Гэрт орж ирсэн ялаа, шумуулыг хэрхэн үргээх вэ?

Зуны дэлгэр цагт гэрт ялаа, шумуул орж ирэн, тухтай байдал алдагдуулах нь бий. Мэдээж ялаа, шумуулд дуртай хүн гэж нэг ч байхгүй бөгөөд бүгд л ямар нэгэн аргаар үргээх, гэрээсээ гаргахыг хичээдэг. Тэгвэл бид та бүхэндээ толгойны өвчин болсон шавьж, шумуулыг хэрхэн үргээх, тэднийг устгах тухай хэрэгтэй мэдээллийг дуулгая. 

Гэрт орж ирсэн ялаа, шумуулыг хэрхэн үргээх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шумуул, ялаа нь ямар аюултай вэ?

Шумуул нь халдвар тээгч аюулт амьтан бөгөөд ДОХ вирусыг тарааж, хүний амь насанд ч халдаж чадахуйц сөрөг нөлөөтэй. Харин ялаа нь маш их нян, микробыг тээж явдаг төдийгүй  таны хоол хүнсэнд нянг тарааж, өвчлүүлэх аюултай. Мэдээж эдгээр нь биеийг хазаж, таагүй нөхцлийг бүрдүүлдэг билээ. Харин ялаа, шумуулыг гэрээс хөөж, цэвэрхэн тухтай байж боломжийг олгох аргыг танд зааж өгье. 

Шумуул, ялаа нь ямар аюултай вэ?

2 Шумуул болон ялаа үргээх арга

Гадуур төрөл бүрийн шавьж үргээх бүтээгдэхүүнүүд худалдаалдаг. Гэвч тэдгээр нь үнэтэй байхаас гадна, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Харин бидний танд дуулгах арга нь хялбархан бөгөөд биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ давуу талтай юм.

Хэрэг болох зүйлс:

  • Ургамлын тос - 1/2 аяга
  • Цагаан цуу - 1/4 аяга
  • Шампунь - 1/2 аяга

Бэлтгэх арга: 

Бүх орцнуудаа нэгтгэж, шүршигч саванд хийгээрэй. Харин үүнийг шавьж, шумуул, ялаа ихээр цугладаг газар руугаа цацах хэрэгтэй. Ингэснээр хорхой шавьж үргэх болно.

Та энэхүү бэлдмэлийг гэртээ цацаж хэрэглэхэд ямар ч аюулгүй бөгөөд арьс руугаа ч мөн цацаж, шумуулаас сэргийлж болох юм. 

Шумуул болон ялаа үргээх арга

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()