Бидний байнга мэдэрдэг ч тайлбарлаж чаддаггүй сэтгэл хөдлөлүүдийг юу гэж нэрлэдэг вэ?

Та өмнө нь тайлбарлахын аргагүй хачирхалтай сэтгэл хөдлөл мэдэрч байсан уу? Гэнэт буруу газраа байгаа юм шиг санагдах, эсвэл 20-ч хүрээгүй байж ирээдүйн үр удамдаа санаа зовох гэхчлэн ухамсарт сэтгэхүйгээс ангид хачин сонин мэдрэмж төрөх үе бий. Тэгвэл эдгээр өвөрмөц сэтгэл хөдлөлүүд өөрсдийн гэсэн албан ёсны нэртэй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс танилцуулахаар бэлтгэлээ. 

Бидний байнга мэдэрдэг ч тайлбарлаж чаддаггүй сэтгэл хөдлөлүүдийг юу гэж нэрлэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Опиум (Opium)

Хэн нэгэнтэй харц тулгарах үед үүсэх эерэг мэдрэмжийг ингэж нэрлэнэ. Гэхдээ өөрт тань таалагддаг хүний нүд рүү эгцэлж ширтэх эсрэгээрээ эвгүй байх нь мэдээж. Ерөнхийдөө харц тулгарч буй хоёр хүн харилцан нэг нэгнээ ойлгодог бол опиум мэдрэмж төрдөг байна.

Опиум (Opium)

2 Дежа Вю (Déjà vu)

Хүн бүрт өмнө нь тухайн газарт байсан мэт мэдрэмж гэнэт төрдөг. Бидний өмнө нь үзсэн зүйл зарим талаараа одоо харж байгаа зүйлтэй төстэй байвал энэ мэдрэмж төрдөг хэмээн эрдэмтэд тодорхойлжээ. Хүмүүсийн 75 орчим хувь нь дор хаяж нэг удаа Дежа Вю мэдэрсэн байдаг гэнэ. 

Дежа Вю (Déjà vu)

3 Эллипсизм (Ellipsism)

Энэ бол нас барсныхаа дараа ирээдүй үеийг харахгүй гэдгээ гэнэт ухаарсан хүнд төрдөг гунигт мэдрэмж юм. Жишээлбэл, хөгшин хүн дөнгөж төрсөн ач хүүгээ насанд хүрэхийг харахгүйдээ харамсдаг.

Эллипсизм (Ellipsism)

4 Крисализм (Chrysalism)

Гадаа цаг агаар таагүй байхад дулаахан гэртээ орох үед тав тух, аз жаргал, амар амгаланг мэдэрдэг онцгой мэдрэмжийг та мэдэх үү? Энэ нь угтаа эхийн хэвлийд байгаа хүүхэд шиг аюулгүй гэдгээ мэдрэх буюу Крисализм (эрвээхэйний хөгжлийн үе шат) хэмээх мэдрэмж юм.

Крисализм (Chrysalism)

5 Адронит (Adronitis)

Энэ бол сонирхолтой хэдий ч нууцлаг хүнтэй танилцаад, түүнтэй дотносоход урт удаан хугацаа шаардагдана гэдгийг ойлгох үед үүсдэг бухимдал юм. Нууцлаг хүмүүс өөрсдийн дотоод ертөнцөө нээхийн тулд багадаа долоо хоног, дээд тал нь хэдэн сар зарцуулах нь бий.

Адронит (Adronitis)

6 Либероз (Liberosis)

Заримдаа бүх юмнаас залхаад, юунд ч санаа зовохгүй байхыг хүсэх үед ийм мэдрэмж төрнө. Бид нас явах тусам улам өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Тийм их хариуцлага хүлээсэн хүмүүс түр ч болов эрх чөлөөг мэдрэхийг хүсэх нь аргагүй. 

Либероз (Liberosis)

7 Энумент (Enouement)

Та өнгөрсөн үе рүүгээ буцаж ирээдүйн талаар өөртөө ярьж өгөхийг хүсч байсан уу? Удаан хугацаанд зовоож байсан асуудлынхаа хариултыг олоход ийм төрлийн мэдрэмж төрдөг. Энэ үед бид өнгөрсөн үе рүүгээ буцаж, сурч мэдсэн зүйлээ хуваалцах маягаар захиас дамжуулахыг хүсдэг.

Энумент (Enouement)

8 Зенозин (Zenosyne)

Нас явах тусам цаг хугацаа илүү хурдан өнгөрч буй мэт санагддаг. Бидний нас явах тусам үзэж харсан зүйлс маань нэмэгдэж, тэр хэрээр цаг хугацаа илүү хурдан өнгөрч байгааг анзаардаг. Энэхүү мэдрэмжийн нэрийг Зено (жинхэнэ хөдөлгөөн гэж байхгүй хэмээх онолын үндэслэгч), Грекийн дурсамжийн бурхан Мнемосин гэсэн хоёр үгний хослол юм. 

Зенозин (Zenosyne)

9 Жуска (Jusqu'a)

Бид толгойдоо өөрөө өөртэйгөө ярихыг ингэж нэрлэдэг. Жишээлбэл, аль эрт дууссан маргааныг бид толгойдоо дахин үрэлжлүүлж ингэж хэлдэг байж гэж бодохыг жоуска мэдрэмж гэнэ.

Жуска  (Jusqu'a)

10 "Фюг" үе (Fugue state)

Танд ямар нэг зүйл хийснийхээ дараахан яг юу хийснээ санахгүй байх тохиолдол гардаг уу? Үүнийг Fugue нэрлэдэг бөгөөд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс үүдэлтэй байж ч болдог аж.

"Фюг" үе (Fugue state)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()