Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг зөвөөр ашиглаж чадвал, цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Бидний амьдралыг хөнгөвчлөх ухаалаг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэцэг услахаас залхуурах үед

Томхон хэмжээтэй хуванцар савны ёроолыг цоолж, дээрээс нь ус хийгээд, цэцгээ услаарай. Таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна, цэцгийг тань ургуулахад туслах болно. 

Цэцэг услахаас залхуурах үед

2 Хувцас индүүдэх

Усанд орж байх үедээ цамц, футболка эсвэл хүрмээ угаалгын өрөөнд өлгөж тавиарай. Халуун усны ууранд хувцасны үрчгэр хэсэг арилах болно.

Хувцас индүүдэх

3 "Омлет" шарахгүйгээр хийх

Хайруулын тавгаа бохирдуулахгүйгээр хялбар аргаар "Омлет" хийж сурцгаая. Ингэхийн тулд зориулалтын хүнсний уутанд өндөг, сүү, болон өөрийн идэхийг хүссэн зүйлээ хийж, буцалж байгаа халуун усанд ойролцоогоор 10 минут орчим байлгаарай. Шарсан хуурсан зүйл иддэггүй хүмүүст тустай бөгөөд аяга таваг ч угаах шаардлаггүй юм. 

"Омлет" шарахгүйгээр хийх

4 Таблет тогтоох

Заримдаа таблетаа ашиглан, кино үзэх гэхээр тавих газар олдохгүй хэцүү байдаг. Тэгвэл энэ асуудлыг өмдний өлгүүр ашиглан, шийдвэрлэж болох аж. 

Мөн гар утсыг дээгүүрээ хаагддаг уутанд хийж, доорх зурганд үзүүлсний дагуу ямар нэгэн зүйлд тогтоож тавиад, дуртай зүйлээ үзээрэй. 

Таблет тогтоох

5 Халуун цай, кофег хөргөх

Цай эсвэл кофег түргэн хугацаанд хөргөхийг хүсвэл дотор нь 3-4 цайны халбага хийгээрэй. Мөн халуун зүйл аягандаа хийхээсээ өмнө сахараа хийвэл хурдан уусдаг давуу талтай юм.

Халуун цай, кофег хөргөх

6 Дэлгүүрээс худалдаж авах зүйлсийн жагсаалт гаргах

Үүнийг шийдвэрлэх маш амархан. Та ердөө хөргөгчөө онгойлгож, зургийг нь авахад л болох юм. Ингэснээр дэлгүүрт очоод, танай гэрт байхгүй зүйлсийг төвөггүй мэдэх боломжтой билээ.

Дэлгүүрээс худалдаж авах зүйлсийн жагсаалт гаргах

7 Тоос арчих

Гэрийнхээ тоос шороог цэвэрлэхдээ хувцас зайлагч шингэнтэй усаар арчаад үзээрэй. Учир нь тоос шороо ердийн  үеийнхээсээ 2 дахин бага тогтдог байна.

Тоос арчих

8 Эд зүйлсийг цэгцлэх

Энд тэндгүй хөглөрөх эмх замбараагүй зүйлсийг хялбар аргаар цэгцлэхийн тулд эхлээд том хэмжээтэй саванд бүгдийг нь хийж тавиарай. Харин үүнийхээ дараа тухайн зүйлсийг байх ёстой газар нь өрж тавихад л болно.

Эд зүйлсийг цэгцлэх

9 Спортоор хичээллэх

Хэрэв танд 7 хоногт дор хаяж 3 удаа фитнес зааланд очиж дасгал хийх эсвэл гэртээ дасгал хөдөлгөөнөөр хичээллэх гэхээр хүндрэлтэй байдаг бол, тоглох дуртай видео тоглоомтойгоо өрсөлдөөрэй. Хожигдох бүртээ 10 удаа гар дээр суниана. Ингэснээр та хөгжилтэй аргаар булчингаа хөгжүүлэх боломжтой юм.

Спортоор хичээллэх

10 Халуун зүйлийг хөргөж уух

Хүйтэн зүйл уухын тулд эхлээд аяга эсвэл хундгаа хөргөгчинд хийж, хэсэг хугацаанд байлгаарай.  Та  уух зүйлээ хүйтэн стаканд хийснээр таны уухыг хүссэн ундаа, ус хурдан хөрөх болно.

Халуун зүйлийг хөргөж уух

11 Залхуурлыг ялан дийлэх

Ийм үед заавал ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй бөгөөд сэтгэл санаагаа цэгцэлж, тайван байхыг эрхэмлэх хэрэгтэй бөгөөд сайхан гэгч нь амарч аваарай гэж зөвлөе.

Залхуурлыг ялан дийлэх

12 Гутал холгох асуудал

Хэрвээ танд шархны наалт байхгүй бол... Эмэгтэйчүүдийн өдөр тутмыг ашиглаж гуталны холгоод байгааг хялбар аргаар шийдэж болох бас нэгэн санааг  танд санал болгоё. Холгож буй хэсэгтээ тааруулан хайчлаад  хуулгыг нь авч гуталынхаа дотор талд наахад л хангалттай юм.

Гутал холгох асуудал

13 00-ын эвгүй үнэрийг дарах

Хэрэв танай гэрийн 00-оос эвгүй үнэр гараад байгаа бол, ариун цэврийн цаасны гол руу анхилуун үнэртэй эфирийн тосноос бага зэргийг дусаагаарай. Мөн өөрийнхөө дуртай үнэр дарагчийг цацсан ч болно. 

00-ын эвгүй үнэрийг дарах

14 Тоос сорогчны үнэр дарах

Тоос сорогчноос тань тоос тортогны эвгүй үнэр гараад байвал, бага зэрэг угаалгын нунтаг хийгээд үзээрэй. Гарч буй эвгүй үнэр нь дарагдах болно.

Тоос сорогчны үнэр дарах

15 Хоолонд амт оруулах

Хоолондоо илүү сайхан амт оруулахыг хүсч байна уу? Тэгвэл давс, чинжүү, карри болон бусад амтлагчуудаа хооронд нь холиод хийгээрэй. Илүү сайхан амт орох болно.

Хоолонд амт оруулах

16 Ямар нэг зүйлд наалдсан цавууг арилгах

Хэрвээ та цавууны ормыг арилгаж чадахгүй байгаа бол нүдний будаг арилгагчийг туршиж үзээрэй гэж зөвлөе. Хормын дотор л арилах болно.

Ямар нэг зүйлд наалдсан цавууг арилгах

17 Хувцсанд үнэртэн шингээх

Туузан цаасанд үнэртэй усаа цацаад хувцасныхаа завсраар хийгээрэй. Ингэснээр таны хувцаснаас үргэлж сайхан үнэр үнэртэх болно.

Хувцсанд үнэртэн шингээх

18 Усанд орох боломжгүй үед

Хэрэв та усанд орох боломжгүй байвал, нимгэн арьстай хэсгээ гар ариутгагчаар зөөлөн үрж, дараа нь хөлс дарагч ашиглавал хэсэг зуур ч гэсэн танд цэвэрхэн мэдрэмж төрөх болно.

Усанд орох боломжгүй үед

19 Галын өрөөний эвгүй үнэрийг дарах

Гал тогооноос эвгүй үнэр үнэртээд байвал, нэг атга амтлагчийг угаалтуур луу хийж халуун усаар сайтар зайлаарай. Ингэснээр эвгүй үнэр арилдаг байна. Мөн амтлагчийн оронд нунтаг шанцайг ашиглавал илүү дүнтэй байх болно.

Галын өрөөний эвгүй үнэрийг дарах

20 Халуун ус гаргах

Хэрвээ таны гэрт халуун ус тасарсан бол дараах аргаар халуун устай болох боломжтой юм. Ингэхийн тулд хоосон (хувцасгүй) угаалгын машинаа ажиллуулаад, харин ус дамжуулах нарийн хоолойг нь бөглөөтэй ванндаа хийнэ. Та мэдээж ус дүүрсэний дараа усанд орвол илүү тухтай, эрсдэлгүй байх болно. 

Халуун ус гаргах

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()