Эрт үед ашиглаж байсан эмчилгээний "ширүүн" аргууд

Өнгөрсөн үед түгээмэл хэрэглэгдэж байсан зарим эмчилгээний аргууд өнөөгийн бидний нүдээр хэтэрхий аймшигтай, зэрлэг харагдана. Тухайлбал, эртний египетчүүд тархи цусан хангамжийг, зүрх оюун ухааныг хариуцдаг гэдэгт бат итгэдэг байж. Тэр байтугай Гиппократ буюу "Хэвлийд төөрсөн умай" хэмээх онош хүртэл гаргаж, эмчилгээ хийж байсан гэнэ. Ингээд эрт үед ашиглагдаж байсан хамгийн аюултай, зэрлэг гэмээр эмчилгээний аргуудыг сонирхуулъя. 

Эрт үед ашиглаж байсан эмчилгээний "ширүүн" аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөнгөн ус ашиглах

Хятадын анхны удирдагч Цинь Шихуанди их хэмжээний мөнгөн усанд орж үхэшгүй мөнхийн амьдралтай болохыг хүсэж байсан ч 40 нас хүрэхгүй нас баржээ. Эрт дээр үед мөнгөн усыг шархны эсрэг ашиглаж байснаас гадна арьсны өвчнийг эмчлэх зорилготой ашигладаг байв. Тэмбүү өвчнийг мөн мөнгөн усаар эмчилдэг байсан бөгөөд энэ төрлийн эмчилгээг хийлгэх нь удаанаар амь насаа алдах сөрөг үр дагавартай байв. 

Мөнгөн ус ашиглах

2 Тамхины утаагаар бургуй тавих

17-18-р зууны үед тамхины утаан бургуйны тусламжтайгаар нас барагсдын биеийг халааж, амь оруулах боломжтой гэж үзэж байсан гэнэ. Уг төхөөрөмж нь бүдүүн гэдсэнд багтах хоолой болон тамхины утааг хуримтлуулах савнаас бүрдэж байжээ. Анх энэ аргаар усанд живсэн хүмүүсийг аварч байсан бол хэсэг хугацааны дараа ханиад, толгой, эвэрхий, халуурал гэх мэт бүх төрлийн өвчнийг эмчлэх болсон аж. 1811 онд энэхүү бургуйг зүрхэнд муугаар нөлөөлдөг болохыг илрүүлж, ашиглахаа больсон байна.

Тамхины утаагаар бургуй тавих

3 Эргэдэг сандал

Эргэдэг сандлыг 19-р зууны үеийн сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн эмчилгээнд зориулж ашигладаг байжээ. Гинжээр хүлэх, харанхуй өрөөнд хорих, хүйтэн шүршүүрт оруулах, гүйлгэх эм өгөх, инсулины ком гэх мэт эмчилгээ тэдэнд нөлөөлдөггүй байсан учир өвчтөнүүдийг ухаан алдах хүртэл эргэдэг санал дээр суулгаж эргүүлдэг байсан гэнэ. Энэ эмчилгээ тархийг сэгсэрч шизофрени болон бусад төрлийн сэтгэцийн өвчлөлийг эмчлэх боломжтой хэмээн үзэж байв.

Эргэдэг сандал

4 Цацраг идэвхт ус

1900 оны эхэн үед цацраг идэвхт усыг сэтгэцийн өвчин болон хөгшрөлтийн эсрэг эмчилгээг хийхэд ашигладаг байсан гэнэ. Үүнээс гадна суулгалт, хумхаа өвчнийг хүртэл эмчилдэг байв. Радиг ус төдийгүй чихэр, жирэмснээс хамгаалах хэрэгсэл, үтрээний лаа болон шүдний оо-нд хүртэл нэмдэг байжээ. Цацраг идэвхт бодис агуулсан амралтын газраар аялах дуртай хүмүүс ч олон болсон гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ цацраг идэвхт бодис эрүүл мэндэд хортой болохыг бид мэднэ. Гэхдээ хүний бие цацраг идэвхт бодисын 80%-ийг шүүж, 20% нь бидний цус, яс, арьсанд үлддэг байна.

Цацраг идэвхт ус

5 Бүсгүйчүүдийг эмчлэх вибратор

Эмч нар бүсгүйчүүдийг дур ханалтыг мэдэрдэггүй гэж үзэж байсан учир тэдний сэтгэл санааны таагүй байдал, хэт их уйлах, уурлах байдлыг онцгой аргаар эмчлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ингээд тэд вибратор ашиглаж “Хэвлийд төөрсөн умай”-г эмчлэх аргыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний тусламжтайгаар бүсгүйчүүд дур ханалтыг мэдэрч байсан гэнэ. Хамгийн анхны цахилгаан вибратор тоос сорогчоос ч эрт үүссэн байна шүү дээ. Гэхдээ зөвхөн эмчилгээний зориулалттай ашиглаж байсан гэдгийг санаарай.

Бүсгүйчүүдийг эмчлэх вибратор

6 Шимэгч хорхой болон цус ханах

Эрт дээр үед үсчин дээр үсээ засуулах төдийгүй шүдээ авахуулах, хугарсан гараа тогтоолгох, цусаа хануулах зорилготой очдог байв. Хамгийн анх цус ханах эмчилгээг муу ёрын сүнсийг биеэс зайлуулах зорилготойгоор хийж байсан ч дараа нь бараг л бүх төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэх болсон. Тухайн үед хүний биед дөрвөн төрлийн шингэн тэнцвэртэй байх хэрэгтэй гэж үзэж байсан бөгөөд үүнд: цэр, шар цөс, хар цөс болон цус багтах бөгөөд үүнийг тэнцвэртэй байлгах шилдэг арга нь цус ханах, юүлэх байсан гэнэ. Ийнхүү шимэгч хорхойн тусламжтайгаар судсыг ханах болжээ. Орчин үед цус ханах эмчилгээг мэдээж илүү боловсронгуй хийх болсон билээ.

Шимэгч хорхой болон цус ханах

7 Морфин болон мансууруулах эм

Эрт дээр үед эмийн сангийн хамгийн чухал эмийн нэг нь морфин байсан аж. Хэдийгээр морфиныг орчин үед ашиглаж байгаа ч дээр үед ханиад, нойргүйдэл болон сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зорилготойгоор ашиглаж байв. Харин мансууруулах бодис нэмсэн сиропыг шүд нь ургаж буй хүүхдэд тайвшруулах зорилготой уулгадаг байсан гэнэ. 1900 оны үед кокаин, морфин болон бусад мансууруулах бодис агуулсан бүтээгдэхүүнийг эмчийн жоргүй худалдаж авах боломжтой байв.  

Морфин болон мансууруулах эм

8 Тархи цоолох

Ямар нэгэн өвчин намдаах, мэдээ алдуулах эм, тариа ашиглахгүйгээр эрт дээр үед өвчтөний тархийг цоолох эмчилгээг хийдэг байжээ. Энэхүү эмчилгээ нь мезолитын үеэс эхэлж алдартай болсон эрт дээр үеийн эмчилгээний нэг арга юм. Уг эмчилгээг ихэнхдээ анагаах ухааны анхдагчууд болох Эртний Грекийн Гиппократ болон Эртний Ромын Гален нар ашиглаж байв. Эрт дээр үеийн эмчилгээ ихэнхдээ далдын хүчин дээр үндэслэдэг байсан учир тархи цоолох хагалгааг хийх нь сэтгэл зүйн өвчлөлд хүргэдэг муу ёрын сүнсийг зайлуулахад чиглэгдсэн эмчилгээ гэнэ. Үүнээс гадна тархи таллаж өвдөх, ухаан алдах зэрэг өвчнийг эмчлэхэд хэрэглэж байжээ. Хэдийгээр энэ нь аймшигтай сонсогдож байгаа ч маш олон өвчтөнүүдэд энэ хагалгааг хийсэн байна. Харин орчин үед энэ хагалгааг тархины гэмтлийн үед хийдэг. 

Тархи цоолох

9 Хүний эд эрхтэн ашиглах

Орчин үед ч гэсэн нэг хүнийг эмчлэхэд зориулж нөгөө хүнийг донор болгон ашигладаг. Жишээлбэл: Цус шилжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт. Харин эрт дээр үед нас барагсдыг ашиглаж маш олон төрлийн эмчилгээг хийдэг байсан гэнэ. Толгой тань өвдөж байвал занданшуулсан шарилын үйрмэг ашиглах, булчин өвдөж байвал хүний тосоор тослох, ухаан алдаж унадаг өвчтэй бол эртний Ромчууд гладиаторын цус уухыг сайн гэж үздэг байсан аж. 18-р зууныг дуустал хүний эд эрхтэн, тос, яс, цус, занданшуулсан шарилын үлдэгдэл зэргийг эмчилгээнд маш ихээр хэрэглэдэг байжээ.

Хүний эд эрхтэн ашиглах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()