СЭТГЭЛ СУДЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөгшрөлт бидний зөвхөн оюун санаанд л байдгийг баталсан туршилт

АНУ-ын Эллен Лангер (Ellen Langer) хэмээх эмч настай хүмүүсийн тухай хийсэн нээлтүүдээрээ ихээхэн алдартай нэгэн билээ. Тэрээр 1967 онд Коннектикут дахь Арден-хаус гэх асрамжийн газарт орчин үеийн геронтологийг орвонгоор нь эргүүлсэн судалгаа хийсэн байна. Лангер хөгшчүүлийг асарч тойлох нь сайн зүйл биш, харин ч эсрэгээрээ тэдний "өдрүүдийг" богиносгодог болохыг баталсан бөгөөд заримдаа хэт их санаа зовох нь хүнийг хөгшрөлт, өвчин эмгэгээс илүү хурдан үхэлд хүргэдэг гэж дүгнэжээ.

Хөгшрөлт бидний зөвхөн оюун санаанд л байдгийг баталсан туршилт Хадгалах

Салалт яагаад хэцүү байдгийг шинжлэх ухаанд ингэж тайлбарладаг

Хэдэн жилийн өмнө салсан найз бүсгүй эсвэл залуугаа одоо ч бодож шаналсаар л байна уу? Гэтэл нөгөө хүн тань хэдийн дараачийн амьдралаа эхлүүлчихсэн хээв нэг явж байдаг л биз дээ? Нейробиологийн шинжлэх ухааны үүднээс харвал хүний тархинд очиж буй хайрын мэдрэмж донтолттой тун төстэй гэнэ. Хэн нэгэнд дурлаж эхлэх үед хүний тархинд адреналин, дофамин, серотонин, бүр цаашлаад окцитоцин (эх хүн хүүхдээ харах үед ялгардаг даавар) зэрэг “маш таатай мэдрэмж” төрүүлдэг олон төрлийн даавар ялгарч эхэлдэг аж.

Салалт яагаад хэцүү байдгийг шинжлэх ухаанд ингэж тайлбарладаг Хадгалах

Бидний байнга мэдэрдэг ч тайлбарлаж чаддаггүй сэтгэл хөдлөлүүдийг юу гэж нэрлэдэг вэ?

Та өмнө нь тайлбарлахын аргагүй хачирхалтай сэтгэл хөдлөл мэдэрч байсан уу? Гэнэт буруу газраа байгаа юм шиг санагдах, эсвэл 20-ч хүрээгүй байж ирээдүйн үр удамдаа санаа зовох гэхчлэн ухамсарт сэтгэхүйгээс ангид хачин сонин мэдрэмж төрөх үе бий. Тэгвэл эдгээр өвөрмөц сэтгэл хөдлөлүүд өөрсдийн гэсэн албан ёсны нэртэй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс танилцуулахаар бэлтгэлээ. 

Бидний байнга мэдэрдэг ч тайлбарлаж чаддаггүй сэтгэл хөдлөлүүдийг юу гэж нэрлэдэг вэ? Хадгалах

23 настай хүн бүрийн унших хэрэгтэй 23 зөвлөмж

Хууль ёсоор бол 18 хүрсэн хэн бүхнийг насанд хүрэгч гэж тооцно гэдэг ч бодит амьдрал дээр 18 байтугай, 20 нас хүрсэн хүнийг ч сэтгэл зүй, оюун бодлоороо бүрэн насанд хүрсэн гэж тодорхойлоход бэрх. Их сургуулиа албан ёсоор төгсөж, өнөөг хүртэл сурсан мэдсэнээ ажлын талбар дээр харуулахаар зэхэж буй 23 настай "залуу үе"-ийнхэн яг энэ үед зарим зүйлсэд харамсах, сэтгэлээр унаж гутрах зэрэг явдал түгээмэл тохиолддог. Гэтэл том болчих л юм бол мөрөөдсөн болгон нь биелж, үлгэрийн амьдрал угтаад авах юм шиг бодож байсан хүүхдийн гэнэн төсөөллөө цэгцлэх цаг ирсэн байна. Хэтэрхий олон зүйл бодож, санаа зовсоор бүх зүйл ингээд л дуусаж байгаа юм шиг гацчихаад байгаа бол дараах 23 санамжийг уншихыг зөвлөе. 

23 настай хүн бүрийн унших хэрэгтэй 23 зөвлөмж Хадгалах

Хэн нэгэн рүү хэзээ ч мессежээр илгээж болохгүй 6 зүйл

Текст мессеж гэгч зүйл өнөөгийн бидэнд эерэг, сөрөг олон талаар нөлөөлдөг билээ. Мессеж бичих, харилцан яриа үүсгэх хэрэглүүрүүд ашиглах, цахим сүлжээгээр зочлох гэхчлэн  нийгмийн харилцаанд шууд болон шууд бусаар орж болох олон арга зам бий болсон энэ цагт ч утас, таблет, компьютерийн араас хэн нэгэнд илгээж болохгүй зүйлс гэж бий. Хэдийгээр эдгээрийн тусламжтай хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, хэрэглэхэд өмнөх үеэсээ асар хялбар, боловсронгуй болсоор байгаа ч дагуулах аюул нь ч өсөн нэмэгдсээр байгааг мартаж болохгүй.

Хэн нэгэн рүү хэзээ ч мессежээр илгээж болохгүй 6 зүйл Хадгалах

Сэтгэл гутралаа нууж буй хүний 10 шинж

Хүн бүхний алганы хээ дахин давтагддаггүйн адилаар тэдний өдөр тутмын амьдралдаа үзэж туулж яваа бүхэн өөр хоорондоо тэс ондоо байдаг. Зарим нэг нь санаа зовоосон асуудлуудаа гадагш нээн бусадтай ярилцаж, тайтгардаг бол нөгөө нэг нь дотроо бодон ганцаар шаналж өдөр ирэх тусам өөрөө өөрийгөө хэмлэсээр байх нь бий. Хэдийгээр хувь хүн дотоод зөрчлөө хэрхэн шийдвэрлэдэг нь хүн бүрд харилцан адилгүй илрэх ч сэтгэл гутрал болоод сэтгэцийн хүнд асуудлуудтай тэмцэж буй хүмүүст нийтлэг тал байдаг. Тэгвэл даравч далдайна гэхчээр сэтгэлийн шаналал, зовиураа нууж буй хүмүүсийн ямар үйлдлээр нь олж мэдэх боломжтой вэ?

Сэтгэл гутралаа нууж буй хүний 10 шинж Хадгалах

Амьдралыг өөрөөр харахын тулд таны мөрдөж эхлэх 15 зарчим

Зарим үед хүн аз жаргалтай болохын тулд эргэн тойрондоо байгаа хөндлөнгийн зүйлсийг биш, гагцхүү өөрийн сэтгэл зүй, харах өнцгөө өөрчлөхөд хангалттай тохиолдол олон бий. Амьдралд тань тохиолдож байгаа зүйлсийг өөрөөр хүлээж авдаг болсноор шаардлагагүй стрессээс салах боломжтой болно. Энэ үүднээс та бүхэнд аливаа зүйлсийг өөр өнцгөөс хүлээн авч илүү аз жаргалттай, сэтгэл тэнүүн байх аргуудаас хүргэж байна. 

Амьдралыг өөрөөр харахын тулд таны мөрдөж эхлэх 15 зарчим Хадгалах

"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар...

FOMO, JOMO гэх ойлголт урьд өмнө нь байсан ч сүүлийн жилүүдэд цахим орчин дахь хүмүүсийн дунд түгээмэл хэрэглэгдэх болсон билээ. Чухамдаа FOMO нь "Fear of missing out", харин JOMO нь "Joy of missing out" үгсийн товчлол бөгөөд орчуулвал аливаа зүйлээс хоцрох айдас болон баясал гэсэн утгатай болно. Өөрөөр хэлбэл нэг үйл явдалд оролцож чадаагүйдээ харамсаж байгаа бол та FOMO, харин баярлаж байгаа бол JOMO мэдэрч байна гэсэн үг юм.

"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар... Хадгалах

"Дуугаа хурааснаар асуудал шийдэгдэхгүй" - Бидний анзаардаггүй сэтгэлзүйн хүчирхийлэл

Та хайртай дотны хүмүүстэйгээ маргалдаж, ямар нэг асуудалд үл ойлголцсон хэдий ч тэр талаар дахин огт ярилцдаггүй юм биш биз? Ялангуяа монголчуудын дийлэнх нь харилцаандаа үүссэн асуудлын үүдэл шалтгааныг сайтар ярилцалгүй, хамтын шийдэлд хүрэхээс зайлсхийж, асуудыг эргэн сөхөхгүй гэх нэрийдлээр "болно биз" гэж орхих нь олон. Та хайртай хүнээ гомдоосон, буруу зүйл хийсэн, зохисгүй авирласан хэрнээ л тэр талаар дахиж яриа дэлгэдэггүй, аясаараа болог гэж үл тоодог бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

"Дуугаа хурааснаар асуудал шийдэгдэхгүй" - Бидний анзаардаггүй сэтгэлзүйн хүчирхийлэл Хадгалах

Япончуудын урт удаан амьдралын нууц "Икигай" гэж юу вэ?

Та өглөө яах гэж орноосоо босдог болохоо мэдэж байна уу? Хэрвээ та энэ асуултанд хариулж чадаж байвал та өөрийн “икигай”-г олсон гэсэн үг.  Энэ нь япончуудын урт удаан, аз жаргалтай амьдралын нууц байх магадлалтай.

Япончуудын урт удаан амьдралын нууц "Икигай" гэж юу вэ? Хадгалах

Хамгийн хачирхалтай сэтгэл зүйн эмгэгүүд

Сайхан өглөө сэрмэгцээ өөрийгөө би нас барсан хүн хэмээн бусдад итгүүлж байна гээд төсөөлөөд үз дээ. Эсвэл таны танил өөрийгөө хэн нэгний дуураймал загвар хэмээн нэрлэж, бусдыг хуурахаа зогсоож, бодит “би”-г харуулаач гэж хүсвэл та яах вэ? Аймшигтай сонсогдож байгаа биз.

Хамгийн хачирхалтай сэтгэл зүйн эмгэгүүд Хадгалах

Улс төрчид ард иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхдөө ашигладаг 10 аргыг шинжээч тодорхойлжээ

Эрх баригчид амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар ард иргэд төдийлөн мэддэггүй. Ихэнхдээ энэ нь үл мэдэгдэх шугамаар ухамсарт нөлөөлдөг аж.  Тэгвэл засгийн газар ямар төрлийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж бидний оюун бодолд нөлөөлж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг тухай сонирхоцгооё.

Улс төрчид ард иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхдөө ашигладаг 10 аргыг шинжээч тодорхойлжээ Хадгалах