Америкийн “United Airlines” компанийн тухай цочирдом 15 баримт

"United Airlines" компанийн хувьд олон сая үйлчлүүлэгчтэй, дэлхийн томоохон авиа компаниудын нэг билээ. Гэвч тэдний нэр хүнд сүүлийн хэдэн сарын хугацаанд асар их унаж, олон тэрбум долларын алдагдалтай ажиллах болсон байна. Үүний учир шалтгаан нь Чикаго хотын нисэх буудлаас гэрийн зүг хүлгийн жолоо залсан Ази гаралтай эрхэм болох Доктор Дао (Dao)-д тохиолдсон ёс зүйгүй явдал байв. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, болсон хэрэг явдлын тухай болон уг авиа компанийн цочирдом баримтуудтай танилцацгаая. 

Америкийн “United Airlines” компанийн тухай цочирдом 15 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зорчигчдын тоог дийлэхээ больсон "United Airlines" компанийн нисэх онгоц, сайн дураараа 4 хүнийг онгоцноос буухыг шаардсан бөгөөд Дао тэдний нэг болж, буухыг хүсээгүй бөгөөд хариуд нь хамгаалалтын ажилчид түүнд хүч хэрэглэж, хамрыг нь хугалж, шүдийг нь унагаад зогсохгүй, тархийг нь хүчтэй доргиосон байна. Тэр ч бүү хэл, түүнийг зорчигчдын дундуур гараас нь чирч явж буй агшныг хүмүүс гар утсаараа бичиж, интернетэд тавьсан нь ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа юм. 

 

1 Хангалттай мөнгө санал болгоогүй

Авиа компаниудыг бүгдийг нь бизнесийн байгууллагууд гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй. Нэг ёсондоо тэд хэн илүү мөнгө төлнө, тэр хүнийг тав тухтай зорчиход анхаардаг. Үүний хамгийн тод жишээ бол доктор Дао юм.

Түүний хувьд хангалттай мөнгийг санал болгоогүй бөгөөд үүний үр дүнд онгоцноос сайн дураараа буух ёстой 4 хүний нэг болсноос гадуур хамар хугартлаа зодуулсан аж. Тэд тасалбарынхаа үнийг 800 доллараар тогтоосон бөгөөд "FAA" буюу ОУ-ын Агаарын Тээврийн Холбооноос тасалбарыг хамгийн дээд тал нь 1350 доллар байхаар тогтоосон байдаг байна. 

Хангалттай мөнгө санал болгоогүй

2 Компани хариуцлагагүй үйлдэл гаргасан

"United Airlines" компанийн 3411-р нислэг хуваарийн дагуу хөөрөхөөс ердөө хэдхэн минутын өмнө дээрх зөрчил гарчээ. Бүх зорчигчигд тус тусынхаа суудалд сууж, онгоц хөөрөхийн даваан дээр компани тасалбар худалдаалахдаа алдаа гаргаж, ямар ч хариуцлагагүй үйлдэл хийсний улмаас доктор Дао бие организм болон сэтгэл санаагаараа хохирч үлдэхэд хүрсэн байна. Хамгийн гайхалтай нь компани эхэндээ бидэнд буруу байхгүй хэмээн хэргийг өөрсдөөсөө булзайруулж байсан юм. 

Компани хариуцлагагүй үйлдэл гаргасан

3 Доктор Дао гэмт хэрэгт сэжиглэгдсэн

"United Airlines" компанийн ажилчид насанд хүрэгчдэд зориулсан эм бэлдмэл хууль бусаар хил давуулах гэж байсан болон тээшиндээ хүний араг яс авч явж байсан зорчигчдыг онгоцноос буулгасан аж. Тэднээс араг яс тээшиндээ авч явсан эрхмийн хувьд 2004 онд зөвшөөрлийн бичгээ холбогдох газраас нь хэдийнээ авсан нэгэн байсан ч, нэмэр болоогүй гэнэ. Тэгвэл гэм зэмгүй суудлынхаа мөнгийг төлөөд явж байгаа доктор Дао тэдний хоморгонд нь өртсөн гэлтэй онгоцыг орхих хэрэгтэй болно гэж хэн санах билээ. 

Доктор Дао гэмт хэрэгт сэжиглэгдсэн

4 Нисэх буудлын хамгаалагчид бүрэн бэлтгэгдээгүй хүмүүс байдаг

Ямар ч нисэх буудлын хамгаалагчид бүхий л нөхцөл байдалд хурдан, шуурхай ажиллахаар бэлтгэгдсэн байдаг. Гэвч доктор Даогийн онгоцонд чирэгдээд явж буй цахим ертөнцөд тавигдсан бичлэгээс та Чикаго хотын нисэх онгоцны буудлын хамгаалагчид ямар ч буу зэвсгээр тоноглогдоогүй байсныг анзаарч харах болно. 

Нисэх буудлын хамгаалагчид бүрэн бэлтгэгдээгүй хүмүүс байдаг

5 Өмссөн хувцаснаас нь болж хоёр зорчигчийг буулгасан

Доктор Даогаас гадна, хоёр бүсгүйг өмссөн хувцаснаас нь шалтгаалж, онгоцноос буухыг шаардсан гэвэл та итгэх үү? Тэд хоёул бие барьсан загвартай өмд өмссөн байсан бөгөөд онгоцны ажилчид үүнээс нь болж, тэднийг сайн дураараа буух хүмүүсийн тоонд оруулсан байна. 

Өмссөн хувцаснаас нь болж хоёр зорчигчийг буулгасан

6 "United Airlines" компанийн захирлын утгагүй мэдэгдэл

"United Airlines" компанийн гүйцэтгэх захирал ноён Оскар Мюноз (Oscar Munoz) доктор Даотай холбоотой асуудлын дараа олон нийтэд хандаж хэлэхдээ: "Түүнийг онгоцонд суулгах болно." хэмээн уучлалт ч гуйсан шинжгүй, хариулсан нь олон нийтийг өөрийн эрхгүй бухимдахад хүргэсэн юм. Компаниар нь үйлчлүүлсэн зорчигч бие организм болон сэтгэл санааны хувьд тэгтлээ хохирсон байхад олигтой тайлбар тавиагүй хэмээн түүнийг шүүмжлэх хүн олон байгаа аж.

"United Airlines" компанийн захирлын утгагүй мэдэгдэл

7 Онгоцны ажилчдад буруу байхгүй

Мөнгөө төлөөд нисэх онгоцоор зорчиж буй зорчигчдыг онгоцноос албадан буулгахад "United Airlines"-ын ажилчид ямар ч буруугүй гэнэ. Тэд ердөө дээд удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн бөгөөд зорчигчдыг онгоцноос албадан хөөж, буулгасан нь хамгаалагчдын хийсэн ажил гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. Түүнчлэн зарим хүмүүсийн үзэж буйгаар доктор Дао хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлсэн бол, ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэнэ. 

Онгоцны ажилчдад буруу байхгүй

8 Нислэгийг компани дураараа өөрчилдөг

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, компани нислэгийг өөрсдийн дураар өөрчилдөг бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхол, сэтгэл ханамжийг хэзээ ч чухалчилж үздэггүй байна. Үүний тод жишээ гэвэл 2016.03.01-10.01-ний хооронд 9000 зорчигч үүнээс болж, төлөвлөсөн ажил төрлөө алдаж, 100.000 гаруй хүн захиалсан суудлаа алдсан байна. Тэгэхээр доктор Даотой холбоотой асуудал уг компанийн үнэн төрхийг харуулсан хамгийн эхний жишээ байгаагүй юм.

Нислэгийг компани дураараа өөрчилдөг

9 Тэд хариуцлагаа хүлээнэ

Тэдний үйлчлүүлэгчдээ ёс зүйгүй хандаж буй бичлэг цахим ертөнцөд тавигдсанаас хойш, компанийн зүгээс доктор Даод нөхөн төлбөр олгоно гэдгээ мэдэгдээд байгаа аж. Учир нь доктор Даогийн хамарнаас цус гарч, зорчигчдын дундуур хамгаалагчдад чирэгдэн явж буйг харсан олон хүнд дахин энэ компаниар үйлчлүүлэх бодол төрөхгүй нь ойлгомжтой асуудал билээ.

Тэд хариуцлагаа хүлээнэ

10 Тэд хэн нэгнийг ямар нэгэн шалтгааны улмаас сонгодог

Тэд нисэх онгоцонд хангалттай суудал хоосон үлдээгүй байхад суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэх болох үедээ тодорхой шалгуураар зорчигчдын суудлаа бусдад тавьж өгөхийг шаарддаг байна. Тухайлбал, тэд зүгээр харж байгаад хэн нэгнийг сонгодоггүй гэсэн үг юм. Хамгийн түрүүнд онгоцоор үйлчлүүлж буй зорчигчдын нэрсийн жагсаалтыг харах бөгөөд баян чинээлэг, эд хөрөнгөтэй, алдарт нэртэй хүмүүсийг суудалд нь хэвээр үлдээж, цаана нь үлдэж буй хүмүүсээс сонголтоо хийн, суудлаа тавьж өгөхийг шаарддаг аж.

Тэд хэн нэгнийг ямар нэгэн шалтгааны улмаас сонгодог

11 Хөнгөлөлтөөр бус, мөнгөө төлж явах ёстой

Дээр дурдсанчлан тэд суудлаа тавьж өгөх шаардлага тавихдаа хэн дуртайд нь хандаад байдаггүй бөгөөд ямар нэгэн хөнгөлөлт эдлээгүй, тасалбарынхаа мөнгийг бүтнээр нь төлж, зорчиж буй үйлчлүүлэгчдэд огтхон ч халддаггүй аж. Харин эсрэгээрээ хөнгөлөлт эдлэж буй зорчигчдыг бусдад суудлаа тавьж өгөхийг шаарддаг байна. Нэг ёсондоо таны тасалбараа мөнгөө төлж худалдаж авсан эсэх тань тав тухтай зорчих үндэс болох юм.

Хөнгөлөлтөөр бус, мөнгөө төлж явах ёстой

12 Дао сэтгэл санаагаар хохирсон

Суудлаа тавьж өгөөгүйнхээ төлөө доктор Дао хамгаалагчдад тэгтлээ зодуулсан байхад компанийн зүгээс ядахдаа "Уучлаарай. Бидний буруу." гэдэг үгийг тэр дор нь сонсоогүй юм. Үүний хариуд Дао сэтгэл санааны хохирол болгож, "United Nations" компанийг шүүхэд өгөөд байгаа аж. 

Дао сэтгэл санаагаар хохирсон

13 "United Nations" компанийн ашиг 1 тэрбум доллараар огцом буурсан

Уг хэрэг явдал гарсны маргаашаас эхлээд "United Nations" компани жинхэнэ утгаараа сүйрлийн зам руугаа хазайсан гэж хэлэхэд болно. Учир нь цахим ертөнцөд олон сая хүнээс хараал, шүүмжлэлийн өнгө аястай үгс сонсож байснаас гадна, хөрөнгийн бирж дээр тэдний хувьцаа нүд ирмэхийн зуур огцом доошилж, хэдийнээ 1 тэрбум долларын алдагдал хүлээжээ.

"United Nations" компанийн ашиг 1 тэрбум доллараар огцом буурсан

14 Дао эргэж, онгоцонд орж ирсэн

Түүнийг өрөвдөлтэйгөөр онгоцон дотор чирүүлж, хөөгдөхөд олон хүн юу болох бол хэмээн чих тавьж байсан нь нууц биш юм. Тэгвэл Дао эргэж, онгоцонд орж ирсэн бөгөөд хамгаалагчдад хандан: "Намайг гэрийнхэн маань болон өвчтөнгүүд хүлээж байгаа. Би явахгүй бол болохгүй шүү дээ." хэмээн удаа дараа хэлж байжээ. 

Дао эргэж, онгоцонд орж ирсэн

15 "United Nations" компани шинэ ажилтан авах зар цацсан

Тэд хамгийн хачирхалтай нь уг хэрэг явдалтай зэрэгцэн Олон нийттэй харилцах мэргэжилтэн компанидаа авна хэмээн ажлын зар цацсан байна. Үүнийг олон нийт тэдэнд доктор Даотай холбоотой нөхцөл байдал дараа нь гарах үед олигтойхон хэвлэл мэдээллээр тайлбар өгчих хүн хайж байгаа бололтой хэмээн үзэж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд Дао болон "United Nations" компанийн шүүх хурал удахгүй болох бөгөөд ямар хариу гарахыг олон нийт хүлээж байгаа юм.

"United Nations" компани шинэ ажилтан авах зар цацсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()