Ам зайлагч шингэний итгэмээргүй 16 хэрэглээ

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ам зайлагч (mouthwash)-ийг өөр олон зүйлд ашиглаж болдгийг та мэдэх үү? Зүгээр ч нэг амаа зайлах бус, маш олон зүйлд хэрэглэж, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой. Ингээд та бүхэндээ энэхүү бүтээгдэхүүнийг чухам юунд хэрэглэж, хэрхэн асуудлыг шийдвэрлэдэг болохыг танилцуулъя. Одооноос та ам зайлагчаа олон зүйлд ашиглаж, дотны найзаа болгоно гэдэгт итгэлтэй байна. 

Ам зайлагч шингэний итгэмээргүй 16 хэрэглээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эвгүй үнэрийг дарна

Энэ нь төрөл бүрийн эвгүй үнэрийг дарна.

  • Сонгино, сармис, загасыг хэрчиж, бэлтгэсний дараа гартаа ам зайлагч түрхэж, угаагаарай.
  • Харин хөлийн эвгүй үнэрийг дарахын тулд багахан ам зайлагчийг хөлөндөө түрхэж, иллэг хийж болно.
  • Гал тогооны эвгүй үнэрийг арилгахын тулд ам зайлагчийг хөвөн, даавуунд шингээж, үнэр гарч байгаа хэсгийг арчаарай. 

Эвгүй үнэрийг дарна

2 Хөлийн мөөгөнцрийг эмчилнэ

Ижил хэмжээтэй ам зайлагч, цагаан цууг хольж, бэлтгээд хөвөнд шингээж, хумсаа арчиж байгаарай. Энэхүү аргыг өдөрт 2-3 удаа хэрэглэх бөгөөд 2 долоо хоногийн дараа гэхэд үр дүнгээ үзүүлнэ. Ам зайлагч нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хумсны мөөгөнцрийг эмчлэхэд онцгой тустай юм. 

Хөлийн мөөгөнцрийг эмчилнэ

3 Хагийг арилгана

Ам зайлагчийг ашиглаж, үсний хагнаасаа салах боломжтой. Ижил хэмжээтэй ус болон ам зайлагчийг нэгтгэж, бэлтгэнэ. Үүнийгээ хуйхандаа түрхэж, 5 минут болгосны дараа шампуниар угаах хэрэгтэй. 

Хагийг арилгана

4 Шумууланд хазуулсан шархыг эмчилнэ

Шумууланд хазуулсан тохиолдолд, бага зэрэг ам зайлагчийг хөвөнд шингээж, тухайн хэсгээ арчихад хангалттай. Загатнах, өвдөх нь багасч, удахгүй эдгэрэх болно. 

Шумууланд хазуулсан шархыг эмчилнэ

5 Нүүрний тоник болгон ашиглах

Хэрвээ танд нүүрний тоник байхгүй бол, ам зайлагчийг оронд нь ашиглаарай. Энэ нь нүүрний будгийг арилгаад зогсохгүй, батгыг эмчилдэг. Гэхдээ та эмзэг арьстай бол үүнийг хэрэглэхээс татгалзвал зохино. 

Нүүрний тоник болгон ашиглах

6 Шархыг эдгээнэ

Хэрэв та саяхан шивээс, цоолбор (piercing) хийлгэсэн бол, ам зайлагчийг хөвөнд шингээж арчаарай. Өдөр бүр үүнийг түрхэснээр, шарх богино хугацаанд эдгэрэх болно. 

Шархыг эдгээнэ

7 Хөхрөлт арилгана

Биеийн тань хаа нэгтээ хөхөрсөн бол, ам зайлагчийг хөвөнд шингээж арчаарай. Биеийн хөхрөлт, улайлт мэдэгдэхүйц багасах болно.

Хөхрөлт арилгана

8 Үнэр дарагч болгон ашиглах

Суга тань хөлөрдөг бол хөлс дарагчийн оронд ам зайлагчийг ашиглаж болдог. Ам зайлагчийг хөвөнд шингээж, хөлөрсөн хэсгээ арчихад хангалттай. 

Үнэр дарагч болгон ашиглах

9 Бөөсийг үгүй хийнэ

Багахан ам зайлагчыг гартаа авч, 15-20 минутын турш үсэндээ иллэг хийгээрэй. Товлосон цаг болмогц үсээ цэвэр усаар угаана. 

Бөөсийг үгүй хийнэ

10 Хөлийг амраана

Өдөржин алхаад хөл тань ядарсан бол, бүлээн усанд 2-3 аяга ам зайлагч шингэнээс хийж, 15 минут орчим хөлөө дүрээрэй. Хөл тань амарч, тухтай байдлыг мэдрэх болно. 

Хөлийг амраана

11 Шил, савыг цэвэрлэнэ

Шилний дотор талыг цэвэрлэх нь, үргэлж төвөгтэй асуудлуудын нэг байсаар ирсэн. Харин үүнийг цэвэрлэхдээ ам зайлагчийг хэрэглэж болох юм. 1:3 харьцаатай ам зайлагч, усыг нэгтгэж, шилний дотор талыг угаагаарай. 

Шил, савыг цэвэрлэнэ

12 Шүдний сойзыг цэвэрлэнэ

Ам зайлагч нь бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг дээр дурдсан. Харин та үүнийг ашиглаж, шүдний сойзоо цэвэрлэх боломжтой. Саванд ам зайлагч шингэнээс хийж бэлтгээд, дотор нь шүдний сойзоо хийж орхиорой. 4-5 минутын дараа сойзоо гаргаж, халуун усаар угаана. 

Шүдний сойзыг цэвэрлэнэ

13 Нүдний шилийг цэвэрлэнэ

Ам зайлагч шингэнийг хөвөнд шингээж, нүдний шилээ арчаад үзээрэй. Шил тань гялалзаж, гайхалтай өнгө орох болно. 

Нүдний шилийг цэвэрлэнэ

14 Угаалгын өрөөгөө цэвэрлэх

1 аяга усыг, тал аяга ам зайлагчтай хольж, үүнийгээ суултуураа тойруулан асгаж, 1 цаг байлгах хэрэгтэй. Дараа нь үүнийгээ сойтгоор үрж угаана. Ингэснээр суултуур тань яг л шинэ мэт гялалзах болно. 

Угаалгын өрөөгөө цэвэрлэх

15 Шумуулыг хөөж явуулна

Шавж, хорхой нь гааны үнэрээс зугтдаг. Тиймээс та ижил хэмжээтэй ус, ам зайлагчийг нэгтгэж, гэрийнхээ өнцөг булан бүрт цацаарай. 

Шумуулыг хөөж явуулна

16 Цэцгийг сэргээнэ

500 гр усанд цэцэг хийснээ дараа, 3 аяга ам зайлагчийг нэмээрэй. Ингэснээр тухайн цэцэг шинээрээ илүү удаан амьдрах болно. 

Цэцгийг сэргээнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()