Дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж чадсан гэмт хэргийн 5 бүлэглэл

Ерөнхийлөгч, Засгийн газар нь улс орноо удирддаггүй тийм ертөнц байдаг тухай хэзээ нэгэн цагт та сонсож байсан уу? Бид улс орны удирдагчдаас ч илүү нөлөө бүхий хэсэг бүлэг хүний тухай яриа юм. Бид дэлхийг захирч байсан одоо ч захирч байгаа  5 мафийн бүлэглэл, гэр бүлийн  тухай  өгүүлэхээр бэлтгэлээ.

Дэлхий дахины аюулгүй байдалд нөлөөлж чадсан гэмт хэргийн 5 бүлэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Якуза

Японы Якузагийн бүлэглэлийн тухай сонсоогүй хүн байхгүй биз ээ. Бурхны шашин шүтэж, хэт ёсорхуу, найрсаг энэ ард түмний дунд онц аюултай ийм бүлэглэл байдаг гэхээр үнэмшмээргүй мэт. Якузагийн мафи бүр 17 дугаар зуунаас үүсэлтэй юм. Энэ бүлэглэл мөрийтэй тоглоом, зэвсгийн наймаа, бусдыг дарамтлах, биеэ үнэлэх, хар тамхины наймаа, хил дамнасан хууль бус наймаагаар голлон ажилладаг. Якуза нарын бусдаас ялгарах нэг шинж нь биеэрээ дүүрэн шивээстэй байдаг явдал. Ийм болохоороо якуза нар эрт цагт ч, өнөө үед ч нийтийн халуун усны газар ордоггүй хэвээр юм. Учир нь бие дээрх шивээс нь тухайн хүний гэмт хэргийн ертөнцөд эзэлдэг байр суурийг илтгэдэг байна. Гэхдээ бас якуза нар ганцхан гэмт хэргийн үйлдлээрээ алдаршсан юм биш. Якуза нар гэмт хэрэгтнүүд боловч тэдэнд эх орноо гэсэн сэтгэл, улсынхаа төлөө хувь нэмэр оруулахыг хичээдэг ажээ. 2011 оны аймшигт цунамид нэрвэгдсэн хүмүүст тэд л гар сунган тусалж байсныг дурдахад л хангалттай.

Якуза

2 Триада /гурвал/ (Хятад)

Японоос нэг их  хол явалгүйгээр учирч болох гэмт хэргийн бас нэг том бүлэглэл бол Хятадын Триада нар юм. Тэд мөн л 17 дугаар зуунаас эхтэй. Уг нь бол эхлээд ямар нэг гэмт хэргийн зохион байгуулалттай биш, зүгээр  л бие биедээ туслах, ахан дүүсийн нөхөрлөл хэлбэрээр үүссэн гэдэг  яриа бий. Харин аажимдаа гэмт хэрэг рүү орсон гэнэ. Энэ бүлэглэлийнхэн гурвын тоог шүтэн, энэ тоог их хүч чадал, ид шидтэй хэмээн итгэдэг.

Өнөөдөр бол Хятадад триада нар нэг их тархаагүй учир нь триадын гишүүн болсон нь илэрвэл цаазаар авах ял нүүрлэдэгтэй холбоотой юм. Харин АНУ, Тайваньд ийм бүлэглэлийн олонх сууршин байдаг.

Гэхдээ триад нар мөн л якуза нар шиг эх оронч үзэлтэй хүмүүс ажээ. Тэд Хятад орон даяар асар хурдтай тархсан үед энэ халдварт өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх арга олсон эмчийг сая ам.доллараар шагнана хэмээн триада нар амлаж байсан гэдэг.

Триада /гурвал/ (Хятад)

3 "Коза ностра"

Марио Пьюзийн “Загалмайлсан эцэг” романаар Фрэнсис Форда Копполын хийсэн киногоор манай гаригийн гэмт хэргийн хамгийн нэртэй бүлэглэлийн талаар бид мэддэг болсон. Италийн, бүр нарийндаа Сицилийн мафи 19 дүгээр зуунд анх "ажлаа" эхэлжээ. Өөрсдийн ажил олгогч, эзнээ хамгаалах арга нь их харгис байсан нь аажимдаа цагийн саалтаар ил болж өнөөдөр дээрэм тонуулын ажиллагаагаа хэнээс ч нуухаа больсон байна. Цар хүрээгээ тэлж, өнгөрсөн зуунд тэд Италиас гарч АНУ-д ч энэ сүлжээгээ нээн ажиллах болсон юм.

Энэ бүлэглэлийнхэн улс төрд нөлөөлөн улсаа далдуур удирддаг аж. Үйл ажиллагаа нь эдийн засаг, улс төрд нөлөөлдөг гэмт хэргийн том бүлэглэлийн анхдагч нь италичууд болсон учир ийм байдлаар тэднийг дэлхийг удирдаж байна гэж олон хүн үзэх болжээ.

"Коза ностра"

4 "Тамын элч"

"Тамын элч" нар бол мотоцикл сонирхогчид нэгдсэн ердийн л байкерууд шиг харагддаг бүлэглэл юм. Үнэхээр дэлхийгээр л нэг мотоцикл сонирхогчид байдаг учир  Америкт ч, Европт ч алхам тутам тэдний салбар клубүүд байх болжээ. Харин үүний цаана гэмт хэргийн том бүлэглэл байгаа гэвэл хүн бүр гайхах байх. Мотоцикл, төрөл бүрийн фирмийн брэнд хувцас худалдаалах дэлгүүр нээж, мотоциклоор давхилдахын цаана хар тамхины наймаа, биеэ үнэлэх явдлыг хяналтдаа байлгадаг том бүлэглэл бий.

Энэ бүлэглэлийг хамгийн анх Дэлхийн II дайны дараа "Тамын элч" нэртэй нисэх эскадрилын ажилгүй болж орхигдсон дайчид анх үүсгэн байгуулсан гэдэг. Нисгэгчид нэгдэн, төмөр хөлгөөрөө улс орон даяар явж өөрсдийг нь хайхраагүй эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлж байснаа сүүлдээ гэмт хэргийн ертөнц рүү орсон байна.

"Тамын элч"

5 Оросын мафи

Энэ сэдвийг оросын мафигүйгээр яаж өндөрлөх вэ. Оросын мафийг манай гариг дээрх хамгийн аюултай хүмүүс гэж Холбооны мөрдөх товчооны туршлагатай ажилтан тодорхойлсон байдаг. Энд зөвхөн оросын мафийн бүлэглэлээс гадна хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын гэмт этгээдүүд бас орж байгаа юм. Оросын мафи нь бүр 1960-аад оноос бүрэлдэж эхлээд 80-аад оны сүүлчээр үйл ажиллагаа нь оргилдоо хүрч, улмаар “90-ээд оны алтан үеийнхэн” ид цэцэглүүлсэн гэдэг.

Тэд зөвхөн дээрэм тонуулаар зогсохгүй өөр зуураа тэмцэлдэн жинхэнэ дайн өдөөдөг юм. Хэн нь илүү ухаан зарна тэр нь улс төр, эдийн засгийн нөлөөллөөрөө илүү их орон зай эзэлнэ. Тэд орон нутгийн хурлын байгууллагад төлөөлөгчөө шургуулж, улс төрчдийг ивээн тэтгэх замаар албан тушаал ахиулж, дараа нь хариугаа нэхдэг. Ер нь ийм байдлаар гэмт хэргийнхэн улс төрчдийг далдаас удирдах замаар улс орныг захирдаг гэж болно. Оросын мафийн нэг онцлог нь ийм байдлаар хууль бус үйл ажиллагаагаа хууль ёсны бизнес шиг харагдуулдагт л байгаа юм.

Оросын мафи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()