Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх

Индиана Жонсын киног үзэхэд танд ямар ч хүн ийм аялалд явж чадахгүй гэмээр санагдсан байх. Мэдээж энэ нь эгэл жирийн хүмүүсийн хувьд боломжгүй зүйл юм. Гэхдээ аялагч Рой Чепмен Эндрюс (Roy Chapman Andrews) шиг адал явдлын төлөө амь насаа ч дэнчин тавихад бэлэн нэгэнд бол сорилт дүүрэн аяллаас илүү сайхан зүйл байхгүй. 

Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Рой Чепмен Эндрюсийн зургийг харсан хүмүүс дунд түүнийг Индиана Жонстай андуурсан тохиолдол олон бий. Тус кино багийнхан Ройгийн түүхээс санаа аваагүй гэж мэдэгдсэн ч гэрэл зургууд болоод зарим нэг баримтыг харьцуулан үзэхэд яахын аргагүй Рой Чепмений зарим шинж чанарууд Индиана дээр гарч ирдэг. Хамгийн энгийн жишээ болох Рой Чепмений бүрх малгай Индиана Жонс кинон дээр харагдана.

Рой Эндрюсийн үлдээсэн олон гэрэл зураг түүний хайртай эмэгтэйтэй салшгүй холбоотой. Бүсгүй маш чадварлаг гэрэл зурагчин байсан төдийгүй Рой Эндрюсийн эрэлхэг хамтран аялагч байв.

Бараг бүх гэрэл зургуудад Рой өнөөх л малгайтайгаа явж байх бөгөөд тэрээр Монголын говь, Америк дахь байшин, тэр ч байтугай автомашины сурталчилгаанд хүртэл энэ л төрхөөрөө буусан аж. (Рой мөнгө олохын тулд чадах бүхнээ хийдэг байв)

“Би судлаач болохоор төрсөн. Надад сонголт хийх шаардлага ч байгаагүй. Би өөр юу ч хийсэн одоо шигээ аз жаргалтай байж чадахгүй" гэж Эндрюс хэлсэн удаатай.

Тэрээр багаасаа л байгальтай ойр хүүхэд байсан ба ихэнх хөдөөгийн хөвгүүдийн адил дэггүй, сониуч зантайн хажуугаар томчуудын зааврын дагуу чихмэл хийдэг байжээ. Хүү өөрийн хийсэн чихмэл амьтдаа зарж, коллежийнхоо төлбөрийг олох боломжтой болсон аж.

Тэрээр анх Америкийн байгалийн түүхийн музейд цэвэрлэгч хийж байв. Эндрю музейд чихмэл амьтдын үзмэрийн хэлтсийн шалыг шүүрддэг байхдаа өөрийн бүтээлийг хүмүүст үзүүлж, сонирхуулахаар авчирчээ. Түүний өөрийн гараар урласан бүтээлүүд бусад үзмэрээс дутах зүйл байсангүй. 

Хэдэн жилийн дараа Эндрюс энэ музейд териологийн чиглэлээр (хөхтөн амьтдын судалгаа) магистрын зэрэг хамгаалсан хойноо дахин ажилд орсон юм. 

1908 онд Эндрюс 24 настай байхдаа музейн халим судлах экспедицид уригджээ. Дараагийн найман жилийн хугацаанд тэрээр нэг халим агнуурын хөлөг онгоцноос нөгөө онгоцонд шилжиж, дэлхийн бөмбөрцгийг хоёр удаа бүрэн тойрчээ. Тэрээр энэ тухайгаа “Эхний 15 жилийн хугацаанд амь өрссөн мөчтэй 10 гаруй удаа тулгарч байсан санагдаж байна. Хоёр удаа хар салхинаас болж живэх шахсан, нэг удаа манай завь руу шархадсан халим дайрч байсан. Эхнэр бид хоёр зэрлэг нохдын хоол болох шахсан, хүнээр тахил өргөдөг омгийн бөө нараас зугтаж байхдаа хоёр удаа өндөр хаднаас унасан. Бас нэг удаа намайг аварга могой ороосон, мөн хоёр ч удаа дээрэмчдэд алуулах шахсан" гэж дурссан байдаг. 

Ерөнхийдөө Рой Эндрюсийн амьдрал үнэхээр адал явдал дүүрэн кино шиг байв. Санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд Рой адал явдлынхаа тухай өгүүлэх ном бичиж, худалдаалснаар түүнд 30 мянган ам.доллар авчирчээ. Мөн тэрээр үүний тусламжтайгаар аяллыг ивээн тэтгэх чинээлэг хүмүүстэй холбоо тогтоосон байна. Жишээлбэл, Эндрюс Байгалийн түүхийн музейд халимын асар том яс авчирсан бөгөөд түүнийг тухайн аяллын мөнгийг өгсөн ивээн тэтгэгчийн нэрээр Месоплодон Бовдойно гэж нэрлэсэн аж. Уг араг яс Вашингтон дахь Байгалийн түүхийн музейд өнөөг хүртэл бий.

Гэхдээ Эндрюс ганц халимаар алдартай болоогүй. Түүнийг үнэхээр алдаршуулсан олдвор бол үлэг гүрвэл байв. 1922 онд тэрээр анх удаа говьд иржээ. Бусад судлаачид тэмээ унан цөлийг туулж байхад Эндрюс машинаар аялахаар шийдсэн байна.

Түүнд хэд хэдэн судлаач "Палеонтологид машинаар явдаггүй" гэж хэлсэн ч Эндрюс тэдний үгийг тоосонгүй. Малтлагын талбайг нэг бүрчлэн сойзоор цэвэрлэхийн оронд тэрбээр ёотуугаар ухжээ. Эмзэг олдворыг хайх ийм "зэрлэг" арга дэндүү эрсдэлтэй байсан боловч Эндрюсийн баг тухайн үедээ хамгийн том үлэг гүрвэлийн олдвор, тэр дундаа өндөг хүртэл олж чаджээ. 

Говиор хийсэн аялал

Энэ мөч хүртэл дэлхийн хэн ч үлэг гүрвэлийн өндөг хараагүй байсан бөгөөд энэ нь зөвхөн онолд л гардаг яриа байв. Эндрюс шинжлэх ухааны ертөнцөд үлэг гүрвэл хэрхэн үрждэг байсныг ийнхүү тодорхой болгож чадсан аж.

Эндрюс нийт 25 өндөг олж Америкт авчирсан бөгөөд нэгийг нь дуудлага худалдаагаар зарж, дараагийн аяллынхаа санхүүжилтийг босгосон байна.

Хожим тэрээр Азид үхэлтэй нүүр тулсан боловч хамгийн бахархалтай мөчийг өнгөрүүлсэн болохоо дурссан байдаг. Нэг өдөр тэр налуу замаар машинтайгаа уруудаж яваад, морьтой хэдэн хүн түүнийг хүлээж байгааг харсан байна. Тэд бүгд гартаа винтов барьсан байх тул  түүнийг найрсаг зан гаргаж угтахгүй нь илт байв. Рой буцаж эргэх боломжгүйн дээр тэднийг тойрч гарах боломжгүй байсан тул Эндрюс тэдгээр хүмүүсийг шууд мөргөхөөр шийдэв. Жинхэнэ Индиана Жонсын адил тэрээр машинаа шууд морьтой хүмүүс рүү чиглүүлэн хаазаа гишгэжээ. Морьд ч сандарч, унаж яваа хүмүүсээ хаяж одсон байна. Эндрюс тэдний хажуугаар өнгөрөхдөө өөрийн буугаа гаргаж, нэгнийх нь нь малгай руу бууджээ.

Энэ экспедицийн өөр нэг аюултай мөч бол могой байв. Нэг шөнө бөөн могой Эндрюсийн хуаран руу дайрсан тул багийн нэг гишүүн сэрүүлэг дуугаргаж, бусдыгаа сэрээжээ. Энэ шөнийн турш судлаачид нийт 47 могой алсан байна. 

1930 оны Их хямралын эхэн үед Эндрюс шинэ экспедицэд зориулж мөнгө олох бараг боломжгүй байв. Гэсэн ч тэрээр төд удалгүй АНУ-ын Байгалийн түүхийн музейн захирал болжээ. Нэмж дурдахад тэрээр Нью-Йорк дахь Судалгааны клубийг удирдаж, 1942 онд 58 насандаа тэтгэвэрт гарсан юм. Рой Чепмен Эндрюс 76 насандаа гэртээ таалал төгссөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()