Швейцарийн тухай сонирхолтой 25 баримт

2015-05-16, 01:30
38,584

Европын хэмжүүрээр харахад Швейцар том улс биш ч, эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй орнуудын нэг билээ. Байгалийн гоо үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг. Швейцарийн алдарт цаг, хутга болон амтат шоколадны талаар мартаж болохгүй. Ингээд хамтдаа Швейцарийн талаар илүү сонирхолтой зүйлийг мэдэцгээе.

Швейцарийн тухай сонирхолтой 25 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Швейцарьт галт зэвсгийн хамгийн либераль хууль үйлчилдэг бөгөөд 8 сая хүнд 2,3-4,5 сая зэвсэг ноогддог байна.

www.caak.mn

2. Үүнээс гадна энэ оронд гэмт хэргийн түвшин хамгийн бага байдаг.

www.caak.mn

3. Швейцарийн нийт хүн амын 23 хувь нь гадаадын иргэд байдаг.

www.caak.mn

4. Швейцарьт уулнаас гадна мэдээж өөр олон сайхан зүйл байдаг. Тэдгээрийн нэг нь Лугано нуурын ойролцоох дал мод гэнэ.

www.caak.mn

5. Швейцарьчууд герман, франц, итали, ром гэсэн дөрвөн хэлээр ярьдаг.

www.caak.mn

6. "Economist Intelligence Unit"-ийн гаргасан судалгаанаас харахад Швейцарь улс  иргэн нь болж төрөхөд хамгийн тохиромжтой орон гэнэ. Учир нь энэ судалгаагаар хүн амын тоо, гэмт хэргийн байдал, амьдралын түвшин, эрүүл мэндийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийн байдал гэх мэт олон хүчин зүйлс багтдаг байна.

www.caak.mn

7. Швейцарьт 3000 метрээс өндөр 208 уул, 4000 метрээс өндөр 24 уул байдаг.

www.caak.mn

8. Швейцарийн хамгийн том экспортын бүтээгдэхүүн нь шоколад гэнэ.

www.caak.mn

9. Хэрвээ цөмийн дайн болох юм бол швейцарьчууд бүх ард түмнээ багтаах нуувчтай ажээ.

www.caak.mn

10. Мөн дайны үед тэд тусгаарлах зурвас болон замын бусад холбоосуудыг авснаар энгийн замаа онгоцны зам болгох боломжтой аж.

www.caak.mn

11. Швейцарьчууд идэж болох алтан шоколад бүтээжээ.

www.caak.mn

12. Хурд хэтрүүлсэн торгуулийг тооцохдоо тухайн жолоочийн орлогоос хамаардаг гэнэ. Саяхан хурд хэтрүүлсэн "Ferrari" машины жолоочийг 1.4 сая доллараар торгосон гэнэ. Учир нь тэрээр сард саяас илүү долларын цалин авдаг ажээ.

www.caak.mn

13. Швейцарийн ямар ч иргэн шинэ хуульд оруулах саналыг гаргаж, Засгийн газарт танилцуулах эрхтэй.

www.caak.mn

14. Швейцарийн нэр нь латин хэл дээр "Confoederatio Helvetica" болдог учир Швейцарийг СН-ээр тодорхойлох нь бий.

www.caak.mn

15. Жил бүр Берн мужид 7 сая гаруй "Toblerone" шоколад хийдэг байна.

www.caak.mn

16. 2010 онд Швейцарийн багш нарын жилийн дундаж цалин 120.000 доллар байсан байна. Харин энэ үед АНУ-ын багш нарын дундаж цалин нь 35.000 доллар байжээ.

www.caak.mn

17.  Эрчүүд нь 18 нас хүрмэгцээ цэргийн албанд явах ёстой байдаг. Швейцарь эр хүн бүр цэргийн
нөөцөд байдаг учир дайнд шаардлагатай зэвсэг болон бусад зүйлс гэрт нь зайлшгүй байдаг гэнэ.

www.caak.mn

18. Цүнхнээсээ хүүхэд гарган идэж буй хүний 500 жилийн настай баримал Бернд бий. Энэ аймшигт хөшөөг яагаад барьсан талаар хэн ч мэддэггүй.

www.caak.mn

19. Швейцарийн цэргийн ангийнхан уулын ойролцоо жалга, нүхнүүд ухсан ба дайны үед өрсөлдөгчөө унагаах зорилготой гэнэ.

www.caak.mn

20. Швейцарьт төрийн тэргүүн гэж байхгүй, харин оронд нь долоон зөвлөх гишүүн байдаг гэнэ.

www.caak.mn

21. Мөн энэ оронд нийслэл гэж байдаггүй ба хуулинд нь ч заагаагүй байдаг аж.

www.caak.mn

22. Женевт сандал хэлбэртэй, гурван хөлтэй баримал байдаг бөгөөд энэ нь газар доорхи тэсрэх бөмбөгний эсрэг үйлчилгээтэй гэнэ.

www.caak.mn

23. 1802 онд Швейцарьчууд Штекликриг дайныг эхлүүлж байжээ. Хамгийн аймшигтай нь тэд зөвхөн модыг зэвсгээ болгож ашиглаж байсан ба учир нь Наполеон бүх зэвсгийг нь хураан авсан байжээ.

www.caak.mn

24. Швейцарийн хутганы цорын ганц Швейцарт үйлдвэрлэдэггүй зүйл нь – онгойлгогч юм.Үүнийг Японд хийдэг байна.

www.caak.mn

25. Швейцарийн цэргийн ангид нуувч болон орчинтойгоо зохицуулан будсан байшин бий.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()