Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх “фэнг шуй”-ийн аргууд

2015-09-15, 00:50
49,121

"Фэнг шуй" бол мухар сүсэг эсвэл шашин ерөөсөө биш, харин хүрээлэн буй орчин, байгаль эхтэй хэрхэн эерэгээр зэрэгцэн орших тухай эртний арга барил юм. Гэртээ орж ирэхэд л тайвшрал, дулаан уур амьсгал, эерэг энергийг мэдэрч байвал хичнээн сайхан гээч. “Гэр” гэдэг үгний жинхэнэ утга энд л оршдог мэт. Тэгвэл эдгээрийг таны гэрт бүрдүүлэх "фэнг шуй"-ийн 15 аргыг танилцуулж байна.

Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх “фэнг шуй”-ийн аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Гэгээлэг өнгөөр өрөөгөө будах.
Өрөөнийхөө ханыг ямар өнгөөр будахаас шалтгаалж таны сэтгэл санаа өөрчлөгддөг. Хананы өнгө хуучирсан мэт бараан бүрсгэр өнгө байвал та илүү уур уцаартай, бараан бодлуудаар дүүрэх ба илүү гэгээлэг цайвар бас тод өнгөтэй байвал өөдрөг үзлээр аливаад хандаж, тавтай амарч чаддаг байна.



2. Орон зайн урсгалыг тохируулах.
Тухайлбал: Зочны өрөөнд орж ирэхэд буйдангийн ар тал харагдах нь эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байна. Тиймээс буйдангийнхаа ар талыг үүд рүү харуулах хэрэггүй. 



3. Анхаарлаа өндөрлөг хэсэгт хандуулъя.
Ханандаа уран зураг, уран баримал, эсвэл таазнаасаа содон загвартай гэрлийн бүрхүүл өлгөсөн ч болно. Ийм засал нь харц булаахаас гадна, сэтгэлзүйг эерэг чиглэлд хөтөлдөг байна. 



4. Зочны өрөөний тохижолт хамгийн чухал нь.
Зочны өрөөнд ороход л тухтай сууж, харилцан яриа үүсгэн, амарч чадахаар тохижуулах хэрэгтэй. Ингэхийн тулд жижиг буйдангуудийн дунд кофе болон сэтгүүлийн жижиг ширээ байхаар бодож, том буйдангийн өмнө мөн ижил төрлийн ширээ эсвэл уран зураг байрлуулах нь нэн тохиромжтой.



5. Замбараагүй эд зүйлсээ цэгцэл.
Замбараагүй болсон өрөөгөө цаг үргэлж цэвэрлэх хэцүү ч, болж өгвөл эмхэлж цэгцэлж байх хэрэгтэй. Хүн замбараагүй орчинд байх үедээ уурлаж цухалдан, ажилдаа түүртэж байгаа мэт сэтгэгдэлд автдаг байна.



6. Даацын хананы эсрэг талд буйдангаа байрлуулах.
Буйдангаа ингэж байрлуулсан өрөөнд энергийн эерэг урсгал илүү цуглардаг байна.



7. Өнцөггүй, дугуй ширээ сонгоорой.
Дугуй ширээний ард сууж буй хүмүүс өөр хоорондоо харилцахад илүү амар байдаг бөгөөд энэ нь "фэнг шуй"-ийн хамгийн түгээмэл, шилдэг засал юм.



8. Эерэг энергийг хадгалах.
Хэрвээ таны өрөөний цонх үүд рүүгээ харсан бол эерэг эрчимийг хадгалах хамгийн шилдэг байрлалтай гэсэн үг. Эсрэгээрээ бол та тасалгааны цэцэг авчирч тавиарай. Энэ нь байгалийн дүр төрхийг нэмж, таныг тайвшруулна.



9. Харанхуй хэсэгтээ гэгээ оруулах.
Харанхуй буланд суух дуртай хэн байх билээ. Илүү гэрэлтүүлэхийн тулд гэрлийн чийдэн тогтоож, эсвэл лаа асааж болно.



10. Өрөөнийхөө засал чимэглэлийг тохируулах
Ажлынхаа өрөөг идэвхитэй, ажил хийх сэдэл төрөхүйц болгож тохижуулаарай. Оффисоо унтлаганы өрөө шиг болгох нь утгагүй хэрэг шүү дээ.



11. Эргэн тойрноо утга бүхий, сайхан зүйлсээр чим
Та өрөөндөө хамгийн хайртай урлагийн бүтээл, дуртай зүйлсээ тавьснаар илүү эерэг энергийг цуглуулж чадна.



12. Орон зайн хуваарилалтыг зөв хийх
Голдоо ганцхан жижиг ширээтэй том өрөөнд ороход ямар санагддаг билээ?  Мэдээж сонин байдаг шүү дээ. Тэгэхээр энд орон зайн хуваарилалт хичнээн чухал нь харагдаж байна.



13. Тавилгуудаа тэнцвэржүүлэх.
Толь, метал хэрэглэлүүд гэх мэт зүйлсээ модон тавилгуудтай зохицуулан байрлуулах хэрэгтэй. Модон шүүгээн дээр толио тавих, төмөр чимэглэлийн хажууд тасалгааны цэцэг байрлуулах гэх мэт...



14. "Арга билгийг хослуулах" 
Ор, хувцасны шкаф гэх мэт модон том тавилгуудыг зөөлөн буйдан, өдөн дэр гэх мэт зүйлстэй хослуулвал энергийн зөв урсгал орж ирдэг байна.



15. Орныхоо хоёр талд ижил зай үлдээх
Хүүхдийн өрөөнд энэ дүрэм тийм ч чухал биш, харин томчуудын хувьд заавал баримтлах шаардлагатай зүйл юм. Босож, суухад эвтэйхнээс гадна энергийн хуримтлал хаагдахаас сэргийлж чаддаг гайхалтай  арга юм.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()