Уйлах нь хүний биед маш сайн нөлөө үзүүлдэг

Сэтгэл хөдлөлөөрөө уйлах нь зөвхөн хүн төрөлхтөн бидэнд байдаг гуниг болон уй гашууг илэрхийлэх нэгэн томоохон дэвшил юм. Гэвч уйлахыг сэтгэлийнхээ удирдлагыг алдах таагүй зан авир хэмээн ойлгох нь олон. Уйлах нь ихэнхдээ хэт их сэтгэл хөдлөл болон тэвчээрээ алдахтай холбоотой байдаг ба төлөвшлийн дутагдал болон балчир настай холбож ойлгох нь их байдаг учир уйлахыг муу зан авир мэт ойлгох тохиолдол цөөнгүй бий. Түүнчлэн уйлахыг хүйс болон догь байдалтай хамааруулж сэтгэл санааны хэврэг байдал гэж үзэн эмэгтэйлэг хэмээн тодорхойлох нь олон билээ.

Уйлах нь хүний биед маш сайн нөлөө үзүүлдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэвч нэг талаас уйлах нь гүн өрөвч сэтгэл, хүн хоорондын холбоо болон бодит сэтгэл хөдлөлтэй холбоотой юм. Хүмүүс сэтгэлийн гүнд хуримтлагдсан томоохон гунигаа гаргахын тулд уйлдаг. Уйлснаар хүн зайлшгүй шаардлагатай тайтгарлыг авахаас гадна аливаа шокноос ангид байж чаддаг. Ингээд та бүхэнд уйлахын давуу талыг танилцуулж байна. 

1 Бусдын сэтгэл санааг ойлгох

Хайртай нэгэн болон найздаа тохиолдсон гунигт үйл явдлыг сонсох болон хэн нэгний дурсгалт өдөр цугларах зэрэг бусдын зовлонг гүнээ ойлгож өрөвдөх үед хүн уйлдаг. Киноны ямар нэг дүрийн зан чанар болон гунигт үйл явдал нь мөн биднийг уйлуулдаг билээ. Ийм нөхцөлд уйлах нь хүнлэг чанар болон бусдын хэрэгцээг мэдрэх маш эерэг дохио юм.

Бусдын сэтгэл санааг ойлгох

2 Стресс тайлах

Хүмүүс хэвийн, сэтгэл хөдлөлгүй мэт харагдавч маш их стресс болон дарамт дор байх нь олон. Насанд хүрсэн хүний хувьд бухимдлаа удирдах, ажлын байранд мэргэжлийн зан төлөвөө авч үлдэх шаардлага гардаг. Гэвч энэ нь эрүүл бус харилцаа болон асуудлыг дарах хандлагыг илэрхийлдэг юм. Уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь стрессийг тайлахад ач тустай. Энэ нь хүчирхийлэл, уур хилэн болон амиа хорлох зэрэг аргуудаас хавьгүй илүү эрүүл арга юм.

Стресс тайлах

3 Шок эмчлэх

Гуниглахаас гадна маш гэнэтийн тохиолдлоор уйлах үе бий. Ихэнхдээ үүнд ямарваа нэгэн шалтгаан болон хамаарал байдаг. Нэг төрлийн шок эсвэл шийдэгдээгүй маргааны нэг жижиг илрэл ч байж болно. Харьцангуй энгийн тохиолдолд бодсоноосоо илүү сэтгэл хөдлөл гаргах нь хэн нэгний хэлсэн зүйл болон ганцаардал эсвэл өнгөрсөн дэх гунигт үйл явдалтай холбоотой байж болно. Иймэрхүү тохиолдолд уйлах нь дотроо хадгалсан зүйлсээ олох чухал дохио бөгөөд өөрийгөө илүү ойлгож өсөн дэвшихэд тус болдог юм.

Шок эмчлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()