СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн өнцөг булан бүр дахь хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд

Дэлхий дээр өвөрмөц, онцгой чадвар бүхий маш олон мэргэжилтнүүд байдаг бөгөөд эдгээр албан тушаалууд хэдийгээр хачирхалтай санагдах ч бүгд нийгэмд хэрэгтэй байдаг гэнэ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүдтэй танилцацгаая.

Дэлхийн өнцөг булан бүр дахь хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд Хадгалах

"Хүн-Барби" хэмээн нэрлэгдсэн 10 бүсгүй

Барби хүүхэлдэйтэй болохыг хүсдэггүй өсвөр насны охин гэж энэ дэлхий дээр үгүй. Иймээс ч барби мэт төгс бие галбир, дүр төрхтэй болохыг охид хэзээ нэгэн цагт хүсэж, мөрөөдөж байсан нь лавтай. Хэдийгээр гоо сайхны олон мэс ажилбарт орж, олон цагийн нүүр будалтыг тогтмол хийлгэж барби мэт төрхийг бий болгодог ч зөрж өнгөрөх хүн бүрийн анхаарлыг өөртөө татах хүчтэй “Хүн-Барби” хэмээн нэрлэгддэг 10 бүсгүйг танд танилцуулж байна.

"Хүн-Барби" хэмээн нэрлэгдсэн 10 бүсгүй Хадгалах
2022-05-22, 11:30

Холливудын хамгийн алдартай шаргал үст Мэрилин Монрогийн талаар сонирхолтой баримтууд

1950-аад оны үеийн хамгийн халуухан бүсгүйн тоонд багтах Мэрилин Монрог танихгүй хүн гэж бараг үгүй. Хэдийгээр тэр аль хэдийн энэ хорвоог орхисон ч түүнийг шүтэн бишрэгчид одоог хүртэл бий. Ингээд Холливудын алдарт жүжигчин Мэрилин Монрогийн талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Холливудын хамгийн алдартай шаргал үст Мэрилин Монрогийн талаар сонирхолтой баримтууд Хадгалах

Дэлхийн 1-р дайныг түр зогсоосон "Зул сарын баяр"-ын түүх

1914 онд Дэлхийн I дайн болон зул сарын баярын өдрийн үеэр баруун фронтын талбарт нэгэн хачирхалтай үйл явдал болж түүхэнд бичигдэн үлджээ. Үүнийг хүмүүс "Зул сарын баярын эвлэрэл" гэж нэрлэсэн юм. Уг үйл явдал Дэлхийн I дайн төдийгүй бусад бүх дайны хамгийн хачирхалтай, ер бусын үзэгдэлд одоог хүртэл тооцогддог билээ. Хожим нэрт шог зураач болон алдаршсан Британийн армийн пулемётчин Брюс Бэйрнсфатер энэ тухай дурсамж номондоо ийнхүү бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. 

Дэлхийн 1-р дайныг түр зогсоосон "Зул сарын баяр"-ын түүх Хадгалах

Хүн ялаа залгих үе юу болдог вэ?

Урин дулааны улиралд хүмүүсийн нууцхан санаа зовж явдаг зүйл бол санаандгүйгээр нисдэг шавьж залгих билээ. Жишээлбэл гадуур хооллож байх зуур хоолон дотор нуугдсан ялааг залгих явдал хэнд ч тохиолдож болно. Ийм зүйл үнэхээр тохиолдвол хүний биед ямар нөлөө үзүүлдэг юм бол?

Хүн ялаа залгих үе юу болдог вэ? Хадгалах

Хэдхэн долоо хоногийн дотор хөх томруулах хэрэгсэл зохиогоод олон саяыг луйвардсан эрийн түүх

1940-өөд оноос эхлээд сурталчилгааны байгууллагууд хийх юмгүй уйдсан гэрийн эзэгтэй нарт юу ч хамаагүй шахсан худалдаж авдаг гэдгийг ойлгосон юм. Үүнийг дагаад 1950-1960-аад оны хооронд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн зах зээлийг эзлэх болов. Мэдээж үүнийг дагаад луйврын шинж чанартай бизнесүүд борооны дараах мөөг шиг гарч ирсэн байдаг. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох Марк Идэн хэмээх эрийн бүтээсэн хөх томруулагчийн тухай хүргэе. 

Хэдхэн долоо хоногийн дотор хөх томруулах хэрэгсэл зохиогоод олон саяыг луйвардсан эрийн түүх Хадгалах

Гитлерт хорлогдсон генерал алтыг нь нууж хариугаа авсан түүх

Нацист Германы хувьд Эрвин Роммель хэмээх генералаас илүү гарах цэргийн удирдагч байгаагүй гэдэг. Байгуулсан ялалтуудынхаа ачаар Роммель үндэсний баатар болсон бөгөөд олны дунд Гитлерээс илүү нэр хүндтэй болсон юм. Тиймээс өөрийг нь ядах юмгүй авч хаяна гэж эмээсэн дарангуйлагч Эрвинийг хилс хэрэгт унагасан юм. Тэгвэл "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэгчээр ухаалаг генерал нацистын эзэмшилд байсан их хэмжээний алтыг нуугаад амиа егүүтгэсэн байдаг. Үүнийг өдгөө "Роммелийн алт" хэмээн нэрлэх болсон бөгөөд үе үеийн эрдэнэсийн ангуучдын толгойн өвчин болж иржээ.

Гитлерт хорлогдсон генерал алтыг нь нууж хариугаа авсан түүх Хадгалах

Америкын нийгэмд тахал мэт дэгдсэн сүрьеэ өвчнийг шулмын хорлол хэмээн үзсэн бурангуй үеийн түүх

1892 оны 3-р сараас эхлэн цустай ханиалгах нь ихэссэн Эдвин Брауны бие аажим, аажмаар муудан доройтсоор байлаа. Сүрьеэ өвчин туссан нь ийнхүү залуу эрийг хоёр жилийн турш дотроос нь идэж, шаналгасаар өдийг хүрчээ. АНУ-ын зүүн эргээс өрнөд рүү аялан, Колорадо мужийн Колорадо Спрингсийн эрдэст усыг хүртэж, онгон дагшин байгалийн цэвэр агаар амьсгалан биеэ анагаах гэж оролдсон ч тусыг эс олж, гэрээ санагалзах болсон тул 18 сарын аялалаа эцэс болгон төрөлх Рөүд-Айлэндын Эксетер сууриндаа эргэн ирээд удаагүй нь энэ ажээ.

Америкын нийгэмд тахал мэт дэгдсэн сүрьеэ өвчнийг шулмын хорлол хэмээн үзсэн бурангуй үеийн түүх Хадгалах
2022-05-16, 10:30

Кофены талаар сонирхолтой баримтууд

Зарим хүмүүсийн хувьд өглөөг кофегоор эхлүүлэх нь сэтгэл санааг өргөж, бүтэн өдрийн турш сэргэг байхад тусалдаг билээ. Сүүлийн үед дэлхий даяар кофены хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор дэлхийн 50 гаруй улс оронд 30 сая гаруй кофены үйлдвэр бий болжээ. Мэдээж кофены талаар ерөнхий ойлголт хүн бүрд байх ч таны мэдэхгүй мэдээллүүд ч бий. Ингээд кофены талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Кофены талаар сонирхолтой баримтууд Хадгалах

Америкийг эзэлсэн Итали мафийн түүх

Америкын мафи буюу Итали-Америкын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгууллага АНУ-ын Нью-Йорк болон Чикаго хотуудад төвлөн үйл ажиллагаагаа явуулж, согтууруулах ундааны хориг тавигдсан цаг үе буюу 1920-оод онд хууль бус архины худалдаагаар хөлжсөн юм. Хожим хар тамхины наймаанаас хууль бус мөрийтэй тоглоом хүртэл гэмт хэргийн булан тохой нэг бүрт гараа сунган ажиллахын зэрэгцээ үйлдвэрчний эвлэл, томоохон бизнесийн байгууллагуудад элсэж гэмт хэргээ нуун далдалдаг байв.

Америкийг эзэлсэн Итали мафийн түүх Хадгалах
2022-05-14, 12:27

13-ны ”ХАР” баасан гарагийн цаад учир

Өнөөдөр бол 13-ны хар баасан гараг. Энэхүү өдрийг Христийн шашин шүтлэгтэй орнууд тун таагүй хүлээж авдаг болоод олон зуун жил өнгөрчээ. Муу ёрын гэгдэх хар баасан гарагт хамгийн азгүй, муу зүйлс тохиолддог гэлцдэг. Хэрэв ямар нэг юм зайлшгүй хийх болбол мод руу гурав тогшиж, зүүн мөрөн дээгүүрээ нулимна. Гэхдээ ийм сүсэг хаанаас бий болсон нь тодорхойгүй хэвээр байгаа аж. 

13-ны ”ХАР” баасан гарагийн цаад учир Хадгалах

"Нүцгэн өгзөгт" хочтой түүхэн дэх хамгийн хачирхалтай бөгөөд харгис генерал

1990-ээд оны үед Либерийн ард иргэдийг айдаст автуулж байсан "General butt naked" буюу "Нүцгэн өгзөгт генерал" хочтой Жошуа Мильтон Блайы хэмээх залуугаас тус улсад энхийг сахиулахаар ирсэн НАТО-гийн цэргүүд ч холхон байхыг хичээдэг байжээ. 1971 онд төрсөн тэрээр хүний мах иддэг байснаас гадна омгийнхоо уламжлалт шашны гол санваартны үүргийг гүйцэтгэдэг байв. Тэрээр хүүхдээр тахил өргөн, олон хүний амийг золионд гаргасан юм. 

"Нүцгэн өгзөгт" хочтой түүхэн дэх хамгийн хачирхалтай бөгөөд харгис генерал Хадгалах