14-хөн насандаа дэлхийн шатрын их мастеруудыг ялж байсан суут хүүгийн амьдралын түүх

1970-аад оны хамгийн сод хүүхэд хэмээн нэрлэгдэж, АНУ-ын шатрын гурван удаагийн аваргыг ялж аварга болж явсан 14 настай Питер Уинстоны амьдралд золгүй явдал тохиолдоогүй байсан бол өдгөө түүнийг танихгүй хүн үгүй, шатрын спортын түүхэн дэх хамгийн агуу гэх тодотголтой хүмүүсийн нэг болох байсан биз ээ. Түүний алга болсон хэрэг болоод даруй хагас зууны нүүрийг үзэж байгаа ч чухам юу болж өнгөрсөн талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл үгүй хэвээр байгаа билээ.

14-хөн насандаа дэлхийн шатрын их мастеруудыг ялж байсан суут хүүгийн амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Төрөлхийн суутан

Тэрээр ердөө нэг нас хагастайгаасаа гэртээ буй номуудыг харсаар цагаан толгой сурч, төд удалгүй ном унших туйлын дуртай нэгэн болсон байдаг. Гурван настайдаа математикийн бодлогуудыг хялбархан бодож, сар, долоо хоногийн өдрүүдийг алдахгүй мэддэг болсон байжээ. Харин 6 насандаа Питер хүү АНУ-ын Нью-Йорк хотын Лонг Айландын Сендс Пойнт бага сургуульд элсэн суралцаж эхэлсэн бөгөөд удалгүй хүүгийн тухай мэдээ сонин хэвлэлүүдээр гарах болсон ажээ. Түүнийг ангийнхан нь маш ухаалаг боловч хачирхалтай зан ааштай, хүүхдүүдтэй хамт сургуулийн хоолны заалаар үйлчлүүлдэггүй, цаг үргэлж гэрээсээ авч ирсэн хоолоо ганцаар иддэг нэгэн байсан хэмээн дурссан байдаг.

Төрөлхийн суутан

2 Шатарт дурласан нь

Бяцхан суутанд чухам хэн шатар тоглохыг зааж өгсөн нь тодорхойгүй байдаг боловч дийлэнх хүмүүс түүний аав ноён Уинтсон Сениор байх магадлалтай хэмээн үздэг. Уинстон Жуниор хүү үргэлж шатрын хөлөг биедээ авч явж, чөлөөт цагаараа шатрын их мастеруудын тоглолтыг дуурайн тоглож, ангийнхантайгаа ч тоглодог байсан гэдэг.

Питер шатрын тэмцээний үеэр трансын байдалд ордог байсан тул түүний оюун санаа хэзээ ч сарниж байгаагүйн дээр ийнхүү хэт их чармайж байсан нь ялагдах үед нь хэтэрхий хүнд цохилт болон түүнд ирдэг байжээ. Тэрээр 1972 он буюу 14 насандаа АНУ-ын шатрын гурван удаагийн аварга Шон Брауныг ердөө 37 нүүдлээр хожиж байсан бол 1974 онд АНУ-ын залуусын шатрын аварга болж дэлхийн аваргад оролцох эрхээ авч байв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр 6-р байр эзэлжээ.

Шатарт дурласан нь

3 “Миний доторх шатарчинг эм л үгүй хийсэн”

Ийнхүү амжилтаар дүүрэн байсан ч түүний хувийн амьдрал, эрүүл мэндийн байдал улам бүр ээдрээтэй болж байв. 12 настайгаасаа Уинстон сэтгэлзүйн ноцтой хүндрэлүүдтэй учирч эхэлжээ. Ийнхүү олон төрлийн эм хэрэглэж эхэлсэн нь түүний сэтгэл санааг улам бүр гутранги болгож, дарамтад оруулсан юм. Түүнийг ээж нь сайн эмчид үзүүлж, сургуулийг нь өөрчилсөн боловч өсвөр насны хүүгийн сэтгэлзүй нэгэнт засаршгүй хүндээр гэмтсэн байв.

“Миний доторх шатарчинг эм л үгүй хийсэн”

1976 онд түүнд анх удаагаа сэтгэцийн хямралын шинж тэмдэг илэрснээр Питер сэтгэцийн эмнэлэгт нэн даруй хүргэгдэн шизофрени өвчтэй хэмээн оношлогджээ. Улмаар 1977 оны сүүл хүртэл тэрээр сэтгэцийн эмнэлгээс бараг л салахаа больсон аж.

Сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эм бэлдмэлүүд нь түүний тархины үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, ахин удаан хугацаагаар төвлөрч чадахгүй болсон бөгөөд цаг ямагт “Миний доторх шатарчинг эм л үгүй хийсэн” хэмээн үглэж явах болсон гэдэг.

Мөн оны сүүлээр тэрээр нэгэн шатрын тэмцээнд ахин оролцсон боловч нэг ч ялалт авч чадалгүй тэмцээнээс хасагдсан аж. Ийнхүү хасагдсан нь түүнийг алга болох шалтгаан болсон гэж хүмүүс таамаглах нь ч бий.

4 Суутны сүүлчийн өдрүүд

1978 оны 1-2 сарын үед 19 настай Питер Уинстон Жуниор ор сураггүй алга болов. Алга болохынхоо өмнөхөн тэрээр өөрийн найз Чарлес Хертан руу залгаад сэтгэл нь догдолсон өнгө аясаар “Хүрээд ирээч” хэмээн хүссэн гэдэг. Харамсалтай нь Чарлес Нью-Йорк хотод байгаагүй тул очсон даруйдаа уулзана хэмээн ам гарчээ.

Нью-Йорк хотод ирээд уулзах үедээ Чарлес найзад нь ямар нэгэн зүйл буруу байгааг шууд л анзаарсан бөгөөд Питер түүнд ямар нэгэн учир нь ойлгогдохгүй зүйл бувтнаад нэг газар луу хуруугаараа чичлээд гүйж одсон гэдэг. Үүнээс хойш түүнийг хэн ч ахин олж хараагүй юм.

Суутны сүүлчийн өдрүүд

Түүнийг ор сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад оруулж, эрэн хайсан боловч хэн ч түүнийг олоогүй бөгөөд Питер найзууддаа сүүлчийн өдрүүдийнхээ тухай багахан дурсамж ярианаас өөр юу ч үлдээлгүй ор мөргүй алга болсон юм.

Түүнийг алга болсноос хойш хэдхэн хоногийн дараа Нью-Йорк хотод “1978 оны их цасан шуурга” хэмээн түүхэнд үлдсэн хүчтэй шуурга болсон бөгөөд шуурганы үеэр түүний бүх ул мөр юу ч үгүй алга болсон хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Магадгүй түүнийг аль нэг сэтгэцийн эмнэлэгт нэр нь тодорхойлогдохгүй амьд хэвээр байгаа гэх таамаглал байдаг ч суутнуудын амьдрал харамсалтай бөгөөд учир битүүлэг байдлаар дуусгавар болсон явдал олон байдгийн нэг болж үлдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()