"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар...

FOMO, JOMO гэх ойлголт урьд өмнө нь байсан ч сүүлийн жилүүдэд цахим орчин дахь хүмүүсийн дунд түгээмэл хэрэглэгдэх болсон билээ. Чухамдаа FOMO нь "Fear of missing out", харин JOMO нь "Joy of missing out" үгсийн товчлол бөгөөд орчуулвал аливаа зүйлээс хоцрох айдас болон баясал гэсэн утгатай болно. Өөрөөр хэлбэл нэг үйл явдалд оролцож чадаагүйдээ харамсаж байгаа бол та FOMO, харин баярлаж байгаа бол JOMO мэдэрч байна гэсэн үг юм.

"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ялангуяа орчин үе нийгмийн сүлжээнд хүн бүр холбогдон хаана юу болсон талаарх мэдээг цаг мөч бүрт авах болсон энэ үед хүн бүр FOMO-той болсон гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөл үүсээд байгаа өнөө үед сэтгэл зүйчид FOMO-оос аль болох татгалзаж, JOMO-г илүү хүлээж авахыг зөвлөж байгаа аж.

 

1 FOMO-ийн аюул

Сэтгэл зүйч, доктор Кэти Салливан-Виндт FOMO-г бусдаас хоцрогдох вий гэсэн айдастай холбоотой гэж тайлбарлаж байна.

Та хаа газраас FOMO-ийн шинж тэмдгийг анзаарч байсан нь гарцаагүй. Хүн бүр ухаалаг утастай болсон энэ үед хэрэгтэй, хэрэггүй сүүлийн үеийн мэдээллүүдээс хоцрохгүйн тулд хүмүүс хэдэн арван цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулах болжээ.

Жишээ нь, тэр энэ залуутай үерхэж байна, түүний өмссөн зүйлийг нь харсан уу, тэр тийм газраар аялаж байна гэх мэт хэрэгцээгүй мэдээллийг бусадтай хуваалцаж, улмаар өөрөө бусдаас урьтаж тэдгээрийн талаар олж мэдэж чадаагүйдээ бухимдах явдал ч үүнд багтана.

FOMO-ийн аюул

Эцсийн эцэст FOMO нь тухайн хүний өөрийгөө үзэх үзэл болоод бусадтай өөрийгөө харьцуулах бодолтой холбоотой. Мэдээж хэрэг интернетээс өмнөх үед ч хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулах үзэгдэл байсан ч орчин үеийн нийгмийн сүлжээнээс үүдэж, энэ явдал улам хурцадсан гэж хэлж болно.

Үүнээс зайлсхийх нь хэцүү бөгөөд FOMO нь хүний сэтгэхүйд маш их хор хөнөөлтэй юм. Хүний амьдралд бүх зүйл санаснаар болно үлгэр мэт хийсвэр хүсэл учир ямарваа нэг зүйлээс хоцорч байна гэж өөртөө итгүүлснээр тухайн хүний урам хугарч, өөрийгөө үзэн ядаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл үүнээс болж нойргүйдэл, сэтгэл гутрал, архаг ядаргаа зэрэг эмгэг үүсэх үндэс суурь тавигддаг аж.

2 FOMO-ийн давуу тал

Гэхдээ эсрэгээрээ бага зэргийн FOMO мэдрэх нь хүнд том түлхэц болдог гэжээ. Өөрөөр хэлбэл бусдаас хоцорч буйгаа тодорхой хэмжээнд мэдэрсэн хүн тэднийг гүйцэхийн тулд өөртөө илүү анхаарал хандуулж эхэлдэг. Хамгийн гол нь тухайн зүйлээс хоцорч байгаадаа үнэхээр харамсаж байна уу эсвэл зүгээр л бусдад атаархаж байна уу гэдэгт гол ялгаа нь орших гэнэ. Гэвч FOMO сөрөг үр дүн авчрах нь элбэг юм.

FOMO-ийн давуу тал

3 FOMO-г хэрхэн JOMO болгох вэ?

Азаар FOMO-г дагаад JOMO ч мөн алдартай болжээ. Бусдад атаархалгүй өөрийн дуртай зүйлээ хийж, түүндээ сэтгэл хангалуун байх нь JOMO-ийн үндэс аж.

Жишээ нь ямар нэг зүйл таны төлөвлөгөө ёсоор бүтээгүй ч сэтгэлээр унахын оронд дуртай киногоо үзэж цагийг зугаатай өнгөрүүлэх нь JOMO юм. Гэхдээ JOMO нь бусдыг өөрөөсөө түлхэх биш, харин одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх үзлээс үүдэлтэй гэж сэтгэл зүйч Салливан-Виндт хэлжээ. Мөн байнга өөрийгөө зугаацуулах гэж оролдохын оронд ердөө л тайван байх нь JOMO-д хүргэх боломжтой.

Мөн сэтгэл зүйч Лийн энэ талаар "Очихыг хүссэн газартаа хүрээд юу мэдэрч болох талаар төсөөлөөд үз. Тэгвэл үнэхээр тэндээс таашаал авч чадах эсэх тань тодорхой болно. Мөн бусад хүмүүс таныг урьсан бол эелдгээр татгалзаж гэртээ үлдээд үз. Тэгвэл та зүгээр суухгүйн тулд ямар нэг зүйл хийж эхэлнэ. Ингэснээр та үнэхээр юу хийхийг хүсч байгаагаа ойлгож, өөрийн мэдрэмжээ илүү ойлгож эхэлнэ."  гэж зөвлөжээ.

FOMO-г хэрхэн JOMO болгох вэ?

4 Хэрхэн JOMO-г нэмэгдүүлэх вэ?

  • Эргэн тойрноо мэдэр: Нарны гэрэл, өрөөн дэх үнэр, гадаа байгаа бол агаарын урсгал гэх зүйлсийг мэдэрч түүн дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ нь бясалгалын эхний шат юм. Ингэснээр та хүрээлэн буй орчин дахь энгийн зүйлсээс таашаал авч чадна.
  • Олон зүйл нэг дор хийх хэрэггүй: Хоол хийнгээ дуу сонсох гэх мэтээр анхаарлаа бүү сатааруул. Тухайн хийж байгаа зүйлдээ бүрэн төвлөр.
  • Гүнзгий амьсгал: Өдөрт 4 удаа гүнзгий амьсгал авч сурснаар төвлөрч чаддаг болно.
  • Талархаж сур: Ирээдүйд олох зүйлдээ биш дэргэд байгаа юмандаа таларх.
  • Өдөрт 3 минут бясалгал хий: Бясалгал хийх аргуудыг цахим ертөнцөөс амархан олж болно.
  • Хоолоо үнэрлэ: Хоолыг зөвхөн амталж биш бас үнэрлж таашаал ав.
  • Хаана байгаагаа мэдэр: Хэрвээ сэтгэл санаа тань тогтворгүй байгаа бол сууж байгаа сандал эсвэл зогсож байгаа газра мэдрэх гээд үз. Тэгвэл та хаана юу хийж байгаагаа бүрэн ойлгоно.
  • Хүний нүд рүү хар: Ярьж байгаа хүний нүд рүү нь харж сурвал цаг хугацааг мэдэрч чадна.
  • Алх: Явган аялал хийх эсвэл зүгээр гадуур салхинд гарахдаа алхаж сур. Тэгвэл та хүрээлэн орчноо мэдэрдэг болно.

Хэрхэн JOMO-г нэмэгдүүлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()