29 кв.м байшинг хэрхэн засах вэ?

2013-05-02, 21:11
47,542
Яагаад ч юм архитектурын тал дээр хэдий чинээ хязгаарлалт хийнэ, төдий чинээ сонирхолтой байшин барилгууд баригддаг. Энэ бяцхан, сонирхолтой барилга нь буруу байрлалд баригдсанаас болж үүссэн байна. Байшингийн газарт эзлэх талбай ердөө 29 кв.м ч, хүн амьдрах гайхалтай нөхцлийг бүрдүүлж чаджээ.
29 кв.м байшинг хэрхэн засах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ихэнхи өвөрмөц барилгууд Япон улсад байдаг. Энэ бүхэн газрын үнэ, чөлөөтэй газрын байрлаас болдог байна. Хотын төвдөө бараг л газар байхгүй эсвэл байсан ч маш өндөр үнэтэй байдаг учир Япончууд ихэвчлэн хотын зах, эрэг хавьцаагаар барилга барьдаг нь ийнхүү сонирхолтой барилга баригдах үндсийг тавьж өгдөг аж. Энэ барилга нь зам болон голын дундах зайнд баригдсан бөгөөд байшин 29 кв.м талбайг эзэлдэг. Голын ойролцоо байшин барих нь хориотой учир улсын удирдлагаас байшингийн өндөрт хүртэл хязгаарлалт тогтоосон байна.



Схем дээр байшингийн байрлал харагдаж байна. Байшин яг л талбайн хэмжээндээ багтсан болно.



Байшингийн байрлал нь үнэхээр сайхан харагдаж байгаа биз. Хотын төвд ч юм шиг, эсвэл далайн эрэг дээр ч юм шиг аль аль уур амьсгалыг мэдэрч болно.



Ингээд харахад байшин дэлхийн хамгийн нарийхан байшин мэт. Яаж хүн амьдардаг бол гэмээр...



Байшингийн нөгөө талд яг ийм төгсгөл бий.



Архитектор хэлэхдээ байшингийн хоёр давхрын цонхноос гол харагдахаар хийсэн гэжээ.



Байшингийн онцлог нь хоёр давхар нь нэг давхраасаа илүү том бөгөөд энэ нь автомашины зогсоолтой болох боломжийг олгож өгсөн юм.



Нэг давхарт нь зөвхөн угаалгын өрөө л бий.



Бас нэгэн хачирхалтай зүйл нь унтлагын өрөө нь яг хаалганыхаа эсрэг талд байрладаг.



Хана байхгүй учир цагаан хөшгөөр унтлагын өрөө болон өлгүүрийн өрөөг тусгаарласан байна.



Ийм жижигхэн байранд хүнд зүйл тавьж болохгүй учир шат нь хүртэл хөнгөн металлаар хийгдсэн байна.



Угаалгын өрөө нь нарийхан зайд хийсэн гэхэд дажгүй шүү.



Хоёр давхар нь нэг давхрыгаа бодвол гурван хэсэгт хуваагдсан юм.



Арай өргөн хэсэгт нь гал тогооны өрөө байрлана.



Харин нөгөө хэсэгт нь номын сан байрлах бөгөөд зарим тохиолдолд жижиг унтлагын өрөө ч болгож болно.



Төв хэсэгт нь зочдын өрөө бий.



Зочдын өрөөг харахад саруулхан, талбай томтой сайхан харагдаж байна.



Шөнийн байгаль харахад хамгийн тохиромжтой өрөө бөгөөд тун удахгүй хүүхдийн өрөө болох юм байна.



Хүүхдийн өрөө нь гал тогооны өрөөний дээр тагт мэт байрлах бөгөөд хүүхдийнхээ юу хийж байгааг харах боломжтой юм.



З давхарт гарах шат нь хүүхдийн өрөөнөөс эхэлж байгаа.



Зай маш багатай учир үүд хийх гайхалтай шийдлийг олжээ.



Ингээд бага талбай өгсний ачаар сонирхолтой, өвөрмөц барилга Япон улсад баригджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()