цусан хангамжийг, зүрх оюун ухааныг хариуцдаг гэдэгт бат итгэдэг байж. Тэр байтугай Гиппократ буюу "Хэвлийд төөрсөн умай" хэмээх онош хүртэл гаргаж, эмчилгээ хийж байсан гэнэ. Ингээд эрт үед ашиглагдаж байсан хамгийн аюултай, зэрлэг гэмээр эмчилгээний аргуудыг сонирхуулъя. 

Эрт үед ашиглаж байсан эмчилгээний "ширүүн" аргууд Хадгалах

Орон орны домогт гардаг аймшигт мангасууд

Орчин үед дэлгэцийн уран бүтээлд зомби, цус сорогч гэх мэт мангасууд гарах болсон билээ. Гэхдээ эдгээр мангасууд зөвхөн найруулагчдын санаанаас гарсан зүйл биш бөгөөд эртний домогт үүнээс ч илүү аймшигтай мангасуудын талаар өгүүлдэг байна. Ингээд эрт дээр үед оршин тогтнож байсан байх магадлалтай мангасуудын талаар домгийг танд хүргэе.

Орон орны домогт гардаг аймшигт мангасууд Хадгалах

Уйлах нь хүний биед маш сайн нөлөө үзүүлдэг

Сэтгэл хөдлөлөөрөө уйлах нь зөвхөн хүн төрөлхтөн бидэнд байдаг гуниг болон уй гашууг илэрхийлэх нэгэн томоохон дэвшил юм. Гэвч уйлахыг сэтгэлийнхээ удирдлагыг алдах таагүй зан авир хэмээн ойлгох нь олон. Уйлах нь ихэнхдээ хэт их сэтгэл хөдлөл болон тэвчээрээ алдахтай холбоотой байдаг ба төлөвшлийн дутагдал болон балчир настай холбож ойлгох нь их байдаг учир уйлахыг муу зан авир мэт ойлгох тохиолдол цөөнгүй бий. Түүнчлэн уйлахыг хүйс болон догь байдалтай хамааруулж сэтгэл санааны хэврэг байдал гэж үзэн эмэгтэйлэг хэмээн тодорхойлох нь олон билээ.

Уйлах нь хүний биед маш сайн нөлөө үзүүлдэг Хадгалах

Дэлхий дахиныг цочроож, өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар буй гэмт хэргүүд

Дэлхий даяар өдөр бүр олон төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байдаг. Гэвч хүний нийгмийг бүхэлд нь айдаст автуулж, олон арван жилийн хойно ч олны сонирхлыг өөрийн эрхгүй татсаар буй хэргүүд төдийлөн олон биш билээ. Гэхдээ аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, ахин тийм үйл явдал гаргахгүй байх үүднээс тухайн хэрэг чухам ямар шалтгаанаар, хэрхэн болж өнгөрсөн тухай мэдээллийг үнэн бодитоор хүргэж байх нь зүйтэй юм.

Дэлхий дахиныг цочроож, өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар буй гэмт хэргүүд Хадгалах
2022-05-29, 14:30

Өөрийгөө нохой гэж боддог британи залуу

Сайн найз тань тантай “Сайн уу, сонин юу байна” гэж мэнд мэдэхийн оронд “хав-хав” хэмээн хуцаж, гар барихын оронд хацрыг тань долоож, хамтдаа ширээний ард сууж оройн зоог идэхийн оронд шалан дээр нохойн идүүрээс хоол долоож байна гээд төсөөлөөд үз дээ. Энэхүү үйл явдал английн Норфволкийн иргэн Каз Жеймс (Kaz James)-ийн гэр бүлийнхэнд үргэлж тохиолддог бөгөөд тэрээр нохойн амьдралаар амьдрахаар шийдсэн байна. Ингээд британи залуугийн нохой мэт амьдрал хэрхэн өрнөдөг талаар сонирхоцгооё.

Өөрийгөө нохой гэж боддог британи залуу Хадгалах

Америкийн гэмт хэргийн бүлэглэлийн домог болсон Ал Капонегийн түүх

1920-оод оны согтууруулах ундааны эсрэг хориг тавьсан цаг үед биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, архи худалдаалах бизнес хийж 20-р зууны Америкийн нийгмийн хамгийн дуулиант этгээдүүдийн нэг болсон Ал Капоне 1899 онд Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт Италиас ирсэн ядуу цагаач гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр 1929 оны Гэгээн Валентины өдрийн цуст хядлагын хэрэг, 1931 онд татвараас зайлсхийсэн хэргүүдэд тус тус буруутгагдан 6 жил хагасын хорих ял эдэлж байсан бөгөөд 1947 онд Майами хотод нас эцэслэжээ. Хэдийгээр хорвоог орхиод 80 гаруй жил өнгөрсөн ч түүний дуулиант түүхүүд одоог хүртэл яригдсаар байна.

Америкийн гэмт хэргийн бүлэглэлийн домог болсон Ал Капонегийн түүх Хадгалах
2022-05-28, 10:00

Хайртай хүнийхээ гарыг барих нь өвчин намдаах үйлчилгээтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ

Энхрийлэн тэврэх, гараас нь хөтлөх зэрэг үйлдэл хайртай хүн чинь танд хэчнээн чухал болохыг илэрхийлээд зогсохгүй хүнд хэцүү цагт, ялангуяа өвдөж шаналж буй үед эм болдог аж. Үүнийг АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд хосууд дээр туршилт хийж үзээд нотолсон байна. Ингээд та бүхэнд хүний хүрэлцэх мэдрэмж ямар хүчтэй болохыг тайлбарласан мэдээллийг хүргэе.

Хайртай хүнийхээ гарыг барих нь өвчин намдаах үйлчилгээтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ Хадгалах

ЗХУ-аас сэлж оргосон бүсгүй порно од болсон түүх

1979 оны 1-р сард Сидней хотын далайн эрэг дээр нэгэн улаан усны хувцастай бүсгүй гарч ирэв. Тэрээр энгийн нэг амрагч биш гэдэг нь тодорхой байсан бөгөөд англиар нэг ч үг мэдэхгүй байжээ. Ямартай ч бүсгүй дохио зангаагаар эргэн тойрны хүмүүстэй ойлголцон цагдаагийн газар ирсэн байна. Түүнийг Лилиана Гасинская гэдэг бөгөөд Австралийн засгийн газраас улс төрийн орогнол хүсэхээр ирсэн нь тэр байв.

ЗХУ-аас сэлж оргосон бүсгүй порно од болсон түүх Хадгалах

Хятадад өргөн тархсан хүүхэд хулгайлах гэмт хэрэг хэрхэн явагддаг вэ?

Хятад улс ерөнхийдөө аюулгүй орны тоонд багтдаг. Орой үдэш гадуур зугаалсан ч тантай дээрэмчин, зэрлэг балмад хүмүүс таарахгүй.  Харин халаасны хулгайч болон бусад жижиг төрлийн гэмт хэрэгт л та өртөж магадгүй юм. Гэхдээ насанд хүрэгсдийн хувьд Хятад улс аюулгүй ч хүүхдүүдийн хувьд маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг Хятадад сүүлийн жилүүдэд газар их авч байгаа бөгөөд бараг л гамшгийн хэмжээнд хүрч байгаа гэхэд болно.

Хятадад өргөн тархсан хүүхэд хулгайлах гэмт хэрэг хэрхэн явагддаг вэ? Хадгалах

Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгс

Аймшигт хэрэг үйлдэж, цаазын ял сонссон хүмүүсийн сэтгэлзүй ямар байдаг бол? Тэд хийсэн хэрэгтээ гэмшдэг болов уу? Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгс ямар утгатай байв?

Гэмт хэрэгтнүүдийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үгс Хадгалах

Дэлхий даяар зун болоогүй жил

Хоёр зууны тэртээ болсон аймшигт гамшгийн нөлөө одоо хүртэл байсаар байна. Сонирхолтой нь 1816 оны тэрхүү "Зуны улирлыг алгассан" жил анхны унадаг дугуй бүтээгдэж, “Франкенштейн” зэрэг алдарт бүтээлүүд гарах нөхцөл бүрдсэн гэдэг.

Дэлхий даяар зун болоогүй жил Хадгалах

Түүхэн дэх хамгийн алдартай 11 байлдааны онгоц

Дэлхийн түүх дайн тулааны түүхээр баялаг байдаг. Тиймдээ ч 20 болон 21-р зуунуудад дайнд ялалт байгуулахад нисэх онгоц маш чухал үүрэг гүйцэтгэж байсан ба одоо ч ач холбогдол нь нэмэгдсээр байна. Цэргийн зориулалттай нисэх онгоц нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэн хүчтэй хөгжиж эхэлсэн ба Хүйтэн дайны үеэс онгоцыг дайны болон иргэний зориулалтаар ашиглах нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн юм. Одоо ч зарим онгоцнуудыг тулаанд ашиглаж, тоноглолыг нь сайжруулсаар байгаа билээ. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн алдартай байлдааны 11 нисэх онгоцны тухай мэдээллийг хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн алдартай 11 байлдааны онгоц Хадгалах