Бидний тархи толбыг яагаад нохой мэт хүлээж авдаг вэ?

2013-08-20, 00:59
19,639
Энэ зургийг ажиглахад маш олон толботой, нэг том толбыг олж харж болно. Гэхдээ яагаад ч юм харахад далматин нохой мэт харагдаж байгаа биз. Үнэхээр хачирхалтай. Тэгвэл энэ бүхний хариултыг одоо хэлье.
Бидний тархи толбыг яагаад нохой мэт хүлээж авдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ бүхний нууц нь бидний тархины хүлээн авах чадвараас болж байгаа бөгөөд тархи бидэнтэй “эргэх хууль”-ийн тоглоомыг тоглоод байгаад оршино.

www.caak.mn

“Эргэх хууль” гэдэг нь гештальт сэтгэл судлалын хуулиудын нэг юм. Үүний гол зорилго нь үл мэдэх зүйлийг харснаар тархи нь түүнийг ямар нэгэн танил зүйл болгож хувиргахыг, хүлээж авахыг хичээдэг.

Жишээлбэл: Дээр харуулсан зургийг бид хэлбэр нь ээлжлэн солигдож буй хөндлөн дүрс гэхээсээ илүү босоо хэлбэрт буй дөрвөлжин, бөөрөнхий болгон хүлээж авах нь илүү хялбар. Хэдий чинээ бид тухайн зургийг салган хувааж авч үзнэ, төдий чинээ энэ зураг эмх замбараагүй мэт санагдана.

Тиймээс энэ эмх замбараагүй байдлаас гарахын тулд бидний тархи “эргэх хууль”-ийг ашигладаг бөгөөд үүүний тусламжтайгаар ийнхүү өөрт илүү ойр байдлаар хүлээн авах боломжийг олгодог байжээ. Энэ хууль мөн амин чухал шаардлагатай үед мөн илэрдэг байна. Жишээлбэл: эртний хүмүүсийн зөн билэг нь маш хурц байсан учир тэд зэрлэг амьтан хаана байгааг сайн мэддэг байсан бөгөөд өөрсдөө ч амьтны хоол болохоосоо өмнө амиа хамгаалж чаддаг байжээ. Бидний тархи бага зэрэг л түгжрэлд орж, сэтгэхээ болиход бидэнд тав тухгүй байдал мэдрэгддэг.

www.caak.mn

Үүнээс гадна удаан хугацааны турш хайгаад олохгүй байсан зүйлээ олох үед бидний тархинд аз жаргалын гормон ялгардаг. Бидний дуртай дууны хуурцаг, сиди гацах үед, дуртай кино тань өрнөл хэсэг дээрээ зогсох үед бид ихээхэн бухимддаг ч энэ бухимдлынхаа дараа шагналаа хүртэж, дуртай зүйлээ үргэжлүүлэн сонирхдог билээ. Ингээд энэхүү хуультай холбогдолтой бичлэгийг хүлээн авч үзэцгээе.



www.caak.mn

Зарим тохиолдолд бид ямар нэг шийдвэр гаргахдаа дутуу бодсоноор буруу шийдвэр гаргах тохиолдол бий. Бид ямарваа нэг мэдээллийг үргэлж бүрэн гүйцэд хүлээж авдаггүй учир заавал “хаалтын хууль”-нд захирагдаж байдаг. Тиймээс бид дутуу байгаа мэдээллээ гүйцэд болгохын тулд сэтгэж эхэлдэг бөгөөд энэ үедээ алдаа гаргах магадлалтай байдаг байна.

www.caak.mn

Энэ хуулийн талаар загвар зохион бүтээгч Энди Ратлеж хэлэхдээ: “Хаалтын хууль нь нэлээд аюултай бөгөөд заримдаа буруу шийдвэр гаргуулж, биднээр тоглож байгаа мэт байдаг. Тэрээр бодит байдал дээр үл орших зургийг бидэнд харуулахыг хичээдэг. Бидний сэтгэхүйд энэ хууль нэвтрэн орсноор байхгүй зүйлийг бий болгож, түүндээ итгэхийг шийдвэр болгодог. Ингээд л бид ямар нэг зүйлийг ойлгохын тулд хийсвэрээр сэтгэж, дүгнэлт гаргаж эхэлдэг юм” –гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()