СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг зөвөөр ашиглаж чадвал, цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд Хадгалах

Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх “фэнг шуй”-ийн аргууд

"Фэнг шуй" бол мухар сүсэг эсвэл шашин ерөөсөө биш, харин хүрээлэн буй орчин, байгаль эхтэй хэрхэн эерэгээр зэрэгцэн орших тухай эртний арга барил юм. Гэртээ орж ирэхэд л тайвшрал, дулаан уур амьсгал, эерэг энергийг мэдэрч байвал хичнээн сайхан гээч. “Гэр” гэдэг үгний жинхэнэ утга энд л оршдог мэт. Тэгвэл эдгээрийг таны гэрт бүрдүүлэх "фэнг шуй"-ийн 15 аргыг танилцуулж байна.

Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх “фэнг шуй”-ийн аргууд Хадгалах
2015-09-15, 00:50

Ам зайлагч шингэний итгэмээргүй 16 хэрэглээ

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ам зайлагч (mouthwash)-ийг өөр олон зүйлд ашиглаж болдгийг та мэдэх үү? Зүгээр ч нэг амаа зайлах бус, маш олон зүйлд хэрэглэж, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой. Ингээд та бүхэндээ энэхүү бүтээгдэхүүнийг чухам юунд хэрэглэж, хэрхэн асуудлыг шийдвэрлэдэг болохыг танилцуулъя. Одооноос та ам зайлагчаа олон зүйлд ашиглаж, дотны найзаа болгоно гэдэгт итгэлтэй байна. 

Ам зайлагч шингэний итгэмээргүй 16 хэрэглээ Хадгалах

Шүдний оо-ны ашиг тус

Хачирхалтай сонсогдож болох ч шүдний оо бол ахуйн хэрэглээнд нэн ашиг тустай билээ. Оо-г цэвэрлэгээ болон эмчилгээний зориулалтаар ч ашиглах боломжтой юм. Үр дүн нь таныг гайхшруулах болно. Ингээд оо нь ямар ач тус, ид шидтэй болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Шүдний оо-ны ашиг тус Хадгалах
2015-05-18, 23:40

Бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой 15 нууц

Сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй. Элдэв арга хэрэглэж, энгийн төрхөө хүчирхэг болгон өөрчлөх бөгөөд үүнийхээ төлөө багагүй мөнгийг зарцуулдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ нүүр будалт, гоо сайхны арчилгааг хялбарчлах шалгарсан аргуудыг дуулгая. Энэ нь таны цаг болоод мөнгийг хэмнэх ач тустай гэдгийг хэлэхэд таатай байна.

Бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой 15 нууц Хадгалах

29 кв.м байшинг хэрхэн засах вэ?

Яагаад ч юм архитектурын тал дээр хэдий чинээ хязгаарлалт хийнэ, төдий чинээ сонирхолтой байшин барилгууд баригддаг. Энэ бяцхан, сонирхолтой барилга нь буруу байрлалд баригдсанаас болж үүссэн байна. Байшингийн газарт эзлэх талбай ердөө 29 кв.м ч, хүн амьдрах гайхалтай нөхцлийг бүрдүүлж чаджээ.
29 кв.м байшинг хэрхэн засах вэ? Хадгалах
2013-05-02, 21:11

Гэрээ тохижуулах шилдэг санаанууд

Таны гэр зай багатай байж болно. Гэвч илүү дутуу зүйлгүй, маш цэвэрхэн байвал илүү гоёмсог харагддаг. Мөн заавал үнэтэй тавилга, эд материал авахын оронд зарим зүйлсийг өөрийн гараар урлаж хийснээр дахин давтагдашгүй, цор ганц бүтээл амилах болно. Ийнхүү та бүхэндээ зай багатай байрыг хэрхэн тохижуулах, мөн өөрийн гараар хийж болох гоёмсог зүйлсийн санааг хүргэж байна.

Гэрээ тохижуулах шилдэг санаанууд Хадгалах

Гэрт орж ирсэн ялаа, шумуулыг хэрхэн үргээх вэ?

Зуны дэлгэр цагт гэрт ялаа, шумуул орж ирэн, тухтай байдал алдагдуулах нь бий. Мэдээж ялаа, шумуулд дуртай хүн гэж нэг ч байхгүй бөгөөд бүгд л ямар нэгэн аргаар үргээх, гэрээсээ гаргахыг хичээдэг. Тэгвэл бид та бүхэндээ толгойны өвчин болсон шавьж, шумуулыг хэрхэн үргээх, тэднийг устгах тухай хэрэгтэй мэдээллийг дуулгая. 

Гэрт орж ирсэн ялаа, шумуулыг хэрхэн үргээх вэ? Хадгалах

Амьдралыг 3 дахин хөнгөвчлөх ухаалаг аргууд

Бидний амьдралд жижиг гэлтгүй ашиглаж болох олон гайхалтай аргууд байдаг. Гэвч бид үүнийг төдийлөн мэддэггүй билээ. Түүнээс гадна нэгэн хэвшмэл хоцрогдмол ойлголтоосоо салж, шинийг эрэлхийлж, үргэлж суралцаж байх нь чухал юм шиг... Ингэснээр амьдрал улам бүр сонирхолтой болж, та нэгэн зэрэг олон ажлыг төвөггүйхэн амжуулах болно шүү дээ. Ийнхүү та бүхэндээ амьдралыг 3 дахин хөнгөвчлөх ухаалаг аргуудаас танилцуулья.

Амьдралыг 3 дахин хөнгөвчлөх ухаалаг аргууд Хадгалах

Өвөрмөц дизайнтай ахуйн хэрэгслүүд

Аливаа нэгэн бүтээлийн хайрцаг, савалгаа дизайн нь тухайн бүтээгдэхүүний худалдаанд сайнаар нөлөөлдөг билээ. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн өвөрмөц шийдэлтэй ахуйн хэрэгслүүдийг танилцуулж байна.  

Өвөрмөц дизайнтай ахуйн хэрэгслүүд Хадгалах
2015-08-15, 18:37

Гайхалтай архитектортой барилгууд

Эдгээр барилгууд болон барилгын төслүүд өөрсдийнхөө өвөрмөц байдлаар хүмүүсийн анхаарлыг татаж, гайхшруулж байгаа билээ. Италийн Кальярид байрлах музей нь өөрсдийн шинэ байрны архитекторын уралдааныг зарласан байна. Уралдааны тэргүүн байранд 12000 кв метр талбайтай архитектор Заха Хадид (Zaha Hadid)-ын төсөл шалгарсан байна. Ингээд энэхүү уралдааны хамгийн шилдэг барилга болон төслүүдтэй танилцацгаая.
Гайхалтай архитектортой барилгууд Хадгалах
2012-12-04, 02:20

Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль

Өнөөгийн нийгэмд хөлтэй бүхэн машин барьж, хөрөнгөтэй хүмүүс хотоо ганган машинаар чимэглэх болжээ. Баян, ядуу гэлтгүй бүгд л өөр өөрсдийн бололцоо, амьжиргаандаа тааруулан төмөр хүлгийг эзэмших болсон цагт, жолооч бүрийн мэдэх ёстой маш чухал мэдээллийг хүргэе. Эдгээр мэдээллүүд танд яаралтай үед хэрэг болвол, бидний ажлын үр шим үүнд орших учиртай...

Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль Хадгалах