Эдгээр гарын үйл хөдлөлүүд ямар утгыг илэрхийлдэг вэ?

2019-07-15, 13:27
8,905

Бид гадны улс оронд зочлох үедээ хэлийг нь мэдэхгүйгээсээ болж нэлээдгүй асуудалд ордог. Заримдаа хичнээн өөрсдийгөө ойлгуулах гэж оролдоод ч бүтэлгүйтэх нь бий. Гэхдээ дохио зангаа, биеийн үйл хөдлөлөөрөө бусадтай ойлголцож чаддаг гэдгийг мартаж болохгүй юм. Ингээд хамтдаа хүн бүрийн мэддэг гарын дохио дэлхийн улс орнуудад ямар утга илэрхийлдэг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Эдгээр гарын үйл хөдлөлүүд ямар утгыг илэрхийлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 V-дохио

Америк-Энх тайвныг илэрхийлдэг. "Victory" буюу ялалт гэдэг үгний илэрхийлэмж.

Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд-Зураг авахуулахдаа гаргадаг эгдүүтэй поз.

Англи, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд, Ирланд-Хэрвээ энэ тэмдгийг гаргахдаа гарын алгыг дотор тал руу харуулбал хэн нэгнийг доромжилсонд тооцдог.

Америк дохио зангааны хэлэнд-Хоёрын тоог илэрхийлдэг.

V-дохио

2 Салаавч

Америк-Гараа атгаж байгаад эрхий хуруугаа завсраар нь гаргах нь “Хамрыг чинь авсан даа” гэх хүүхдийн тоглоом юм.

Турк-Салаавч нь яг л дунд хуруу шиг бүдүүлэг хийгээд үгүйсгэсэн үйл хөдлөлд тооцогддог.

Бразил-Муу муухай болон атаа жөтөөнөөс хамгаалдаг аз бэлгэддэг дохио зангаа аж.

Индонез-Бүдүүлэг дохио.

Америк дохио зангааны хэлэнд-Энэ нь "Т" үсгийг илэрхийлдэг.

Салаавч

3 Ялагдагч

Америк-Ихэнх тохиолдолд нөгөө хүнээ элэглэж, хожигдогч гэж дуудахдаа ашигладаг.

Хятад-Наймын тоог илэрхийлдэг. Харин наймын тоо нь аз бэлгэддэг юм.

Ялагдагч

4 Эрхий хуруугаа гозойлгох

Америк-Энэ нь бүх зүйл сайн байгааг илэрхийлдэг ба хүмүүс үүнийг замын унаанд дайгдахдаа ашигладаг.

Ирак, Иран-Доромжилсон бүдүүлэг дохио.

Америк дохио зангааны хэлэнд-Баруун, зүүн гарынхаа эрхий хурууг ээлжлэн гозойлгох нь 10-ын тоог илэрхийлдэг. Харин огт хөдөлгөөнгүй байлгах нь "Чи" гэсэн утгатай юм.

Эрхий хуруугаа гозойлгох

5 Чигчий хуруугаа гозойлгох

Америк-Цай ууж байхдаа чигчий хуруугаа гозойлгох нь хээнцэр, дэгжин байдлыг илэрхийлдэг. Мөн чигчий хуруугаа гозойлгож хүнд амлалт өгдөг байна.

Хятад-Эрхий хуруугаа доош гозойлгохтой адилхан утгатай. Тэд сэтгэл хангалуун бус байгаагаа ийнхүү илэрхийлдэг юм.

Япон-Заяаны хосуудын хайрын бэлгэ тэмдэг.

Америк дохио зангааны хэлэнд- Англи хэлний "I" үсэг.

Чигчий хуруугаа гозойлгох

6 Нааш ир гэсэн дохио

Америк, Эквадор- Нааш ир. Хэн нэгэнд сээтэн хаяж байхдаа гаргадаг биеийн үйл хөдлөл.

Филиппин-Зөвхөн нохойгоо дуудахдаа л гараа ийм болгодог. Хүн дээр ийм үйлдэл гаргавал та баривчлагдаж ч болзошгүй юм.

Нааш ир гэсэн дохио

7 Зогс!

Америк-Зогс, 5-ын тоо эсвэл чамтай яримааргүй байна гэсэн утгатай.

Грек, Пакистан-Энэ үйл хөдлөлийг "Moutza" гэдэг бөгөөд доромжлолд тооцогддог.

Мексик, Панам-Мэнд мэдэх дохио. Харин хэн нэгэнд ойртож очихдоо гараа ингэж гаргавал "Чи харж л бай!" гэж нөгөө хүндээ анхааруулж байгаа хэрэг болно.

Малайз-Таньдаг хүндээ "Сайн уу" гэж хэлэх мөн хоолны газар зөөгчийг дуудах эсвэл 2 жолооч нэг нэгэндээ баярлаж байгаагаа энэ үйлдлээр илэрхийлдэг. Мөн явган зорчигч зам хөндлөн гарахдаа ашигладаг.

Зогс!

8 Чи үхсэн дээ!

Америк-Хоолойдоо хуруугаа тулгах нь "Чи үхсэн дээ!" гэж хэлж байгаагаас өөрцгүй юм.

Япон-Энэ үйл хөдлөл нь "Чи халагдсан!" гэдгийг илэрхийлдэг. Учир нь Японоор халагдах гэдэг үг буюу "kubi" нь хүзүү, хоолой гэсэн үгтэй адилхан сонсогддог юм.

Чи үхсэн дээ!

9 Итали дохио зангаа

Америк-Италичуудыг дуурайж ярихдаа гаргадаг үйлдэл.

Итали-Ямар нэгэн зүйл ойлгомжгүй байгааг хэлэхдээ гаргадаг үйлдэл юм. "Юу гэж хэлээд байгаа юм бэ?" гэсэн утга санааг илэрхийлдэг.

Итали дохио зангаа

Үнсэж буй мэт дохио

Малайз-"Chup" буюу түр хүлээгээрэй гэсэн утгатай. Харин гараа амныхаа ойролцоо байлгавал ид гэсэн утгыг илэрхийлдэг.

Америк дохио зангааны хэлэнд-Хоёр гараараа ингэх үед үнсэлцэх гэсэн утгыг гаргана.

Үнсэж буй мэт дохио

10 Үнэртэй юм бэ!

Америк-Гараараа юм сэвэх мэт үйлдэл хийвэл ямар нэгэн муухай үнэр гарч байгааг илэрхийлдэг.

Япон-"Үгүй, чадахгүй, боломжгүй, баярлалаа" гэсэн утгатай.

Үнэртэй юм бэ!

11 Мөнгө

Америк, Герман-Долоовор хуруун дээрээ эрхий хуруугаа эргэлдүүлэх нь мөнгийг илэрхийлдэг.

Мөнгө

Зүрх

Өмнөд Солонгос-Долоовор хуруун дээрээ эрхийгээ тавивал зүрхэн хэлбэр буюу хайрын бэлгэ тэмдэг болдог.

Зүрх

12 Амьтны чих, эвэр

Америк-Амьтан дуурайж хөгжилдөн хүүхдүүдтэй тоглохдоо энэ дохиог зангааг ашигладаг.

Япон-Хэн нэгэн ууртай байгаагаа илэрхийлэхдээ хоёр гараа толгой дээрээ байрлуулдаг.

Амьтны чих, эвэр

13 ОК

Америк- Бүх зүйл хэвийн, ОК

Япон-Доош харсан ОК байвал мөнгийг илэрхийлдэг.

Бразил-Бүдүүлэг зан авирыг илтгэдэг. Нэгэн удаа Америкийн Ерөнхийлөгч асан Ричард Никсон Бразилд зочлох үеэрээ ОК тэмдэг гаргахад олон нийт дургүйцэж, хашхирч уураа илэрхийлж байсан гэдэг.

ОК

14 Хоёр хуруугаа орооцолдуулах

Америк-Аз дуудахдаа долоовор болон дунд хуруугаа орооцолдуулдаг.

Вьетнам-Энэ тэмдэг нь эмэгтэй хүний бэлэг эрхтнийг илэрхийлдэг бөгөөд дунд хуруу гаргаж буйтай ижил бүдүүлэгт тооцогддог.

Америк дохио зангааны хэлэнд-Англи хэлний "R" үсэг.

Хоёр хуруугаа орооцолдуулах

15 Рок тэмдэг

Америк-Рокерууд ихэвчлэн энэ дохиог ашигладаг.

Аргентин, Бразил, Колумб, Куб, Испани, Итали, Португали-Хэн нэгний эхнэр, нөхөр араар нь тавьж буйг хэлэхдээ энэ үйл хөдлөлийг гаргадаг.

Рок тэмдэг

Бонус- Энэ дохио ямар утгатай болохыг та мэдэх үү?

Бонус- Энэ дохио ямар утгатай болохыг та мэдэх үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()