Кино ертөнцөд гялалзсан анхны ази жүжигчин Анна Мэй Вонгийн амьдралын түүх

АНУ-ын кино ертөнцөд амжилтад хүрч чадсан анхны ази жүжигчин бол Анна Мэй Вонг (Anna May Wong) юм. Тэрбээр кино, радио, тайзны олон арван бүтээлд оролцож байсан арвин туршлагатай бөгөөд өөрийн гэсэн телевизийн цуврал хүртэл гаргаж байжээ. Гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг үл тоож, кино урлагийн карьераа эхлүүлсэн бүсгүйн амжилтын замналыг сонирхоцгооё! 

Кино ертөнцөд гялалзсан анхны ази жүжигчин Анна Мэй Вонгийн амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анна Мэй Вонг залуу наснаасаа кино урлагийг сонирхож, жүжигчин болохоор шийджээ. Гэр бүлийнхэн нь (ялангуяа түүний аав) үүнийг зөвшөөрөөгүй хэдий ч тэдний эсэргүүцэл охиныг мөрөөдлөө биелүүлэхэд огтхон ч саад болж чадаагүй юм. Дуугүй киноны үед тэрээр анхны өнгөт кинонуудын нэг болох "Далайн төлөөс" (1922), "Багдадын хулгайч" (1924) адал явдалт уран зөгнөлт кинонд тоглосон. Вонг 1924 он гэхэд хэдийнээ олон улсын хэмжээнд алдаршсанаар барахгүй, загварын ертөнцийн од болсон байжээ. 

Тэрээр 1930-аад оны эхний хагасыг АНУ, Европын хооронд аялж, кино, театрт хоёуланд нь ажилласан юм. Анна Мэй Вонг эхэн үеийн дуутай кинонууд болох "Луугийн охин" (1931), "Шанхай экспресс" (1932) зэрэг кинонд тоглосон байна.

Вонг 1935 онд Вонг Метро-Голдвин-Мейер компанийн "The Good Earth" киноны гол дүр болох Хятад эмэгтэйн дүрд тоглохоос татгалзсанаар карьерынхаа хамгийн том алдааг хийсэн гэдэг. 

Гол дүр түүний сонирхлыг татаагүй учир оронд нь жүжигчин бүсгүйд туслах дүрийн дур булаам эмэгтэй Лотусын дүрийг санал болгосон боловч тэрээр мөн л татгалзсан байна. Вонг дараа жил нь Хятадад аялж, эцэг эхийнхээ төрөлх тосгонд зочлон, Хятадын соёлыг судалжээ.

1930-аад оны сүүлчээр тэрээр Paramount Pictures-ийн бага зардалтай хэд хэдэн кинонд тоглож, хятад болон хятад гаралтай америк хүмүүсийн дүрүүдийг эергээр харуулсан байна. Тэдгээр бүтээлүүд нь Шанхайн охин (1937), Хятад хорооллын хаан (1939), Сураггүй бологсдын арал (1939) зэрэг юм. 

Харамсалтай нь Дэлхийн 2-р дайн эхлэхтэй зэрэгцэн түүний кино карьер уруудаж эхлэв. 1941 онд япончууд Сувдан эрэг рүү дайрсны дараа АНУ тус улстай дайн зарласан бөгөөд үүнээс үүдэж АНУ-д дийлэнх Ази хүмүүсийг гадуурхаж эхэлсэн түүхтэй. Үүний нөлөөгөөр 40-өөд онд Вонг дөрөвхөн удаа л зураг авалтад оролцсон байна. 

Харин 50-аад онд Вонг театрт, телевизийн олон тооны уран бүтээлүүдэд тоглож эхэлсэн аж. Тэрээр хамгийн сүүлд 1960 оны "Хар хувцастай хөрөг" олон ангит кинонд Лана Тернер, Энтони Куинн нарын хамт гол дүр бүтээсэн байдаг. 

Вонг 1961 оны 2-р сарын 2-нд 56 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ. Хожим нь Холливудын алдрын гудамжинд Вонгийн одыг бүтээсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()