СЭТГЭЛ СУДЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний толгойд яагаад аймшигтай, гаж бодлууд орж ирдэг вэ?

Заримдаа таны толгойд хүнд хэлэхээс ч санаа зовмоор аймшигтай, бас гажиг  бодлууд орж ирдэг үү? Эсвэл ямар нэгэн байж боломгүй зүйл хиймээр санагдах үе тохиолддог уу? Тэгвэл хүнд яагаад ийм бодол төрдөг талаар бид сонирхолтой мэдээллийг хүргэе. Энэ бүхэн ихэнхдээ бидний өвөг дээдсээс гаралтай байдаг гэнэ шүү.

Бидний толгойд яагаад аймшигтай, гаж бодлууд орж ирдэг вэ? Хадгалах

Хүнийг санасандаа хүрэхэд юу тээг болдог вэ?

Заримдаа хүмүүс олон жилийн турш хүсэж, мөрөөдөж байсан зорилгодоо хүрэх алхмаасаа буцаж, бууж өгдөг. Эсвэл бүр өөрийн мөрөөдлийг зөвхөн мөрөөдөл хэвээр нь үлдээж түүнд хүрэх ямар ч алхмыг хийхгүй байх нь ч бий. Тэгвэл энэ нь юутай холбоотой юм бол? Хэрхэн амжилтанд хүрч өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх вэ?

Хүнийг санасандаа хүрэхэд юу тээг болдог вэ? Хадгалах

Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз?

Орчин үеийн хүмүүс цаг завгүй хөдөлмөрлөх нь энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл үргэлж юманд хөөгдөж байгаа мэт мэдрэмжид хэт дасаж сүүлдээ түүнд донтох нь байдаг аж. Үүнийг завгүй болох зуршил хэмээн нэрлэдэг байна. 

Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз? Хадгалах

Бүх зүйлийг эерэг байлгах гэж хичээх нь сөрөг бодлоос ч илүү муу нөлөөтэй

UC Berkeley их сургуулийн гаргасан шинэ судалгаагаар өөрийгөө өөдрөг байлгах гэж хүчлэх юм бол сэтгэл гутралд илүү өртөмтгий болдог, харин сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч чадвал яваандаа сэтгэл санаа дээрддэг болохыг тогтоожээ. "Сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийн хувьд тэдгээрээс болж илүү бага шаналдаг, үүний нөлөөгөөр сэтгэл зүйн эрүүл мэндээ илүү сайн хамгаалж чаддаг" гэж судалгааны ахлагч, UC Berkeley-ийн сэтгэл судлалын дэд профессор Айрис Маусс ярьжээ. 

Бүх зүйлийг эерэг байлгах гэж хичээх нь сөрөг бодлоос ч илүү муу нөлөөтэй Хадгалах

Сэтгэл санааны гүн хямралд орсныг илэрхийлэх "чимээгүй" 10 шинж тэмдэг

Депресс буюу сэтгэл санааны гүн хямралын шинж тэмдэг нь ерөнхийдөө гуниглах, түгших, сөрөг зүйл бодох болон өөрийгөө бусдаас тусгаарлахаар илэрхийлэгдэнэ. Гэхдээ зарим тохиолдолд эдгээр шинж тэмдгээс бусад онцгой шинж тэмдэг илрэх нь ч бий.  “Би депресстээд байна" гэж сүүлийн үед хүмүүс маш ихээр ярих болсон хэдий ч уйтгар гуниг болон бодит депрессийн ялгааг төдийлөн мэддэггүй. Уйтгар гуниг нь хэдийгээр хүнд байдаг ч хэсэг хугацааны дараа арилах бол депресс нь өвөрмөц шинж тэмдэг бүхий сэтгэцийн эмгэг юм.

Сэтгэл санааны гүн хямралд орсныг илэрхийлэх "чимээгүй" 10 шинж тэмдэг Хадгалах

Сэтгэлзүйчид 400 гаруй киног үзэж, сэтгэцийн өвчтэй хүнийг хамгийн бодитой харуулсан бүтээлийг нэрлэжээ

Бельгийн сэтгэлзүйч нар болох Сэмюэль Лейстедт, Пол Линковски нар 3 жилийн дотор 400 гаруй кино үзэж, тэдгээрт гардаг сэтгэцийн өвчтэй хүмүүсийг судалсан байна. Тэд бүр зарим киног 2 дахин үзэж байж дүн шинжилгээгээ гаргасан гэдгээс нь ямар их зүтгэл гаргасан нь харагдана. Энэ бүхний үр дүнд хоёр сэтгэлзүйч маань сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хамгийн бодитойгоор харуулсан бүтээлүүдийг тодруулжээ

Сэтгэлзүйчид 400 гаруй киног үзэж, сэтгэцийн өвчтэй хүнийг хамгийн бодитой харуулсан бүтээлийг нэрлэжээ Хадгалах

Өөдрөг байснаар алддаг гэж үнэн үү? (Стокдейлийн гажуудлын тухай)

Аливаа асуудалтай тулгарах үедээ сэтгэлээр уналгүй өөдрөг байх нь чухал хэмээн хүн бүр заадаг. Үнэхээр ч хэцүү зүйлээс айж зугтаалгүй, түүнийг тулах цэг болгож, гарах гарц хайх нь чухал. Гэхдээ хэт өөдрөгөөр бүгдийг хараад байвал аливаа сул талуудаа анзааралгүй өнгөрч том алдаа гаргах нь амархан болдог. Тэгвэл хий хоосон өөдрөг байдал, ялагчийн сэтгэлгээ хоёр юугаараа ялгаатай юм бол?

Өөдрөг байснаар алддаг гэж үнэн үү? (Стокдейлийн гажуудлын тухай) Хадгалах

Салалт эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд хүндээр тусдаг болохыг тогтоожээ

Их Британийн Ланкастерийн их сургуулийн эрдэмтэд хосуудын харилцаанд учирдаг хамгийн түгээмэл асуудлыг тогтоохоор нийт 184 мянган хүн дээр ажиглалт хийжээ. Ингэхдээ эрдэмтэд тэдгээр хүмүүст өөрт тохиолдсон харилцааны асуудлаа нэрээ нууцлан илэн далангүй бичих боломжтой тусгай цахим платформыг нээж өгсөн байна. Гэтэл судалгааны явцад салалтын тал дээр сонирхолтой нийтлэг зүйлс ажиглагджээ.

Салалт эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд хүндээр тусдаг болохыг тогтоожээ Хадгалах

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг гэх онолыг анх 1992 онд Опра Винфри-н шоунд оролцож байсан оролцогч, сурган хүмүүжүүлэгч Жэйн Эллиот дэвшүүлж байсан билээ. Түүнийхээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг. Хэрэв чи бусад хүмүүсийг нүд болон арьсны өнгө нь өөр учраас буруутгаж, дорд үзэж байгаа бол чамд сэтгэл зүйн асуудал байгаа. Чи бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг гэж хэлсэн юм.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү? Хадгалах

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр найз бүсгүй, эхнэр эсвэл хэн нэгэн хамтран амьдрагч бүсгүйдээ хүч хэрэглэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллүүдийг цөөнгүй авдаг нь нууц биш. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эрчүүд үйлддэг үү? Хохирогчид зөвхөн эмэгтэйчүүд байдаг уу? Үнэн хэрэгтэй эрчүүд ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг бөгөөд маш олон хохирогчид бусдад хэлэлгүй шаналж явдаг байна. Хамгийн сонирхолтой нь эрчүүд хамтрагчаасаа биеийн хэмжээ том байх тусам уг хүчирхийллийн тухай мэдээлэх магадлал нь буурдаг байна. Яагаад гэдгийг доор судлаачдын тайлбартай хамт хүргэе.

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ? Хадгалах

Хосууд гэрлэлтийнхээ 7 дахь жилд яагаад салах магадлалтай байдаг вэ?

30 өдөр эсвэл 30 жил хамт байсан эсэхээс үл хамааран нэгэнт шалтгаан нь бүрдсэн бол хосууд салахаас өөр аргагүй болдог билээ. Гэхдээ тэдний хоорондын хайр хөрсөн гэдгээс бус өөр том шалтгаанаас болоод хосууд таарч тохирохоо больж, хоёр тийш болдог аж. Орчин үед эхний гэрлэлтийн 50 хувь, хоёр дахь гэрлэлтийн 60, гурав дахь гэрлэлтийн 75 хувь нь салалтаар төгсдөг болсон гэх тооцоо бий. Тэгвэл салалтын тэрхүү гол шалтгаанууд нь юу юм бол?

Хосууд гэрлэлтийнхээ 7 дахь жилд яагаад салах магадлалтай байдаг вэ? Хадгалах

Хэн нэгэнд дургүй хүрэх үед бидний тархинд юу болдог вэ?

Мэдээж хэрэг хүн бүр л хэн нэгнийг үзэж ядаж эсвэл дургүй болж байсан байх. Заримдаа тэрхүү "дургүй" хүн маань тантай эелдэг харьцаж, ямар ч сайн үйл хийсэн тэрхүү хүний талаар сөрөг бодол арилахгүй байх явдал тохиолдож л байсан биз дээ. Сонирхолтой нь энэхүү "дургүй хүрэх" хэмээх сэтгэл хөдлөл нь айдастай холбоотой байдаг аж. 

Хэн нэгэнд дургүй хүрэх үед бидний тархинд юу болдог вэ? Хадгалах