1
Сургуулилалт сайн хий
Мэдээж хэрэг үг хэлээ зүгшрүүлэх, илүү чанга тод ярьж сурахын үндэс бол олон дахин сургуулилт хийх юм. Ингэхдээ найз нөхөд, гэр бүл гэх мэт өөрийн ойр дотнын хүмүүсийнхээ тусламжийг аваарай.
2
Өөрийгөө айж байгаа бус, зүгээр л догдолж байгааг ойлгох хэрэгтэй
Өөрийгөө зоригжуулахын тулд айж байгаа биш зүгээр л догдолж байгаа хэмээн итгэх нь чухал. Ингэхийн тулд өөрөө өөртэйгөө ярьж болно. Та гэмт хэрэг хийгээгүй, амь нас тань аюулд ороогүй шүү дээ. Харин зүгээр л олон хүнд хандаж үг хэлэх гэж байгаа бөгөөд энэ нь тун сонирхолтой зүйл гэж өөртөө итгүүл.
3
Мэргэжлийн уран илтгэгч нараас жишээ ав
Олон сургагч, бизнес эрхлэгч нар сайн ярьж чаддаг шүү дээ. Тэд нараас үлгэр авч өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн сайн шийдэл юм. Тэд хэрхэн хөдөлж, ярьж, үзэгчидтэйгээ харьцаж байгааг анзаарч өөр дээрээ буулгаж үз. Ингэснээр өөрийг нь сонсож байгаа хүмүүсийн анхаарлыг хэрхэн татах аргаа олж чадна.
4
Биеийн дасгал хий
Хэлний ур чадвараа тогтмол хөгжүүлэхийн тулд дасгал хийхээ бүү мартаарай. Эцсийн эцэст таны сэтгэхүйн тамир биеийн байдлаас тань шууд хамаардаг. Тиймээс биеийн дасгал сайн хийснээр таны биеийн бүх хэсэгт цус жигд тархаж, тархинд тэжээл өгөх болно.
5
Өөртөө итгэлтэй поз ав
Энэ бол хүн болгоны боддоггүй нэлээд үр дүнтэй лайфхак юм. Та илтгэл тавихдаа сууж ярьж хэзээ ч болохгүй. Харин ч та босож зогсон, өөртөө итгэлтэй цэх поз авч ярих юм бол сандралыг багасгаж, ярихдаа улам бүр итгэлтэй байхад тусална. Үүнээс гадна таны ярьж байгаа зүйлс үзэгчдэд илүү хүчтэй тусах аж.
6
Үг хооронд зай ав
Илтгэгч бүр ярьж байхдаа үг хооронд пауз авдаг байх нь чухал. Ингэснээр түгдрэхгүй ярьж сурахын дээр үг бүрийг тод дуудахад нэмэр болно.
Түүгээр ч зогсохгүй пауз авах үед үзэгчид сонссон зүйлээ тархиндаа боловсруулах боломж олддог байна. Мөн та өөрөө ч бодлоо цэгцлэх цаг гарна.
7
Инээмсэглэ
Ингэснээр та бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ таны тархинд эндорфин ялгарч, сандралыг буруулдаг. Мөн ийм үед сонсогчид ч гэсэн тайвширдаг.
8
Тавих илтгэлээ бэлдэж сур
Сайн бэлтгэл бол амжилтын үндэс юм. Олны өмнө сандралгүй ярихын тулд тавих гэж байгаа илтгэлээ хэрхэн яаж ярихаа бэлдэх хэрэгтэй. Үүний тусламжтай та үүсэж болох асуудлыг арилгаж чадна.
9
Үзэгчдийн дундаас өөрийг тань сонсох хүмүүсийг ол
Үзэгчдийн дунд таны яриаг шимтэж байгаа хүмүүсийг олох нь чухал. Тэдгээр хүмүүс рүү байн байн харж ярьснаар та өөрийгөө тайвшруулж урам зориг авах болно. Мэдээж тэдэн рүү шууд харж байгааг тань өөр хүн олж харахгүй.
10
Энгийнээр ханд
Олон туршлагатай илтгэгчид сэтгэлийн хөөрөл бол хүн бүрд тохиолддог энгийн үзэгдэл гэж хэлдэг. Хэрэв та илтгэл тавьж байхдаа гэнэт асуудал гарвал урьдчилан бэлдсэн хөгжилтэй түүхийг үзэгчдэд ярьж өгч болно. Энэ нь нөхцөл байдлыг намжаах, хурцадмал байдлыг арилгах үр дүнтэй арга юм.
Таны гүйцэтгэл хэчнээн чухал ч гэсэн зөвхөн хүмүүстэй ярилцаж байгааг үргэлж санаарай. Хэн ч таныг энд хорлох гээгүй. Мангас, зэвсэгт дээрэмчид биш энгийн хүмүүстэй байгаа гэдгээ санах хэрэгтэй.
Та мөн үзэгчдээс илүү тухайн сэдвийн талаар мэддэг гэдгээ санаарай. Энэхүү ойлголт нь таныг өөртөө итгэлтэй болгож, толгой доторх мэдээллээ хольж хутгахгүй байхад тусална.