Сэтгэл гутралаа нууж буй хүний 10 шинж

Хүн бүхний алганы хээ дахин давтагддаггүйн адилаар тэдний өдөр тутмын амьдралдаа үзэж туулж яваа бүхэн өөр хоорондоо тэс ондоо байдаг. Зарим нэг нь санаа зовоосон асуудлуудаа гадагш нээн бусадтай ярилцаж, тайтгардаг бол нөгөө нэг нь дотроо бодон ганцаар шаналж өдөр ирэх тусам өөрөө өөрийгөө хэмлэсээр байх нь бий. Хэдийгээр хувь хүн дотоод зөрчлөө хэрхэн шийдвэрлэдэг нь хүн бүрд харилцан адилгүй илрэх ч сэтгэл гутрал болоод сэтгэцийн хүнд асуудлуудтай тэмцэж буй хүмүүст нийтлэг тал байдаг. Тэгвэл даравч далдайна гэхчээр сэтгэлийн шаналал, зовиураа нууж буй хүмүүсийн ямар үйлдлээр нь олж мэдэх боломжтой вэ?

Сэтгэл гутралаа нууж буй хүний 10 шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд үргэлж аз жаргалтай дүр эсгэдэг

Сэтгэл гутралаа бусдаас нуудаг хүмүүсийн дийлэнх нь хуурамч аз жаргалтай баг зүүхдээ гаргууд суралцсан байдаг. Бодит ертөнцөд жинхэнэ аз жаргалтай хүн гэж үргэлж баяр баясгалантай явж, эргэн тойрны хүмүүсээ инээлгэдэг нэгнийг биш, өөрт төрж буй бүхий л сэтгэл хөдлөлөө мэдэрч, илэрхийлж чаддаг хүнийг хэлнэ.

Үргэлж баяр баясгалантай инээж хөөрч явдаг хүн дотроо хамгийн гунигтай нэгэн байдаг гэх үг зүгээр ч нэг гараагүй. 

Тэд үргэлж аз жаргалтай дүр эсгэдэг

2 Төгс төгөлдөрийг эрхэмлэгч

Энэ төрлийн хүмүүс өөртөө ч мөн барагдашгүй өндөр шалгуур тавьдаг. Тиймээс бусад хүмүүст өөрийнхөө төгс төгөлдөр, өөгүй, бусдаас илүү гэдгээ батлан харуулахын тулд сэтгэл дотроо өөрийгөө шахаж, дарамт үзүүлж эхэлдэг бөгөөд санасандаа хүрч чадахгүй бол өөртөө битүүхэн гутарч, бүх зүйлийг чамладаг. 

Өөрөөр хэлбэл, тэд сэтгэлээ нээж үнэнээ ярилгүйгээр бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийж, "дараа", "ирээдүйд" гэхчлэн одоогийн өөрийгөө үгүйсгэж, цаашдын хуурамч итгэлээр төгс дүрд тоглосоор байх хандлагатай.

Төгс төгөлдөрийг эрхэмлэгч

3 Сэтгэл хөдлөлийн мэдрэмж өндөр

Сэтгэлийн хямралаа нуудаг хүмүүс дэлхийн хамгийн мэдрэмжтэй хүмүүсийн нэг байх боломжтой. Тэд янз бүрийн сэтгэлийн хөдлөлийг өөрийн биеэр мэдэрч, туулж яваа учир бусдын мэдрэмжийг илүү гүнзгий ойлгох болно. Тиймээс тэд ихэнх зүйлийг өрөвдөж, хүлцдэг бөгөөд дийлэнх тохиолдолд бусдын уйтгар гунигийг хөндлөнгөөс харах төдийд тэдний хувьд асуудлуудад шаналж, гуниглах шалтгаан болдог.

Сэтгэл хөдлөлийн мэдрэмж өндөр

4 "Орхино" гэдгээс айдаг

Магадгүй тухайн хүн өмнө нь дотоод зөрчилдөөн, сэтгэлийн шаналалаа гадагшлуулж, хэн нэгэнд илэрхийлдэг байсан ч хэн нэгэн түүнийг орхисон байж болно. Энэ нь заавал эхнэр, нөхөр, найз залуу, найз бүсгүй бус, эргэн тойронд нь байх ойр дотны бүх хүмүүс хамаатай. Хамгийн дотны найздаа сэтгэлээ онгойлгодог байсан хэдий ч хожим нь харилцаа холбоо тасарсан явдал мөнүүнд хамаарна. Үүнээс болж тэд сэтгэлийн зовиураа уудлах нь дэргэдээ байгаа хүмүүсийг тавгүйтүүлж, садаа болно гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл, төвөг учруулсных нь төлөө тэр хэн гэнэн өөрөөс нь зай барьж, орхиод явчихна гэж айдаг.

"Орхино" гэдгээс айдаг

5 "Завгүй" тархитай

Яг л тэдний зүрх сэтгэл шиг тархи нь хүртэл хүрээлэн буй ертөнц, эргэн тойрны аливаа зүйлд хэт мэдрэмтгий байдаг. Байнга элдвийн зүйлс бодогдож, дуу чимээ толгойд нь эргэлдэх тул ийм шинж чанартай хүмүүс ямарваа нэг өөрчлөлт, нөхцөл байдлыг хүлээж авахад буюу дасан зохицоход цаг хугацаа шаарддаг.

"Завгүй" тархитай

6 Өөрийгөө нээж ярилцдаггүй

Сэтгэлдээ гүн шаналж яваа гэдгээ нуудаг хүн өөрийнх нь талаарх асуултыг бөөрөнхийлж, хурдхан шиг ярианы сэдвийг өөр зүйл рүү шилжүүлэхийг хичээдэг. Хэрэв таны ойр дотны хүн тантай дотоод сэтгэлээ нээж ярилцдаггүй, юу санааг нь зовоогоод байгааг илэн далангүй хуваалцаж чаддаггүй бол тэр бүх мэдрэмжээ дотроо хадгалж байгаа гэсэн үг. 

Өөрийгөө нээж ярилцдаггүй

7 Тэд урлагийн мэдлэгтэй

Энэ шинж авьяастай хүмүүсийг бүгд сэтгэл гутралтай гэж хэлж байгаа юм шиг санагдаж магадгүй юм. Гэвч шаналан, сэтгэлийн зовиураа гадагшлуулж ярилцахаас цааргалдаг хүн хөгжим тоглох, шүлэг бичих зэргээр дотоод дуу хоолойгоо гадагшлуулах арга олсон байх нь түгээмэл. Тэд бүтээлээрээ дамжуулан багтарч бөглөрөөд байгаа бодлуудаасаа цухуйлгадаг учир үүнийг тэдэнд тусламж хэрэгтэй байгаагийн илрэл гэж ойлгох боломжтой. 

Тэд урлагийн мэдлэгтэй

8 Тэд өөрчлөгдөж байгаа

Түүний өдөр тутмын амьдралын дадал өөрчлөгдсөн нь хүмүүст анзаарагдахгүй байж болох ч хэрэв та анхаарлаа хандуулбал тэдний хэвшил дэх бага зэргийн зөрчлийг анзаарч болно. Магадгүй тэд хичээл, сургуульдаа байнга хоцрох эсвэл юунаас ч илүү дуртай хоббигоо хаясан байж болзошгүй. Хэрэв тийм бол тухайн хүний дотны хүмүүс эдгээр тэмдгүүдийг анхааралтай ажиглаж, түүнд зохих ёсоор, нээлттэй сэтгэлээр хандах нь нэн чухал юм.

Тэд өөрчлөгдөж байгаа

9 Тэд өөрийгөө хэрхэн эмчлэх талаар мэддэг

Сэтгэлийн хямралаа нуун дарагдуулсан хүмүүс эрүүл мэндээ хамгаалах тал дээр сурцтай байх нь бий. Энэ нь тэд ямар үйл ажиллагаа өөрсдийг нь тайвшруулж, тайтгаруулж болохыг, эсвэл бие махбодио ямар хоол хүнс, эмийн бодисоор тордох ёстойгоо мэддэг гэсэн үг.

Тэд өөрийгөө хэрхэн эмчлэх талаар мэддэг

10 Тэд эрсдэлтэй зан авир гаргах хандлагатай

Амьдралын олон стрессийг даван туулах арга замыг бид бүгд ямарваа нэг аргаар олдог боловч заримдаа сэтгэлийн хямралтай тулгардаг хүмүүс сэтгэл хөдлөлтэйгээ нүүр тулахаас зайлсхийж, мөрийтэй тоглоом, архинд донтох зэрэг эрсдэлтэй үйлдлүүд рүү хэлбийж болзошгүй юм. Бясалгал, спортоор хичээллэх эсвэл сонирхолтой хобби зэрэг нь дээрх зүйлсийн оронд эрүүл сонголт болж өгдөг.

Тэд эрсдэлтэй зан авир гаргах хандлагатай

Таны найз нөхөд, гэр бүл эсвэл танил дотор эдгээр зуршлууд байна уу? Хүмүүс болон хүмүүсийн сэтгэл хөдлөл маш нарийн төвөгтэй байдаг тул сэтгэлийн хямралд орсон хүнийг нийтлэг шинж чанараар нь бүрэн ангилж болохгүй ч сэтгэл, мэдрэмжээр нээлттэй хандах хэрэгтэй. Нээлттэй сэтгэлээр хандана гэдэг нь тэдний байр суурийг үгүйсгэлгүй, яриаг нь тэвчээрэй сонсохоос эхэлнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()