Хайртай хүнийхээ гарыг барих нь өвчин намдаах үйлчилгээтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ

Энхрийлэн тэврэх, гараас нь хөтлөх зэрэг үйлдэл хайртай хүн чинь танд хэчнээн чухал болохыг илэрхийлээд зогсохгүй хүнд хэцүү цагт, ялангуяа өвдөж шаналж буй үед эм болдог аж. Үүнийг АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд хосууд дээр туршилт хийж үзээд нотолсон байна. Ингээд та бүхэнд хүний хүрэлцэх мэдрэмж ямар хүчтэй болохыг тайлбарласан мэдээллийг хүргэе.

Хайртай хүнийхээ гарыг барих нь өвчин намдаах үйлчилгээтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өвдөж байгаа үедээ хайртай хүнийхээ гараас барихад өвдөлт намдаж, тухгүй байдал мэдрэхээ больдог. Энэхүү үзэгдлийг "Хайрын эмчилгээ" гэж нэрлэж болох юм. 

Хүний хүрэлцэх мэдрэхүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг алдарт сэтгэлзүйч Курт Голдштейн охиноо төрөх үед эхнэр дээрээ туршилт хийж үзээд хайрын энэхүү ид шидийг илрүүлжээ. Үүний дараа нэг жил гаруйн хугацаанд 20 гаруй хос дээрх маягаар лабораторийн туршилтад орсон байна.

Туршилтын үед бүсгүйн нөхөр нь зөвхөн хүрэхэд биш, ойрхон байхад л тус үзэгдэл илэрсэн байна. Түүнчлэн хосууд гар гараа барилцахад бүсгүйн тархины долгион идэвхжиж, төрөх үеийн өвдөлт нь намдаж байжээ.

Тэрхүү туршилтын үр дүнд гарсан гол гаргалгаа гэвэл "Өвдөлт нь хосуудын зүрхний цохилт, амьсгалын хэмнэлийг харилцан ялгаатай болгодог бөгөөд харин нэг нэгэндээ хүрснээр өвдөж буй нэгнийх нь хэмнэл хэвийн хэмжээндээ очдог" ажээ.

Тиймээс хайртай хүн тань өвдөн шаналж байгаа үед түүнийгээ энхрийлж, гарыг нь атгахаас бүү эмээгээрэй. Яг одоо та туршаад үзсэн ч болно. Та хоёрын зүрхний цохилт, амьсгалын хэмнэл ижилхэн болж байгаа нь анзаарагдаж юуны магад.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()