Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль

Өнөөгийн нийгэмд хөлтэй бүхэн машин барьж, хөрөнгөтэй хүмүүс хотоо ганган машинаар чимэглэх болжээ. Баян, ядуу гэлтгүй бүгд л өөр өөрсдийн бололцоо, амьжиргаандаа тааруулан төмөр хүлгийг эзэмших болсон цагт, жолооч бүрийн мэдэх ёстой маш чухал мэдээллийг хүргэе. Эдгээр мэдээллүүд танд яаралтай үед хэрэг болвол, бидний ажлын үр шим үүнд орших учиртай...

Жолооч бүрийн мэдэх ёстой 15 заль
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдүүддээ зориулаад:

Жолоочийн суудлын арын хэсэгт ийнхүү тасалгаатай уутыг байрлуулан дотор нь хүүхдүүддээ хэрэгцээтэй зүйлсийг байрлуулж өгөөрэй. Ингэснээр илүү тав тухтай байх болно. Ялангуяа аялалаар явахдаа эдгээр аргуудаас хэрэгжүүлвэл тохиромжтой юм.

Хүүхдүүддээ зориулаад:

2 Машинаа сэрүүхэн болгох

Халуун өдөр машин дотор байж суухын аргагүй бүгчим халуун болдог. Зөвхөн халуун өдөр ч гэлтгүй цонх хаалттай, эсвэл олон хүн суусан үед энэхүү аргыг хэрэгжүүлвэл тохиромжтой. Жолоочийн урд хаалганы цонхыг бүрэн нээж, эсрэг талын хаалгыг хэд хэдэн удаа нээж хаагаарай. Ингэснээр машины агаар хормын дотор цэвэршин, сэрүүцэх болно.

Машинаа сэрүүхэн болгох

3 Машины зураас

Хэрвээ санаандгүй байдлаар машиндаа зураас үүсгэсэн бол, өнгөгүй хумсны лакыг түрхэж өгөөрэй. Ингэснээр зураас томорч, будаг халцрахгүй байна.

Машины зураас

4 Хуучин машины наадаг зургийг хуулах

Хэрвээ таны худалдаж авсан хуучин машинд таалагдахгүй, үзэмжгүй стикер хуулганууд байвал битгий санаа зовоорой. Савантай усанд бага зэрэг сонингийг цаасыг норгож, стикер дээрээ тавиад 10 минутын дараа авахад хялбар хуулагдах болно.

Хуучин машины наадаг зургийг хуулах

5 Машины түгжээ хөлдсөн үед яах вэ?

Хэрвээ өвлийн хүйтэнд гадаа машины цоож гацаад нээгдэхгүй бол гар ариутгагч санитолыг ашиглаарай. Уусмалаас хурууны өндгөн дээр багаханыг авч, цоож хэсгийг чийглэн, нүхрүү нь багаханыг хийх хэрэгтэй. Спиртийн найрлага нь хөлдсөн цоожыг даруй гэсгээж, түлхүүрээр хялбархан онгойдог.

Машины түгжээ хөлдсөн үед яах вэ?

6 Гар ариутгах цаас

Жолоо барьж байхад гялгар ууттай нойтон салфеткаг авахад үнэхээр хүндрэлтэй байдаг. Харин ийнхүү соруултай савны аяган дотор салфеткаг хийж өгвөл авахад хялбар, мөн хатахгүй давуу талтай.

Гар ариутгах цаас

7 Утас тогтоох

Дуу сонсох, дуудлага авах зэрэгт заавал зориулалтын гар утас тогтоогч хэрэгтэй гэж үү? Түүний оронд энгийн нэгэн шар резиний тусламжтай ийнхүү утсаа хялбархан тогтоогоорой.

Утас тогтоох

8 Хогийн сав

Машинд хэдийгээр жижиг зүйлс хийх хогийн сав, үнсний сав байдаг ч энэ нь хангалтгүй юм. Иймд та жолоочийн суудлын урд ийнхүү жижиг хогийн савыг байрлуулж өгөөрэй. Ингэснээр машин тань илүү эмх цэгцтэй, цэвэрхэн байх болно.

Хогийн сав

9 Машин байрлуулах

Хэрвээ та шинэхэн жолооч байгаад, машинаа байрлуулахад асуудалтай бол машин тавих газартаа теннисний бөмбөг, эсвэл өнгөлөг тоглоомыг тогтоож өгөөрэй. Дараа, дараагийн удаа энэхүү байрлалдаа машинаа тавихад илүү хялбар болох болно.

Машин байрлуулах

10 Машины шилийг өнгө оруулах

Хэрвээ таны машины ард урд гэрлийн шил зурагдсан, угаагаад өнгө орохгүй байвал цайруулагчтай шүдний оог ашиглаарай. Хямд бөгөөд үр дүнтэй аргаар хормын дотор гялалзуулах болно шүү.

Машины шилийг өнгө оруулах

11 Цэвэрлэхэд хэцүү хэсгийг цэвэрлэх

Машины зарим эд анги, бохир хэсгийг цэвэрлэхэд хэцүү байвал нарийн багс, эсвэл иймэрхүү нарийн жижиг порлоноор цэвэрлэж өгөөрэй.

Цэвэрлэхэд хэцүү хэсгийг цэвэрлэх

12 Нарны тусгал

Халуун нартай үед жолоочийн суудалд нар гялбаснаас үүдэн урд замаа харахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл та урд шилнийхээ тусгал хэсэгт багахан тень наалгаарай. 

Нарны тусгал

13 Хаалга зурагдахаас хамгаалах

Туршлагагүй жолоочийн хувьд, машинаа байршуулах, хаалга нээж хаахад машинд зураас гарах сэвтэх гээд байдаг. Харин та хаалга нээгдэх хэсэгт ийнхүү зөөлөвчийг хананд бэхэлж өгснөөр дахин зураасны асуудлаар толгойгоо гашилгах хэрэггүй юм.

Хаалга зурагдахаас хамгаалах

14 Бүх зүйлд бэлэн байх

Жолооч бүр ямарваа ажил төрөл, аялал зугаалга, өдөр тутамдаа бяцхан цуглуулгатай явах нь тэдний аливаа эрсдэл, гарч болзошгүй аюулаас хамгаалж байдаг. Та тэрхүү цуглуулгандаа анхны тусламжын хайрцаг, ойр зуурын багаж, аяны хэрэгсэл, чүдэнз, луужин, цэнэгтэй гар утас, бас зүйлсийг хийх боломжтой.

Бүх зүйлд бэлэн байх

15 Үнэртүүлэгчгүй үед:

Машин тань үнэртүүлэгчгүй байгаад таагүй үнэр үнэртвэл яах вэ? Гар ариутгах салфетканд багахан үнэртэн шингээгээд боломжгүй бол салфеткаа сэнсний орчимд түүнийгээ тогтоогоод агааржуулагчаа асаагаарай.

Үнэртүүлэгчгүй үед:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()