Хөгшрөлт бидний зөвхөн оюун санаанд л байдгийг баталсан туршилт

АНУ-ын Эллен Лангер (Ellen Langer) хэмээх эмч настай хүмүүсийн тухай хийсэн нээлтүүдээрээ ихээхэн алдартай нэгэн билээ. Тэрээр 1967 онд Коннектикут дахь Арден-хаус гэх асрамжийн газарт орчин үеийн геронтологийг орвонгоор нь эргүүлсэн судалгаа хийсэн байна. Лангер хөгшчүүлийг асарч тойлох нь сайн зүйл биш, харин ч эсрэгээрээ тэдний "өдрүүдийг" богиносгодог болохыг баталсан бөгөөд заримдаа хэт их санаа зовох нь хүнийг хөгшрөлт, өвчин эмгэгээс илүү хурдан үхэлд хүргэдэг гэж дүгнэжээ.

Хөгшрөлт бидний зөвхөн оюун санаанд л байдгийг баталсан туршилт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэхдээ Эллен Лангер дээрх дүгнэлтээр зогсох бодолгүй байсан бөгөөд 1979 онд хүний ​​хөгшрөлтийн талаар хэвшсэн буруу ойлголтыг үгүй ​​хийхээр шийджээ. Шинэ туршилт хийхийн тулд тэрээр дунджаар 75 настай 8 эрэгтэйг сонгосон байна. Тэд Нью Хэмпшир мужид  хуучин сүмд байрлах тусгайлан тохижуулсан орон сууцанд орохоор тохиролцов.

Туршилтад оролцогчид уг байшинд  хэдэн долоо хоног амьдрах ёстой байсан ба тэднийг юу хүлээж байгааг ч мэдээгүй байсан гэнэ. Мөн Лангер тэднээс 50-аад оны дараа гарсан гэрэл зураг, ном, сэтгүүл авч явахгүй байхыг тэднээс хүсжээ.

Судалгаанд оролцогчид байшинд ороод мэл гайхсан байна. Тэдний шинэ байшинд цаг хугацааг ухрааж, 1959 онд аваачсан мэт тохижуулсан байв. Тавиур дээрх номууд, хуанли, пянз, тэр ч байтугай жижиг гүдгэр дэлгэц, линзтэй хар цагаан зурагт тавьсан байсан аж. Эргэн тойронд байгаа бүх зүйл тэднийг дунд эргэм насандаа эргэн очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр байсан аж.

Лангер туршилтад оролцогчдоос яг одоо 1959 он болж байгаа мэт жүжиглэхийг хүссэн байна. Эрэгтэйчүүд өөрсдийгөө 50-55 настай гэж төсөөлөх ёстой байсан бөгөөд энэ нь тэдний бодож байснаас хамаагүй хялбар бүтжээ. Тэдэнтэй хамт эрдэм шинжилгээний ажилтнууд байсан боловч Эллен туслахуудаа судалгаанд оролцогчидтой хөгшин хүнтэй харьцаж буй мэтээр харьцахыг нь хориглосон байна.

Гаднах ертөнцөөс тусгаарлагдсан байдал, бүрэн бие даасан байдал, байшин доторх уур амьсгалыг нарийвчлан бий болгосон нь өвөө нарт сайнаар нөлөөлжээ. Ердөө долоо хоногийн дараа тэдний ихэнх нь биеийн байдал, булчингийн хүч, үе мөчний хөдөлгөөн, тэр ч байтугай хараа сайжирсан байв. 

Туршилтанд оролцогчдын оюун ухааны чадвар мөн нэмэгдсэн бөгөөд туршилтын төгсгөлд IQ коэффициент нь анхныхаасаа өндөр болсон байжээ. Гэхдээ хамгийн гайхалтай зүйл бол эрчүүд гадаад төрхөөрөө өөрчлөгдсөн байв. Туршилтын өмнөх болон дараах үеийн гэрэл зургуудыг харьцуулж үзэхэд залуу байгаа нь илт харагдаж байжээ.

Эллен Лангерийн туршилтыг амжилттай болсон гэж үзсэн бөгөөд тэрээр хүний ​​сайн сайхан байдал нь хүрээлэн буй орчин, сэтгэлгээнээс шууд хамаардаг болохыг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, хэрэв 70 настайдаа хүн өөрийгөө хөгшин гэж нэрлээд, эргэн тойрныхоо хүмүүсээс зохих хандлагыг шаарддаг бол тэр өөрийгөө хөгшин хүн шиг боддогоос үүдэлтэй гэсэн үг юм.

Хэрэв та хөгшрөлтийн талаарх бидний оюун бодолд суусан зүйлээс үл харгалзан, 95 настайдаа өөрийгөө 45 настай гэж үзвэл таны амьдралын сүүлийн жилүүд хүртэл идэвх, баяр баяслаар дүүрч, өвчин хүртэл намдах магадлал өндөр байна. Эллен Лангер өөрөө онолоо дагаж мөрдөхийг хичээдэг бөгөөд 73 насандаа өөрийн ажлаар тодорхой батлан харуулдаг. 2009 онд тэрээр Counter Clockwise номыг хэвлүүлсэн бөгөөд энэ нь хүн бүхэнд урт наслалт, эрүүл мэндийн нууцыг олон нийтэд дэлгэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()